Хаягдлыг алт болгож буй туршлага | News.MN

Хаягдлыг алт болгож буй туршлага

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Хаягдлыг алт болгож буй туршлага

Хаягдлыг алт болгож буй туршлага

Баруун Африкийн Бенин улсын 10 мянга хүрэхгүй хүнтэй Хоуегбо тосгонд ахуйн хүнсний хаягдлыг боловсруулан био хий гарган авах үйлдвэр байгуулсан нь хогийг алт болгож чадсан сайн туршлага болжээ. Тосгоны боловсруулах үйлдвэр нь долоо хоног бүр зургаан тонн орчим органик хаягдлыг боловсруулан 200 куб метр био хий гарган авч байна. Тосгоны оршин суугчид өмнө нь ил задгай асгадаг байсан хаягдлаа үйлдвэрт тушааж, мөнгө олох болсноор амьдрал нь дээшилж, бас эвгүй үнэрээс салсандаа сэтгэл хангалуун байна. Тогтвортой хөгжлийг дэмжих Швейцарийн “ReBin” сангийн санхүүжилтээр тус тосгоны 1,3 га газарт боловсруулах үйлдвэр барьжээ. Үйлдвэр өнгөрсөн жил ашиглалтад орж, био хий гаргахаас гадна жилд 400 тонн органик бордоо үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн био хийгээр тосгоныг хангаж эхэлснээр оршин суугчдын хоол хүнсээ чанахад хэрэглэдэг 165 тонн модыг хэмнэж чадсанаараа байгаль орчинд ээлтэй технологи болжээ.

Одоогийн байдлаар тосгоны 100 орчим өрх үйлдвэртэй гэрээ байгуулж, өдөр бүр хаягдлаа тушааж байна. Тэд 10 кг хаягдлыг 250 африкийн франкаар (ойролцоогоор 57 америк цент) зарах эсвэл био хий авах эрхээр сольдог байна. Эрчим хүчний хүрэлцээ муутай алслагдсан бүс нутагт түлш, шатахуун бол үнэтэй таваар. Тиймээс био хий үйлдвэрлэх үйлдвэр тосгоны эдийн засаг, оршин суугчдын аж амьдралд чухал нөлөө үзүүлж байна.

Иргэд хаягдлаа сайтар ялган ангилж, тушаах бөгөөд олсон мөнгөөрөө хоол хүнсээ залгуулж эсвэл хэрэгцээт хийг солин авах аж. Үйлдвэр өнгөрсөн жилийн сүүлээр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 20 гаруй тонн хүнсний хаягдлыг боловсруулжээ. Бенин бол Африкийн дөрөв дэх том хан боргоцой экспортлогч орон ба тус тосгонд улсдаа хамгийн том хүнсний захуудын нэг байрладаг аж. Тиймээс тус тосгонд өдөрт тонн гаруй хан боргоцойн хальс хаягдал болон гардаг байна. Харин үйлдвэр ашиглалтад орсноор тосгоны иргэд хан боргоцойн хальсыг хог биш алт гэж харах болжээ. Өдгөө био түлш гаргах төслийг хөрш Гана, Того улсуудад хэрэгжүүлэхээр судалж эхэлсэн байна.

Үүнээс гадна Английн Пиделхинтон хотод гахайн (фермийн) ялгадасыг цахилгаан эрчим хүч болгон хувиргах технологи бүтээж, гахайн ялгадасыг фермээс нь тусгай хоолойгоор тусгай реакторт оруулан тэнд биологийн боловсруулалт хийгээд цахилгаан эрчим хүч гарган авч, үлдсэн шаарыг нь бордоо болгон ашигладаг болжээ. Далан тонн ялгадасыг өдөр бүр боловсруулан 40 киловатт цахилгаан эрчим хүч гаргадаг байна. Англи улс 7,5 зуун сая орчим гахайтай бөгөөд тэдний ялгадас 250 мягаватт цахилгаан гаргаж авах боломжтой юм. Энэ мэтчилэн олон улсад био түлш гарган авах арга нэвтрээд удаж байна. Харин манайд ‘Утаатай тэмцэх’ нэрийдлээр зуух, шүүр тарааж, хэн нэгнийхээ далд шахааны бизнесийг дэмжих. Утааг элдэв янзын зуух түгээснээр бууруулах юм шиг төөрөгдөлөөр хүмүүсийг хуурч 2007 онд 14 мянга, 2008 онд 5200 ширхэг ёнтан зуух үнэгүй тараасан, 2011 онд Түрэг маягийн хас тэмдэгт зуух 16 мянгыг эхлээд их үнээр, дараа нь өнөөх амлалтын 21 мянган төгрөгөөр өгөх хүртэл хямдруулж тараасаар буй ч утаа хэвээрээ… Гэтэл бидэнд утаатай тэмцэх биш утаагүй түлш хэрэглэх арга, ухаан хэрэгтэй байна. Манай улс 70 сая шахуу малтай. Өтөг бууц тун ч чамлахааргүй их биогаз гаргаж авах боломжтой юм.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 202.21.106.167

70 say maliin buuts gj ih yum garna daa

Avatar

Зочин 2018-08-23 146.115.164.182

Ter Benin n gazeiin tos , shatdag hiigeer nugeltei bayan gazar baigaadaa ayaguidvel. Huuhded chiher ugch huurdag shig l yum bolj baigaa. Goyo uildver muildver yarial araar n hamag yumiig n unegui sorool. Yag mongol shig

Avatar

энэ хэд вэ 2018-08-23 202.179.25.195

Англи улс 7,5 зуун сая орчим гахайтай

Avatar

Зочин 2018-08-23 64.119.16.57

Энэ бол их сайн тоо. Ямар ч гэсэн 7,5 мянгаас их.

Avatar

Зочин 2018-08-23 66.181.179.153

Мегаватт.

Avatar

Зочин 2018-08-23 202.72.244.219

2017 оны байдлаар дэлхийд 264.5 сая саалийн үнээ байна. Үүнээс хамгийн олон нь: Энэтхэг 43.6 сая, Бразил 23 сая, Судан 15 сая, Хятад 12.5 сая, Пакистан 10.1 сая, Кени 9.35 сая, Америк 9.12 сая, Орос 9.02 сая …. г.м.
Үүнээс гадна махны чиглэлийн үхэр байх байх …

Avatar

Зочин 2018-08-23 66.181.168.220

Говь тал нутагт бол аргал бууцыг сайн ашигладаг.

Avatar

Зочин 2018-08-23 103.9.90.130

Ханаж цадахгүй хэдэн дарга нарт улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх сэтгэл алга ард түмнээ ядуу байлгах утаагаар мөнгө олох гээд ашигггүй зүйлд хөдлөхгүй бололтой

Avatar

Зочин 2018-08-23 66.181.161.29

Манай vхэр шалихгvй ш дээ!! Ердоо гурван сая!! Тэр нь талын нэг тархсан! Нойтон баас цуглуулах гэж тvмэн юм болно биз! Энэтхэг, Бразил ,Аргентин, Австрали, Америк, канад, Орос, Хитад шиг зуу зуун сая vхэртэй бол баас цуглуулжж болох л байх.

Avatar

asdfasf 2018-08-23 202.179.25.104

niit 6 say uher baina uunees 2 hultui 3 4 hultui 3

Avatar

Зочин 2018-08-23 66.181.160.118

Зөв санаа гаргасан сэтгүүлч б. Түлшээ өөрчилж байж л утаанаасаа сална. Адилхан шатдаг, дулаан ялгаруулдаг мөртлөө утаа гаргадаггүй өөр өөр түлшүүд цаана чинь бгаад б ард түмэн минь ээ! Бид хэдхэн гэр бүлийг сайхан амьдруулах гэж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч б шүү! Эд хөрөнгө дүүрч, эрүүл мэндийг нөхөж олно гэдэг хэцүү шүү дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж