З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй | News.MN

З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй

З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй

З.Баянсэлэнгэ: Би 19 саяын торгуулийг  төлж чадахгүй

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм. Улмаар түүнийг 19,2 сая төгрөгөөр торгох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ. Түүнтэй энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

-Сүүлийн үед та юу хийж байна даа?

-Амралтын байдалтай байна. Хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан асуудал анхан шатны шүүх хурлаар орж дууслаа. Өнгөрсөн хугацаанд  АТГ, УЕП-т дуудагдахын зэрэгцээ ээжийгээ асардаг байсан. Харамсалтай нь ээж маань бурхан болсон. Одоогоор гэр зуур л байна. Шүүхийн асуудлаас үүдээд хөдөө гадаа явж намынхаа ажилд оролцож чадсангүй. Харин намынхаа гүйцэтгэх товчооны хурал, бусад бодлогын асуудал хэлэлцэх үеэр оролцоод явж байгаа.

-Гурван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлаар танд гурван жилийн ял оногдуулсан ч эцэст нь 19,2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Таныг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод буй энэ бүхний учир шалтгааныг одоо дэлгэрэнгүй ярьж болох уу. Та Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын  сайдаар ажилласнаас энэ бүхэн эхлэлтэй болов уу?

-Болсон үйл явцын хувьд маш энгийн. Мэргэжлийн хуульч биш  ч хүн ойлгохоор ийм л асуудалд намайг өнгөрсөн хугацаанд шалгалаа. Бүх зүйлийг дэлгэрэнгүй эхнээс нь яръя. Түрээсийн орон сууц хөтөлбөр анх 2002 оноос яригдаж эхэлсэн байдаг. Төрийн орон сууцны бодлого хэрэгжүүлэх үүднээс гэр хорооллын айлуудын тоог багасгах, хотоо дахин төлөвлөх зэрэг бодлогын хэмжээний асуудлыг төр засгаас анхаарч үүнтэй холбоотой хэд хэд хөтөлбөрүүд дэвшүүлж тавьж байсан юм билээ. Тухайн үед найман хувийн ипотекийн зээл олгож, иргэдээ орон сууцжуулах бодлогыг төр хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл урьдчилгаа төлбөрөө төлж орон сууцанд орж чадахгүй олон иргэд үүний гадна үлдсэн. Тэдэнд зориулж түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Үүнтэй зэрэгцэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдаж байсан үе. Ингээд миний бие 2015 оны аравдугаар сард БХБ-ын яамны сайдаар томилогдоод өөрийн яам дээр харьяалагдан хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй газар дээр нь очиж танилцсан. Энэ үед Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд “Бээжин констракшн” компани Засгийн газрын захиалгаар  хотын төвд бага мкв  бүхий орон сууц барьж байсан. Тус компанийн орон сууц барих ажлыг нь хариуцан ажиллаж байсан Бэрэн группийн барьж байсан 720 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх боломжит асуудал нь яригдсан. Энэ хүрээнд Бэрэн групп 720 айлын орон сууцаа түрээсийн орон сууцанд хамруулах тухай санал болон мкв-ын үнийн саналаа яаманд ирүүлсэн. Хөдөө орон нутгаас ч гэсэн үнийн санал ирсэн. Салбарын сайдынх нь хувьд Сангийн яам, Засгийн газарт дээрх саналыг танилцуулсан. Засгийн газар 720 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд хамруулах төсөв мөнгөний боломжгүй. 15 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөх боломжтой гэдэг дэмжлэгийг Сангийн яамнаас гаргасан.

Энэ саналын дагуу Ерөнхий сайд, ТОСК, Сангийн яам, БХБЯ, холбогдох мэргэжилтэн, хариуцсан хүмүүсийн  хүрээнд ярилцсаны эцэст Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж  2016 оны тавдугаар 31-нд Засгийн газрын хуралдаанаар оруулсан. 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрт шилжүүлэхэд төдий орчим төгрөгөөр мкв-ыг нь үнэлэх боломжтой гэсэн саналаа оруулсан гэсэн үг. Уг саналын дагуу Засгийн газар хэлэлцээд олонхынхоо саналаар тогтоол гаргасан. Ерөнхий сайд дангаараа шийдвэр гаргавал захирамж, Засгийн газрын бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргавал тогтоол болдог. Өөрөөр хэлбэл, хоёр хэлбэрээр шийдвэр гардаг гэсэн үг. Түүнтэй нийцүүлж журам гарна. Ингээд тогтоол гарсны дагуу тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамруулах журмаа салбар яам нь, хөтөлбөрт хамруулах ажлыг ТОСК, хөрөнгө мөнгийг нь Сангийн яам хариуцахаар чиглэл чиглэлээр нь даалгасан. Улмаар бэлтгэл ажил хангагдаж дуусаад хамгийн сүүлд тус хөтөлбөрийн санхүүжилтийг  2016 оны улсын төсвийн тодотголд суулгаж УИХ-аар хэлэлцэгдээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Сангийн яамны сайд байсан Б.Чойжилсүрэнгийн гарын үсэг зурагдаж Засгийн газрын тогтоолд тусгасан мөнгийг “Бэрэн мортгейж групп” компани руу шилжүүлсэн ийм л асуудал.

-Хэдэн төгрөг шилжүүлсэн  юм бэ?

-15 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, энэ ажлын санхүүгийн асуудал нь Б.Чойжилсүрэн сайдын үед дуусгавар болсон. Гэтэл хоёр жилийн өмнөөс намайг АТГ-аас дуудаж гэрчээр байцаасан.

-Мөнгийг шилжүүлснээс хойш гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ хугацаанд намайг шалгахдаа эхлээд гэрчээр байцааж, 2012 оноос хойших миний бүх данс тооцоог шалгасан. Анх гомдол байхгүйгээр  шалгагдсан хэрэг. Хөгжлийн банкны эх үүсвэрийг шалгах үед Түрээсийн орон сууцны хөтөлбөр тэр дунд  нь орж явж байсан  юм билээ. Шалгалтын явцад АТГ-ын хорхойтой араанд нь зуугдсан З.Баянсэлэнгэ ороод ирэхээр  нь АТГ шүүрэн авч энэ нөхөр ажил хийнэ гэж юу байхав, улсын мөнгө идсэн байж таараа гээд  шалгаж эхэлсэн. Гэвч миний данс тооцоог шалгаад нэг ч хөрөнгө мөнгө гараагүй. Эцэст нь албан тушаалаа урвуулан ашиглан “Бэрэн” группээс байр худалдаж авсан мөн Засгийн газрын хуралдаанаар оруулахдаа хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүйгээр Засгийн газрын гишүүдээрээ хүчээр батлуулж, Ерөнхий сайдаар алх цохиулсан мэтээр яллагдах дүгнэлтийг үйлдсэн байсан. Улмаар шалгах явцад ямар нэгэн байдлаар хохирол гаргаж ирэх зайлшгүй шаардлага гарсан. Яагаад гэвэл авлигын асуудал тогтоогдохгүй болохоор нь тэр. Надаас ямар нэгэн байдлаар яаж хохирол гаргаж ирэх үү гэдэгт  АТГ толгойгоо гашилгасан. Тэгээд үнэлгээний жижиг компанийн мэргэжлийн бус хүмүүсээр Засгийн газрын тогтоолын дагуу  15 тэрбум төгрөгөөр худалдаж авсан 223 айлын байрыг үнэлүүлсэн. Ингэхдээ зах зээлийн үнэ ханшийн ямар ч судалгаагүй, зурагжилт авагдаагүй, тайлан нь  дутуу зөвхөн АТГ-ын тогтоосон даалгаврын дагуу үнэлгээ хийгдсэн. Үнэлгээ хийсэн тухайн компани нь машин тэрэг мөргөлдөхөд үнэлгээ хийдэг ийм л жижиг компани. Тэд  223 айлын орон сууцыг  үнэлэхдээ нэг давхрын зургаан айлын байрыг өөр өөр үнээр үнэлсэн байдаг. Уг нь нэг л ижил тоосго, зуурмаг сангаар баригдсан байж таараа шүү дээ. Үүгээр барахгүй 223 айлаар биш 219 айлын байр гэж тоог нь  цөөлж 15 тэрбум  төгрөгөөс 900 сая гаруй төгрөгийг дутуу үнэлж намайг улсад хохирол учруулсан гэж үзэн яллагдагчаар татсан. Уг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар олонхоороо шийдвэр гаргаж, үүнийг нь дараагийн Засгийн газар болох Ж.Эрдэнэбатын Засгийн газар үргэлжлүүлж, төлбөр тооцоо нь Б.Чойжилсүрэнгийн гарын үсгээр зургдсан ийм л асуудал шүү дээ. Түүнээс биш намайг сайд байхад шилжсэн мөнгө огтхон ч биш. Би тэр 15 тэрбум төгрөгийг  үзээ ч үгүй, хараа ч үгүй байгаа биз.

Тухайн үеийн Засгийн газрыг толгойлж байсан Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж  байсан Б.Болор нар гэрчээр мэдүүлэг өгсөн гэж сонссон?

-Тийм ээ. Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Сангийн яамны санхүүгийн газрын дарга асан н.Нямаа  нар  гэрчээр оролцож Засгийн газрын хуралдааны үйл явцыг мэдүүлсэн. “Засгийн газрын тогтоолд хэн нэгэн сайд нь дангаараа хариуцагч болохгүй, хамтын зарчмаар шийдвэрлэгдсэн асуудал” гэж тэд мэдүүлэг өгсөн атал надад ял оноох дүгнэлт гаргасан. Мөн надтай тухайн үед хамт ажиллаж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч байсан М.Болортуяаг надтай хамсаатан болгохын тулд мөн шалгасан. Ингэхдээ урьдчилж үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ нэгдсэн гэж үзэн М.Болортуяаг гурван  жил хүртэлх хугацаанд төрийн албанд эргэж ажиллахгүй нэг жилийн хорих ял оногдуулсан.

Намайг дөрвөн жил хүртэлх хугацаанд төрийн албанд эргэж ажиллахгүй гурван жилийн хорих ял шүүхээс оногдуулсан. Надад улсад учруулсан хохирол гэж байхгүй учир шүүхийн дээрх шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй.

Надтай хамт шүүгдсэн М.Болортуяагийн өмгөөлөгч нь шүүгчдэд хандан М.Болортуяад оногдуулсан ялыг тэнсэн болгож өгөхийг шүүхээс хүссэн. Өнөөдөр хэвлэлүүдээр яриад байгаа шиг намайг хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах саналыг миний зүгээс гаргасан ч шүүх хүлээж аваагүй, зөвхөн  танхимынхаа дэлгэцээр дамжуулсан. Шүүх хурлын үйл явцыг tug.mn  шууд дамжуулж шүүх хуралдааны үеэр миний хэлсэн үгийг шууд дамжуулсан атлаа намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрлөө гэж худал мэдээлсэн. Би гэм буруугаа хүлээсэн утга бүхий нэг үг, өгүүлбэр ч хэлээгүй. Эцэст нь намайг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Шүүх М.Болортуяа бид хоёрт оногдуулсан ялаа хөнгөрүүлэх шийдвэрийг  өөрөө гаргасан. Анхнаасаа улстөрийн захиалгатай зохиомол хэрэг.

-Улстөрийн захилагатай гэж үү. Харин ч танд Монголын шүүх өгөөмөр “загналаа” шүү дээ?

-Хавтаст хэргийн материалтай танилцаж байх үед нэг зүйлийг олж харсан. Намайг АТГ-ын мөрдөн байцаагч яллагдагчаар татахаар  прокурорт санал хүргүүлэхэд хяналт тавьж байсан прокурор н.Мөнх-Очир намайг яллагдагчаар татах хангалттай үндэслэл алга, яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд саналыг буцааж өгсөн байдаг. Гэтэл АТГ-ын Мөрдөн шалгах тасгийн дарга Э.Идэрцог дээд шатных нь прокурорт санал хүргүүлснээр намайг прокуророос яллагдагчаар татсан. Миний бие яамны сайдын эрхийн хүрээнд салбарынхаа мэргэжилтнүүдийн боловсруулсан баримт бичгийг Ерөнхий сайдад танилцуулах хуулийн төсөлд саналаа оруулах эрхтэй. Тухайн санал нь батлагдах эсэх нь Засгийн газрын асуудал. Төслөө бүрэн эрхийнхээ хүрээнд орж танилцуулсан атал чи буруутай гээд шүд сугалаад намайг ялласан. Мөн хавтас хэрэгт Ч.Сайханбилэг болон Засгийн газрын гишүүдийг яллагдагчаар татах нь тэдний эрхзүйн байдлыг ноцтой зөрчиж байгаа тул яллагдагчаар татах үндэслэл алга. Ч.Сайханбилэг болон Засгийн газрын бусад  гишүүд нь үүрэгт ажилдаа хайнга хандсан гэдэг зүйчлэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Гэтэл асуудал оруулсан сайд нь албан тушаалаа урвуулан ашигласан гэдгээр зүйчлэгдээд, алх цохисон сайдыг нь үүрэгт ажилдаа хайнга хандсан гэдэг зүйчлэлээр хэрэгсэхгүй болгосон.  

-Таны хэлж байгаачлан,  таныг ялтан болгох  сонирхол хэнд байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэтийн асуудлаар Засгийн газар нууцаар хуралдсан тухай хуралдааны луйвар булхайг ил болгосон нь би. Эрдэнэтийн 49 хувийг өнөөдөр гацаанд оруулчихсан асуудал хэнээс эхлэлтэй вэ гэвэл надаас эхлэлтэй. Намайг хорьж ялтан болгох гээд  дайраад байгаа нь  Эрдэнэтийн 49 хувийн бүлэглэлтэй шууд холбоотой. Анх удаа Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг эрүүгийн шүүхээр шүүж салбарын сайдад нь ял оноож байгаа асуудал түүхэнд бичигдэх хэрэг. Нэг хүнийг буруутгах гэж улайрч байгаад дараа дараагийн шударгаар ажилласан олон хүнийг буруутгах том ангал нүх үүсгэх гээд байна гэдгийг би шүүхийн өмнө хэлсэн. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шууд худалдан авалт хийдэг,  одоо ч гэсэн хийж байгаа. Хэрэв Засгийн газрын тухайн тогтоол нь буруу байвал дараагийн Засгийн газар нь хүчингүй болгоод явах эрхтэй. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүчингүй болгосонгүй. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар тус хөтөлбөрийг үргэлжлүүлээд явъя, ард түмэнд ашигтай юм байна гэдгийг олж харсан болоод үргэлжлүүлж байгаа шүү дээ. Тийм байтал намайг зорилтод сценарын дагуу зориуд хэрэгт унагалаа. Өнөөдөр би МАХН-ын гишүүн гэдгээрээ яллагдаж байгаа. Хэрэв би МАХН-ын гишүүн бус, олигарх бүлэглэлтэй хамааралтай байсан бол  ийм байдалд орохгүй байх байсан. Өч төчнөөн мөнгөөр гадаадад  ууж идээд хаус худалдан авч амьдарч байгаа  нөхдийн  хажууд би ажил л  хийсэн хүн. Түүнээс биш би хувийн дансандаа төрийн мөнгийг аваад ууж идчихсэн зүйл огт байхгүй. Улсыг хохироосон ч асуудал байхгүй. Харин ч эсрэгээрээ улс хожиж байгаа. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжсэнээр 1500  өрх сардаа улсад 250 мянган төгрөг төлж нийт 375 сая төгрөг улсын төсөвт оруулж байна. Энэ мөнгийг жилээр нь тооцвол 4,5 тэрбум төгрөг улсад төвлөрүүлээд явж байгаа.

-Шүүхээс оногдуулсан 19 сая 200 мянган төгрөгийн торгуулийг та хэдий хэр хугацаанд яаж төлөх вэ?

-Би төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир  эцсийнх биш.  Анхан шатны шүүх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны “бай” болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй.

Би энэ амьдралаас алдах ёстой бүхнээ алдчихсан хүн.  Шүүхээр шалгагдаж байх  хугацаанд би хоёр ээжийгээ алдлаа. Одоо надад айх зүйл байхгүй.  Би улсад ажил хийснийхээ төлөө, олонхоороо хамтын шийдвэр гаргасны төлөө яагаад би энэ мөнгийг төлж хохирох ёстой гэж. Үүнийг төлөх мөнгө нь ч надад алга. Анхан шатны шүүхийн шийдвэр нөгөө талдаа даалгавраа гүйцэтгэсэн. 15 хоногийн дараа шүүхийн тогтоол гарна. Тогтоолоо бариад би Нийслэлийн шүүхэд давж заалдана. Нийслэлийн шүүх хэрэв хүлээж авахгүй бол Дээд шүүхэд хандана. Дахин хоёр шатны шүүхээр  орох  эрх  надад бий.

-Өнгөрсөн хугацаанд та сэтгэл санаа, мөнгө санхүү гээд олон зүйлээр хохирсон байх. Энэ хүнд үед намынх нь зүгээс  танд яаж туслав?

-Бүгд л миний байдлыг ойлгож байгаа. Шударга шүүхийн шийдвэр гарах байх гэдэгт итгэж өнөөдрийг хүртэл би энэ талаар нэг ч ярилцлага өгөөгүй. Өөрт тань болсон үйл явцыг үнэн мөнөөр нь ярьж олон нийтэд хүргье л гэж бодоод ярилцлага өгч байгаа нь энэ. Бид бүлэглэлийн нийгэмд амьдарч байна.  Өнөөдөр ээжийгээ  ийм байдалд орчихсон байхыг хүүхдүүд маань хараад хэцүү байгаа. Ээж нь 900 сая төгрөг барьж хүүхдүүддээ очоогүй. Аль эсвэл хувьдаа ямар нэгэн зүйл худалдаж аваагүй. Би одоогоор түрээсийн байранд амьдарч байна. Ээжийн маань бие хүнд байсан учраас гэр хорооллоос нүүж түрээсийн байранд орсон. Бодит байдал ердөө л энэ. Намайг мууллаа гээд гоё сайхан болж, идэх хоол нь нэмэгдэж, аз жаргалтай болдог бол болог л дээ. Би юунаас ч айхгүй. Нэгэнт би  муу хэлэгдэх энэ замыг сонгочихсон хүн. Гэрэл гэгээтэй нийгэм болох байх л гэж би найдаж байна. 80 наснаас илүү наслах юм шиг өнөөдөр бид бие биеэ хэмлээд яах юм бэ. Хэрвээ би мөнгө идье гэж  бодсон бол өөрийн яам дээр байгаа 20 тэрбум гаруй төгрөгийн тендер шалгаруулах төсөл хөтөлбөрүүдийг би өөр дээрээ авах байлаа. Гэтэл би бүгдийг нь худалдан авах ажиллагааны газар руу шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийг нь хүртэл Барилга хөгжлийн төвд өгсөн. Яагаад гэвэл би АТГ-ын хорхойтой араанд нь зуугдсан хүний хувьд өөр дээрээ хөрөнгө мөнгөний асуудлыг авч ажиллахаас айсан нь тэр.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна?

-Хэт их олонхоороо гарвал ажил урагшилдаг гэдэг буруу ойлголтыг МАН засч байгаад нь талархаж байгаа. МАН-ын бүдүүн бүлэг эдийн засгийн маш таатай орчинд, сөрөг хүчин бараг дуугарч чадахгүй, дуугарлаа гэхэд холбиромтгой, байр сууриа баттай хамгаалж чаддаггүй ийм нөхцөлд төрийн ажлыг яралзуулаад өгөх байх гэсэн олон нийтийн хүлээлттэй байсан. Улс төрийн намууд ч харж байсан. Гэтэл өнөөдөр сандал суудлын төлөө л тэд ажиллацгааж байна. Эрх мэдэл гэдэг хэнд ч захирагдахгүй болохыг өнөөдөр бүгдээрээ олж харлаа. Эцсийн дүндээ МАН үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл биш байж. Үзэл бодол, үнэт зүйлтэй байна гэдэг бол хамгийн эрхэм чанар. МАН-ынхан жижигхэн нэг ажлаараа маш том шоу хийсэн нөхөд л байна. Шударга үнэнийг ярьж байгаа мэт боловч ард түмнийг төөрөгдүүлсэн, нам дотроо талцсан ийм л байдалтай байна. Өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн зарим асуудалд хүч түрэн олонхоороо шийдэж байгаа харагддаг. Жишээ нь Татварын тухай багц хуулийн төслүүд маш зөрчилдөөнтэй хуулийн төсөл болсон байна лээ. Хэлэлцэх үед нь байр сууриа илэрхийлнэ гэж бодож байгаа. Бид маш анхааралтай ажиглаж байгаа. Өнөөгийн тогтолцооны энэ бүх гажуудлыг юу хэвэнд оруулах уу гэвэл Үндсэн хуулиа л өөрчилж байж ахиц дэвшил гарна.

-МАХН-ыг дагасан хүмүүс шоронгоор ордог боллоо гэх яриа олны дунд бий. Таныг ч гэсэн тойрсонгүй өнгөрлөө шүү дээ?

-Намдаа байгаа зүйл биш. Манай намыг улстөрийн тавцангаас арчих гэсэн  бүлэглэл өөрсдийнхөө гар хөлөөр хийлгүүлж байгаа ажил. Хүн үзэл бодлоороо ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Уг нь бол үзэл бодлоо чөлөөтэй сонгох эрх Үндсэн хуулиар бидэнд олгогдсон. Хэн ч ямар ч намын үзэл бодлыг дэмжиж болно. Гэтэл өнөөдөр энэхүү эрхийг зөрчиж намын үзэл суртлаар нь ялгаварлан гадуурхаж ял оногдуулаад байна гэдгийг иргэд ойлгож байгаа хэрнээ хэн ийм зүйл хийгээд байна вэ гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Би өнөөдөр МАХН-ын гишүүн гэдгээрээ, Н.Энхбаяр даргын хамтран зүтгэгч гэдгээрээ яллагдаж байгаа нь үнэн. Би энэ тухайгаа шүүх дээр ч тодорхой хэлсэн.

-Хоёр жил гаруй хугацаанд  ажил хийсэнгүй. Яаж амьдарч байна даа?

-Нөхөр маань ажил хийдэг. Ах маань тав, арван цаас явуулна. Энэ бүхнээр болж л байна даа. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгоод л байна.

-Та АН-ын эмэгтэйчүүдтэй ойр байгаа харагдах юм. Саяхан та хэд бөөндөө салхинд гарсан байх аа?

-Зөвхөн АН төдийгүй манай хуучин эмэгтэй гишүүд байнга уулзалддаг. Бид нэгнийхээ амьдрал ахуй, жаргал, зовлонг сонсдог. Манай хэд намайг дэмжиж, урам зориг өгнө.

"Болор дуран"-аар шалгав.

108 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-23 211.36.130.217

Нөхрөөсөө салчихаад худлаа хэлээд бх юм аа. Явдалтай авгай. Төрийн толгойд гарсан шүү дээ яаж төр цэвэр бх вэ

зочин 2018-08-23 59.153.113.236

Давж заалдаад эцсээ хүртэл яв. Гэмбуруутай юу, үгүй юугэдгийг шүүх эцэслэнтогт\n

Elbegdorj 2018-08-23 66.181.161.18

Avilga avch enhbayrt ugsunl bgaa dahin sn shalga

Зочин 2018-08-23 103.10.23.80

МАН -АН хоёр хороон дарга болсон хүмүүстээн үнэнгүй байр өгдөг юм бэлээ

Зочин 2018-08-23 103.10.23.80

Энэ хүнд хулгай хийх зориг зүрэх сэтгэл байхгүй энэ хэрэг худлаа даа Харин энэ хугцаанд хөхөнгтэй болсон бол хөрөнг мөнгө хэрэн олсонийг нь шалгах хэрэгтэй хүн ганц энэ хүн биш маш олон би \nшүүх даанч шудраг байж чадахгүй юм

Зочин 2018-08-23 43.228.131.133

Энэ хүн уих д гарахдаа ямарч мөнгөгүй аж байсан дараа олон зуун саяын хадгаламжтай болсон байсан

Зочин 2018-08-23 43.228.131.133

Тэгээд бэрэгиыхэн яагаад зүгээр яваад байгаа юм бэ

МАХНы хорчин гаруудын нэг торгууль төл 2018-08-23 50.226.17.98

Тэр бумаар нь цусалчхаад ядуугийн дүр исгэж гэнэ

Арвинбилэг. Б. 2018-08-23 202.9.41.253

Бидний үндэстэн нэг л муухай зан араншинтай үүнээсээ болж дандаа буруутаж, өөдлөхгүй байх юм даа.

Зочин 2018-08-23 202.9.41.210

энэний ганцад санитар байхдаа хүний алтан бөгж хулгайлсныг, бөмбөгөр дээгүүр гар дээрээс бараа зарж явдаг байхдаа кармаа суйлдаг байсны нь, 4- р дэлгүүрийн тэр хавиар архи шагладаг байсны нь шалгаж ялла хохирсон хүмүүст хохирлы нь нөхөн төлүүл

zochin 2018-08-23 120.142.31.236

chi laa asaagaal dagaal yavaad baisiin bna tee altan bogj hulgailsanni l shorond orohod hangalttai barimt bna chi shuuh hural deerni helehgui shagiin arhiigni bas uuj baisiin bna tee archaagui aalzaa bitgii huniig ingej gutgej bai za chi bol ene hund ataarhaj uheh gej bgaa novchiin gar bna yneheer zorigtoi ym bol chamd bi hayagaa ogii chi nadad naad helsen ygee batlaarai

Зочин 2018-08-23 202.9.42.17

Манан бүлжглэл хууль шүүхийг дураараа хөдөлгөж байна одоо эДнийг татан буулгах цаг ирж байна

ЗОЧИН 2018-08-23 202.9.42.16

ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ИДЭЖ УУСАН ЮМ БЭ ЧИ ?

Зочин 2018-08-23 203.91.112.198

дор бичигч нар та нар хөшигний араас л хүн баалах юм үнэн чанартаа хүний нүүр харах юм бол сүү долоосон [Хориотой Үг] шиг л амьтад хөшигний араас битгий алиалж бай хамгийн аймхай хүмүүс л хөшигний ард байдаг юмдаа өөрсдөөсөө ичицгээ

АРД 2018-08-23 66.181.167.194

Тендер зарлалгүй байр авна гэж юу байх вэ дээ? Чиний өөрийн чинь буруу. Хариуцлага хүлээж сур. Жанхуугийн шүүгчид харин ч эцэг энхбаярын чинь гуйлтаар чамд маш хөнгөн ял оноосон байна. Чи бол улсыг хохироож хувийн компанид хэт давуу байдал олгосон байна.

Зочин 2018-08-23 202.9.41.210

зөв явдалтай 2 ээжээ асраад мөрөөрөө явж байсан бол ээжүүд нь амьд байх байсан даа м у у хүнийг дагаж өөрийн чинээнээс давсан эд баялаг нэр төр албан тушаал хөөцөлдөж авилгадаж буруу замаар будаа тээснээс болж ойр дотныхон чинь их хохирчээ одоо ч ухаажаагүй байна ярианаас чинь үзвэл ярзагнах тусам яллагдах вий дээ бохирсэлэнгэ минь

Зочин 2018-08-23 43.242.242.59

Сонгууль ойртохоор МАХН-аас хэн нэгнийг золигт гаргадаг ёс байна. Уул нь бол аль дээр шийдчих байсан боловч сонгуулийн мөчлөгийг хүлээж байгаад АТГ болон шүүх хэргийг ингэж шийдлээ

Зочин 2018-08-23 43.242.242.59

АТГ бол улс төрийн захиалгаар хэрэгт холбогдуулан хүнийг шалгадаг газар. Эдний намын даргын оймсыг гозолзуулсан гайхалтай газар шүү дээ.

2018-08-23 103.26.194.248

тайланд мэтийн оронд зараад улсыг хохиролгүй болго. эд эрхтэнийг нь зарсанч яахав. наад мунгуу чинь төрд хэрэггүй бааас бөөс

зочин 2018-08-23 64.119.22.58

10-н хүн найзлаж нөхрөллөө гэхэд тэр дотор нэг нь улс төрч юмуу эсвэл компаны эзэн юмуу томоохон алба хашдаг байвал бусдыг нь түүний долоогчоор дууддаг үзэл газар авчээ.Гэвч үндсэн хуулиараа улс эх орны эсрэг биш бол хэнгуай нь ч хэнтэйгээ үзэл бодлоороо нэгдэхийг хориглоогүй байдаг.Юм л бол хэн нэгнийг долоогчоор дууддаг нөхдүүд бол үндсэн хуулиар олгогдсон хүний эрх руу нулимагчид бөгөөд монгол хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлж талцуулах суурийг тавигчид юм.Долоогч гэдэг шинь нэр томьёо нь долигоногч гэсэн үгний нөгөө хувилбар байх л даа.Долигонож долигонуулж амьдардаг болчихсон юм бол яах гэж мэдсээр байж 30 аад жил долигоноцгоосон юм.

Зочин 2018-08-23 203.91.117.8

ТОРГУУЛИА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ШОЁ Д СУУХ НОМТОЙГ МЭДНЭ ҮҮ чи муу

Zochin 2018-08-23 66.181.185.241

Bayanselengiig demjij bn.Yaaj ch bodson buruugyi l bgaa bizdee.Zarim neg setgetsiin uwchtei humuus setgegdel bichih uma.2eejiin tolgoi yaasan nich gehshig.Shuud shar hadnii emnelegruu yawaach chi.

aa 2018-08-23

Хууль журмын дагуу тендэрийг нь шалгаруулаад явсан бол ийм байдалд орохгүй л байсан байх. 1 компанийг дэмжиж тэдэргүйгээр орон сууцыг нь худалдаж авах чинь гэмт хэрэг шүү дээ. Бэрэн группийн босс нь АН-ын гаралтай барилга хот байгуулалт геодезийн газар ч бил үү тэр агентлагийн дарга байсан биз дээ.

шүүхийн шийдвэр 2018-08-23 103.26.194.75

Одоо бол я лтан шүү дээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тухай яриа байхгүй, харин хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах асуудал бий. Бүсгүй амьтан байна, ял нь хүндрэхгүй байх болтугай. Бага прокурор нь буцаагаад, том прокурор нь хэрэг үүсгэсэн, анхан шатны шүүх нь улс төрийн захиалгаар "эхийг нь эцээхгүй" шийдвэр гаргасан, дээрээ очоод учраа олох мэт яриануудад прокурор, шүүхийн байгууллагууд дүгнэлт хийх байлгүй дээ.

зочин 2018-08-23 202.179.26.232

цагдаа, атг, шүүх үнэндээ захиалгат байгууллага болждээ. юу л болдог бол . .

АХАЙ 2018-08-23 103.240.241.32

12- ТОЙРОГТ ЭНХБАЯР ЯЛАХ СУДАЛГАА ГАРСАН ТУЛ, ЭНХБАЯРЫН НЭРИЙГ СЭВТЭЭХ ГЭЖ ЯГ СОНГУУЛИЙН ӨМНӨ, БАЯСЭЛЭНГИЙГ ЯЛЛАЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛСАН ЭНХБАЯРЫН ОЙР ТОЙРНЫХНЫГ ОЛНООР ЯЛЛАНА ДАА МАНАНГИЙХАН

MGL 2018-08-23 122.201.26.172

Худал мэдээлэл өгөөд байна уу даа!!! Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд улсад зарахаар Бэрэн группийн зүгээс санал болгож албан бичгээр ирүүлсэн үнэ нь бага байхад тэрхүү үнээс өндөр үнээр эдгээр байрыг авахаар гэрээ хийж улсад хохирол учруулсан гэж буруутгасан санагдах юм!!! Өөрөөр хэлбэл дундаас нь хөрөнгө шамшигдуулсан...

Зочин 2018-08-23 64.119.17.226

Баянсэлэнгэ гуайг би сайн танихгүй. Гэхдээ нэг удаа уулзсан. Би л хувьдаа их энгийн сайхан сэтгэлтэй хамт олон улирдаж байсан БСШУ ны байнгын хорооны ажилтнууддаа нэр хүндтэй хүн байна лээ. Та битгий сэтгэлээр унаарай. Үнэн явж байхад болноо

Зочин 2018-08-23 202.21.106.122

2 ээжийнхээ толгойг залгисан өөдгүй эмгэн

Зочин 2018-08-23 202.131.243.162

хүний зовлонгоор битгий хоолло, наад хараал чинь өөрт чинь наалдана шүү

m 2018-08-23 66.181.167.129

haraal chini har tolgoig chini orooh boltugai gj haraay

monhol hyn 2018-08-23

Beren gej Lambaagiin dyygiin klmpsni Saihanbileg ene kpmpanias 223 siliin suuc ene yneer av geed zaagaad ogdon yohtool gargajee.ene avgaid umarc hyteel baihgyi\n

Зочин 2018-08-23 202.131.242.254

Төр орон сууц өмчлөх, тэр орон сууцнуудаа түрээслүүлнэ гэдэг маш буруу ажил. Төр өөрөө орон сууцнууд барьж босгоно гэдэг бас л маш буруу зүйл. Асар буруу бодлого. Эдийн засгийн үр ашиг талаасаа ч, орон сууцных нь чанар, аюулгүй байдал талаасаа ч, ашиглалт үйлчилгээ талаасаа ч буруу. Улсад хохиролтой, буруу гэдгийг нь мэдсээр байж дундаас нь олох хувийн ашиг сонирхлынхоо төлөө хэрэгжүүлсэн тул торгуулийн ял хэт зөөлөн байна.

Зочин 2018-08-23 202.21.106.122

Наад чинь тэгээд л тэнэгтээд яваад байсан

Зочин 2018-08-23 43.228.129.37

Чамайг чя1мк нь о,5 сая-г 2,5саяаар өгөөд байхаар нь ард түмнээ төр хамгаалсан хэрэг. Энэ санаачлага АН-с гарсан. Маш зөв ажил

Harin tiimee 2018-08-23 202.9.40.203

Tur gedeg barilga barij tureesluuldeg aj ahuin baiguullaga bish l baimaar

zochin 2018-08-23 122.201.21.19

Hamtiin shiidver garch, ZG-iin bodlogiin heregjuulsnii telee yagaad buruutah estoi yum, zargaldah heregtei, ter tureesiin horoolold orson ulsuud bas emgeelj hamgaalah estoi baikhaa, shudraga unen yalna ,shuuh ter chigeeree yalzarchaagui

Иргэн 2018-08-23 122.201.22.210

Энэ авгайд нэртэйгээр нь төрийн шагнал өгчихгүй манай шударгуу шүүх

Зочин 2018-08-23 202.21.106.139

Шударга бусын хонгил руу оруулсан байна. АТГ тэр хонгилдоо эмэгтэй хүнийг чирж оруулдаг болжээ. Хайран шүүхийн нэр төр. Шүүх эмгэнэлтэй болжээ.

Зочин 2018-08-23 122.201.21.160

GAVLAD GANTS HUDAGT HIHER GARGAD IRNE ENHBAYRIN BOGS

Зочин 2018-08-23 203.169.48.146

тэрбумыг гусчихаад 19 саяийг өгчихөлдөө аниа

Иргэн 2018-08-23 150.129.140.223

Баянсэлэнгэ таныг дэмжиж бна. Өнөөдөр хүчний байгууллагуудыг атгасан "далд хүчнийхэн" шударга хүмүүсийг ингэж дардаг. Танд зөвлөхөд хэзээ ч битгий бууж өгөөрэй, хохирох л байх гэхдээ тэмцэх ёстой! Ухамсартай, дайчин эмэгтэй бна. Иймэрхүү хүмүүсээ ингэж "нухаад" байвал бид хятадын идэш болж удахгүй боол нь бно доо өөр яахав!

mgl 2018-08-23 202.9.42.18

Мөнгө хуссан л байж таараа, харин бага мөнгө төлүүлж байгаа юм биш үү? Сайд болох гэж үхэлддэгийн цаана мөнгө хусах ажил байгаа шүү дээ. Бид мэддэг болсон энэ улс төрч нэртэй луйварчдыг.

Зочин 2018-08-23 202.170.84.184

Балай авгай минь яаж ийм тэнэг байж их хуралд суусан юм!!! Шүүхийн шийдвэрийг хэн ч бай үг дуугүй дагадаг эсвэл давж заалдаж шийддэг болохоос биш, гарсан шийдвэрийг биелүүлэхгүй гэж зарлаж явдаггүй юм дуракаа

Amar 2018-08-23 202.179.26.110

Балайгийн балай авгай.Давж заалдал л даа.Ял чинь л нэмэгдэнэ.

Зочин 2018-08-23 66.181.170.229

horih yal ogoh heregtei yun davarsan gudamjnii har avgai beee

зочин 2018-08-23 66.181.185.15

уучлаарай 240 биш 24 саясая шүү

зочин 2018-08-23 66.181.185.15

шүүхийн шийдвэр биелүүлж чадахгүй гэв үү, юун дураараа юм, тэгвэл биеэр албадан хөдөлмөр хийлгэж торгууль төлүүл, Шүүхийнхэн одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд байдгийг мэддэггүй нь даанч харамсалтай. Сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 240000 байгаа шдээ. Он гараад 320000 болгох тухай яригдаж байгааш дээ. Шүүгч нар минь даанч бүтэлгүй юмаа. ХХДХ- г 100 дахин өсгөсөнтэй тэнцнх торгууль юм бол 240 сая төгрөг байх ёстой ш дээ. Шүүсэн, шүүгдсэн хоёр таарч дээ. ичмээр юм.

Зочин 2018-08-23 202.21.106.122

Зөв

Зочин 2018-08-23 202.126.88.47

наад торгуулийг чинь чам шиг УИХ-д байса_н хүн битгий хэл таксины жолооч ч төлдөг. Шүүх тогтоовол өөр чи яах гээв.

Irgen 2018-08-23 64.119.17.10

Юу ч мэдэхгүй хүн өндөр албан тушаалд очихоор бусдын золиос болдог л байхгүй юу.Хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй хариуцлага нь өөр дээр чинь л ирнэ.Би төлж чадахгүй гэхээр төлүүлхээ болчихдог бол монголын бүх [Хориотой Үг] зүгээр явж байдаг юм байгаа биздээ.

Зочин 2018-08-23 150.129.140.1

Har mass chmg muulj l baig. Temtseerei daichin busgui min

Зочин 2018-08-23 202.131.243.162

Намын нэрээр төрийн ажлын ямар ч туршлагагүй, тэр байтугай хууль бус юм хийгээд төрийн албанаас хөөгдсөн энэ мэт хүмүүсийг өөрсдөө сонгочихоод одоо хамгийн муу муухайгаар хэлэхийн. Яах гэж сонгосын? Эрх мэдэл багатай энгийн албан хаагч байхдаа хууль зөрчиж ажлаасаа хөөгдөж байсан энэ мэт хүн эрх мэдэлтэй болчоод бүр ч их хууль зөрчдөгийн жишээ энэ бишүү.

Зочин 2018-08-23 202.179.27.251

ПАа монголын хууль цагдаа яаж дампуурсаныг хараарай дэлхий нубээ жирийн иргэн би татвараа толоогуй жаахан хойроосон биш одоо бараг баривчилгаанд явах гэж байшдээ арай арай

Зочин 2018-08-23 202.179.25.25

Энэ авгай монгол улсын шүүхийн шийдэрийг дагахгүй гэнээ. Тэгэхээр бусад одоо яах болж байнаа

Зочин 2018-08-23 202.21.106.122

Албадлагаар барилгын засалч наар ажлуул

Зочин 2018-08-23 202.9.41.210

угаасаа барилгын засалчин юм биш үү шавар зуурагч билүү засал чимэглэлчин билүү

gj 2018-08-23 124.158.95.14

төлж чадахгүй [Хориотой Үг]

Зочин 2018-08-23 66.181.160.40

Enhbayar ni 19 saya.iig hayah yostoi. Hamtarsan zasagt Ulaan Terbishdagva 2 hulgaichaa shurguulj mungu hiilgesen gar. Odoo mungutei uls tur geed soliorch yavaa shuu dee

Зочин 2018-08-23 43.228.131.110

Ийм [Хориотой Үг] амьтанг сайдаар залсан Монголчууд өөрсдөө ичих хэрэгтэй.

