Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн | News.MN

Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн

Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн

Азийