УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэж байна. Уг хуралд УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хамтаар оролцож байгаа аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ "Цаг хугацааны хувьд яаралтай шийдэх шаардлагатай тул нэг хоногийн завсарлага өгч байна" гэж мэдэгдсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дээрх асуудлаар завсарлага авч буй үндэслэлээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн тогтвортой ажиллах ёстой УИХ-ын спикерээр гурав дахь хүнийхээ нэрийг хэлэлцэх гэж байна. Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагынхаа хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Төсөлд хэд хэдэн чухал заалт бий. Энэ хүрээнд бүлэг ярилцах шаардлага байна.
Хоёрдугаарт, танилцуулга хийгээд шууд санал хураанагэлээ Энэ нь их учир дутагдалтай. Таван намын 126 гишүүнтэй УИХ-ын даргыг сонгох гэж байж асуулт, хариултгүйгээр явахаар УИХ-ын даргыг сонгохоор хуульчилсан нь процесс дээр олон асуудал байгааг харуулж байгаа. Асууж, хэлж, ойлголцож байж сонгох ёстой. Тийм учраас Ардчилсан намын бүлэг завсарлага хүсэж байна" гэсэн юм.
Тус бүлгээс санаачлаад байгаа хуулийн төсөлд парламентын даргыг 64-ээс дээш гишүүний санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар санал хураах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш. Мөн УИХ-ын дарга нь намаас түдгэлздэг байх зохицуулалтыг УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд тусгасан" гэж мэдэгдсэн. Ингэхдээ энэхүү төслийг УИХ-аар хэлэлцэн батлан шаардлагатай гэдэг асуудлыг хөндөж тавиад буй.
Түүнчлэн УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогт гишүүн "УИХ-аас парламентын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийг баталбал хуулиа дагана" гэдгээ мэдэгдээд байгаа.
Г.ХОРОЛ
3,569.17





















































зочин 2026-04-02 202.21.100.210
УИХ-ын чуулган удирдсан хүнийг/Булгантуяаг/ үндсэн хуулийн цэцэд өгч хагарлыг гүнзгийрүүлсэн хүн Бямбацогт байхаа. Тиймээс эв нэгдлийг хангаж чадах уу.
Нэргүй 2026-04-02 66.181.189.139
Намын нэрээр сонгуульд ордог тул нам бус байх нь утгагүй
Зочин 2026-04-02 103.229.121.85
Ёстой үхэж байнаа. Юу хүссэнийг чинь хийе л гээд бадар барьж явах шиг байна даа чаавааш. Ийм ч амьтнаар УИХ-аа удирдуулах гэж. Хүрэлсүх угаасаа ийм чадваргүй мануухайнуудыг БЭТ-ээрээ тавьдаг даа.
Балин 2026-04-02 202.9.47.102
Намайг кнопдоорой гээд бусад нам эвслүүдээр ухуулга хийгээд байна.
Зочин 2026-04-02 66.181.176.145
АН одоо л нэг зөв болж байх шиг байна, ингэж байж дараагийн сонгуульд нэртэй орно шүү