Зочин 2018-08-23 202.9.41.210

энэний ганцад санитар байхдаа хүний алтан бөгж хулгайлсныг, бөмбөгөр дээгүүр гар дээрээс бараа зарж явдаг байхдаа кармаа суйлдаг байсны нь, 4- р дэлгүүрийн тэр хавиар архи шагладаг байсны нь шалгаж ялла хохирсон хүмүүст хохирлы нь нөхөн төлүүл

Зочин 2018-08-23 202.21.106.122

Нөгөө кино дээр гардаг шиг хаха

zochin 2018-08-23 120.142.31.236

chi bayanselengiig laa asaagaad dagaad yavaad baisiin bna tee sayanii shuuh hural deerni naad ygee helehgui dee archaachui aalz min harah tarainii ataarhuu lalar bna

Зочин 2018-08-23 182.160.32.58

Төлөх ёстой .цагдаа хийж чадаагүй хүн сайд байж барах бэ

Зочин 2018-08-23 202.55.188.41

Битгий төлөө.шүүх бүрэн утгаараа дампуурсаны тод жишээ

Зочин 2018-08-23 202.21.106.122

Шүүхийн шийдвэрт дампуурсан гэх ойлголт байхгүй

Зочин 2018-08-23 202.9.41.210

ЖҮЖИГЧИН САМГАН , ЭНХБАЯР ЧИНЬ ЧАМАЙГ ЭНЭ БАЙТУГАЙ МӨНГӨӨР УГЖДАГ БИЗ ДЭ. ЗАЙЛААРАЙ

Зочин 2018-08-23 202.21.118.178

Монголчууд үнэхээр хүн чанараа алджээ. Цөвүүн цаг гэдэг нь л энэ юм байх даа.\n

Зочин 2018-08-23 202.21.106.122

Монгол улсын шүүхийн шийдвэр гэж юм байдаг

Зочин 2018-08-23 202.9.41.210

за бүр ахынхаа явуулдаг мөнгөөр амьдардаг болж таарлаа ЯМАР МУНДАГ АХТАЙН БЭЭ ХА ХА ХА лол луйварчин

Зочин 2018-08-23 202.9.41.210

ЁСТОЙ ҮНЭН ЗАВААН ЮМАА, МОНГОЛЧУУД ИЙМ ГУДАМЖНЫ ХҮМҮҮСТЭЙ ЗУУРАЛДАЖ ЦАГ ЗАВ НЕРВ СТРЕССЭЭ БАРЖ БАЙДАГ, ЭНХБАЯРЫН ХИЙСЭН АЖИЛШДЭ. МУУ ЮМАНД АШИГЛАХ ГЭЖ ЮУЧ ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ШОРОНГИЙН ЯЛТНУУД ТӨРД ШУРГАЛУУЛЖ ЭЦЭСТ НЬ ИНГЭЖ ЗАВААРЦГААЖ БАЙДАГ. ЭНЭ ЛЛР АВГАЙГ БҮХ НАСААР НЬ [Хориотой Үг] ХОРИХ Ч БАГАДАНА. НИЙГЭМД ДАХИЖ ХОР УЧРУУЛНА ШҮҮ.ИДСЭН УУСАН ХӨРӨНГИЙ НЬ ХУРАА.

Зочин 2018-08-23 202.21.106.122

Үнэн нуудгай

Зочин 2018-08-23 66.181.169.66

би МАХН-ын гишүүн биш л дээ. Энэ намыг нэг нүдээр ч үздэггүй Засгийн газрын тогтоолыг /танхимаар/ гаргасан шийдвэрийг яахаараа эрүүгийн шүүхээр шийддэг байна.

Зочин 2018-08-23 202.21.106.122

Чи коммунист

Үйлс 2018-08-23 49.0.218.213

Ер нь хэн нэгэн хүн ямар нэг зохисгүй явдалд холбогдохын өмнө зан араншин нь хувирч,журмын нөхдөө үл тоож,эрх мэдэл..нэр хүндтэй гэгддэг хүний [Хориотой Үг] долоосон шигээ их л додигор агаад ихэмсэг болчихсон байдаг. З.Баянсэлэнг яг тийм л дүр төрхтэй болчихсон,хэлээ хазаад хэн нэгэн эрх мэдэлтэнд эрхэлдэг бололтой байсныг намын нөхөд нь шивэр авир гээд л байсан. Жинхэнэ улсын төлөө,төрийн төлөө зүтгэгч буюу улс төрч хүн тун ч энгийн даруухан,жирийн иргэдийн сайн сайхны төлөө зүтгэгч байх ёстлй.\n Улс төрч гэж ярьж,цээжээ дэлдээд байдаг атлаа улс төрч гэдэг бол ард түмний төлөө,төрйн төлөө өөрийгөө зориулагч гэсэн утгатай юм гэдгийг ойлгохыг хүсддэггүй,харин ч улс төрч гэдгийг хар амиа хичээж,авилга авч,ашиг хонжоо эрэлхийлэгчид гэж ойлгодог тэнэгүүд олон байгаа нь харамсалтай..

Зочид 2018-08-23 202.179.26.146

Гомо Мөнхөө ахад найз банди нараас нь захиж хэлэх үг: 50 гарч 60 шахаж яваа монгол эр хүн бэлгийн өөр дур сонирхолтой байж болно. Энэ бол ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал. Харин ямар ч амьдралын ухаангүй тэнэг, мунхаг байж болохгүй шүү\n

Зочин 2018-08-23 202.131.225.249

Авилгалын залмайлсан эцгийн [Хориотой Үг] долоогч гээл хүмүүс яриад байсан даа үнэн юм болов уу

Зочин 2018-08-23 202.70.41.114

Сайн тэмцэх хэрэгтэй. Алдах зүйлгүй гэдэг бол худлаа. Гэхдээ тэмцэхгүй бол бүр их алдана. Амжилт хүсье. ер нь монголд ажил хийхийн тулд шийдвэр гаргаж явсан хүмүүсийг хэрэгтэн болгож улмаар хэн нэгний хамааралтай хүн болгож, хожоо олдог хандлага газар авлаа даа.

карманы х улгайч 2018-08-23 202.9.41.210

балиар х у далч ху лгайч а вгай шүү их хурлын гишүүн болоол шууд тасраад 7-н буудлын хашаандаа 200-н саяар байшин бариулаад танайд хоноё гоор ороод рекламдаад байсан одоо гэр хорооллоосоо нүүгээд түрээсийн байранд орсон гэж бас худлаа шаагаад эхлэх шив дор хаяж 5-6 байр хусцийн байна лээ бүх ах дүү нар нь байранд орсон одоо бүр нямдорж шиг түрээсийн байр ярьдаг болох шив нөгөө гуйлгачин авгай чинь тасраад 570 унадаг хүүхэд нь хувийн төлбөртэй сургуульд явдаг болчихсон шүү дээ жүжиглэж байна балайсамган чинь чи төлж л таараа

Зочин 2018-08-23 202.21.106.122

Хаха

Зочин 2018-08-23 99.251.168.56

ene barag 500 say xaxyylid abchixaad yaagaad 19 say iig tulj chadahgui gej bgaa um bol doo. tsairchixsan xylgaichyyd bh umaa

Зочин 2018-08-23 202.70.34.38

Үхсэн нохойн оцгор.........

Зочин 2018-08-23 103.229.176.130

tgvl alaaaraaa l tulj dddd, ho mongoliin ard tumendddd

Зочин 2018-08-23 175.38.8.149

Улс орныг самарч хаячаад цаад энхбаяраараа төлүүлээч ээ, бөгcийг нь сайн долоосон биздэ?

Зочин 2018-08-23 64.119.27.68

TUHAIN UEDEE BAS HEREGTEI HEDEN SHIIDWERUUD GARGASAN SHUU

Зочин 2018-08-23 66.181.161.36

\nБал\nА\nБаталгаат\nБалай авгай улсаас мөнгө авч байшин бариулж хаад өнөөдөр ичих үгүй түрээсийн байранд амьдарч байна гэх шиг улайм цайм нэг компанийн дэмжиж Луйвар хийчихээд урьд хулгай.хийж худлаа ярьж байсан хүн нэх гэмгүй царайлсан балай авгай улсыг хохиролгүй болгох ёстой биз дээ огт гэмгүй хүнийг хууль шүүхийнхэн ял өгнө гэж байхгүй шүү дээ\n\n

Яах гэж 2018-08-23 64.119.21.22

Яах гэж ингэж навсагнаж явдаг юм бэ? Бас нэг улс төрчийн гар хөл болоод л. Тэгэж байж л ийм хэрэгт холбогдож байгаа юм шүү дээ.

Яах гэж 2018-08-23 64.119.21.22

Яах гэж ингэж навсагнаж явдаг юм бэ? Бас нэг улс төрчийн гар хөл болоод л. Тэгэж байж л ийм хэрэгт холбогдож байгаа юм шүү дээ.

хуульч 2018-08-23 202.9.42.18

Төр,засгийн шийдвэр албажиж байх учиртай ??? ТЭГЭХ ТУСМАА ХУУЛЬД ЦАГААН ЦААСАН ДЭЭР ХАРАААР бичсэн бүхэн МОНГОЛЧУУД БИДЭНД эрх тэгш үйлчлэх учиртай??? түүнийг мөрдсөн бол йим харамсалтай зүйл болохгүй байсан болов уу??? ЭНЭ МАХН-д том анхааруулга болсон гэдэгт найдая ???

Зочин 2018-08-23 202.72.245.202

ЗА АВСАН ХЭДЭЭСЭЭ ӨГЧИХӨД ХАРАМСАЛТАЙ БГАА БОЛ НӨГӨӨДҮҮЛЭЭ ХЭРЭГ ЗАДЛАНА ШҮҮ ГЭЖ АЫЛГАЖ БГААД АВААД ТӨЛЧИХӨӨ ТЭГЭЭД ДУУСГА ЧИНИЙ ХЭРЭГ МАНАЙ МАНАН 60 ТЭРБУМБНХНЫ ХАЖУУД ХУМХЫН ТООС ШИГ ЖААХАН ЮМ

Зочин 2018-08-23 103.229.121.243

Хуцдаг хог вэ. Төлж л таарна даа. Гэр хорооллоос орон сууцанд орсон биз дээ чи. Торгуулийн ялтай болсноо мэдэж байна уу чи.

Zochin 2018-08-23 66.181.160.91

ATG bolon huulinhan barimt notolgootoi l yum hiine sh te Chi idej uusan bolood l ter biz Bas chi gants kompanid davuu erkh olgood uurtuu bolon duugindee hays avsan gedgig chini medehgui geed bodood b gaa yum uu Torguulia tuluhgui bol horigdoj l taarna Chi yamar uzeegui yum bish tuundee orj l b hgui yu Enkhbayar gedeg hunii buyanaar udii zeregthurchiheed ... uurigee bas Saikhnaa ene gesen yls turchidtei zyirlechihej eekkkkkk

Зочин 2018-08-23 203.91.115.46

улаан цагаан луйвар л байна ш дээ

Зайлоооо 2018-08-23 202.21.98.30

зайлуулдаа АТГ ийм л ажил хийж байна шүү дээ. Өчнөөн олон тэрбумаар хохироочоод гадаадаар тэнүүчлээд покер тоглоод явж байгаа нөхөдүүдээ яах гээд байна. хотын мэр асан Батүүл хэдэн зуун тэрбумаар тоглосон билээ\n

Зочин 2018-08-23 43.228.129.131

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу орон сууц баригдсан тэрий нь төр худалдаж аваад иргэдэд хямд үнээр түрээслүүлсэн, үр дүнд нь амьдралын боломж тааруу айл өрхүүд орох оронтой болсон, гэр хорооллын яндан бага ч гэсэн цөөрсөн, эцэст нь энэ бүхэн хэнд гай болоод буруутгагдаж яллуулах болов?

Зочин 2018-08-23 182.160.2.206

Тэнэг авгай. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад би төлөхгүй гэдэг парламентын гишүүн асан , тэгээд \n бас хуульч хүн байх уу? Бусдад ямар үлгэр жишээ үзүүлж байна. Манай хэдээсээ 19 -ыг гуйхад өгнө дөө. Гол нь төрөө, шүүхээ хүндлэх ёстой баймаар. Ингэхэд 19 -хэн саяыг төлж чадахгүй баагий төрийн өндөр албанд оччихсон харайж явжээ. Дурын наймаачин авгайд 19 сая байдаг юм. Шал худлаа, луйварчин авгай.

Зочин 2018-08-23 202.70.33.242

tul chi

Зочин 2018-08-23 202.126.89.174

Баянсэлэнгийг дэмжиж байна. Хэлмэгдэл хэзээ нэг цагт цагаадна. Харин ч шулуун шударга дайчин, өөртөө итгэлтэй мундаг бүсгүй шүү. Амжилт хүсье.

Зочин 2018-08-23 66.181.168.83

худлаа баахан ярьжээ. нэг хувийн компанийн лоббигоор баахан байрыг зах зээлийн үнээс өндөр үнэтэйгээр шахаж зөрүүг нь хувааж идчээд цааш нь ухбал наад чинь удирдсан яамнаасаа идэж уугаад тараасан юм байна лээ.... ийм балай юмнуудыг төрд гаргаж л байдаг....

Зочин 2018-08-23 202.72.245.122

авсан 10 % яарилдаа

Бас би 2018-08-23 120.22.32.233

Энэ алцгар гээд байгаа хүүхнүүдээ та нар адилхан хүүхнүүд байж юунд ингэж [Хориотой Үг] алднам бэ?

Зочин 2018-08-23 103.26.195.190

Zov. Shudarga l bai. Harin ch mundag said bsan shuu medeh ni bugd medne.

Зочин 2018-08-23 124.158.107.35

953.2 үлдэж байншдэ хангалттай бусуу

saruul 2018-08-23

neg kompaniig ontsolood dabuu erh olgoson cnin buruu snuu dee, neelttei il tod uabuulahgui uasan um, er ni ta nar cn toriin albiig zabaaruulsan daa, odoo neg ih snudargiin durd toglood baih hereggui dee

Amar 2018-08-23 202.179.27.139

Балайгийн балай авгай.Давж заалдал л даа.Ял чинь л нэмэгдэнэ.

undesten 2018-08-23 182.160.32.177

Urgelj hund az dairdaggui, yaj yvj iim balai amidralaa avch yvj chadahgui emegtei gishuun, said bolson n huuliin, systemiin gajuudal

Zochin 2018-08-23 202.70.44.146

Ичдэггүй худалч луйварчин бэ?

Зочин 2018-08-23 202.179.27.16

altsgar gichii hudal shaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж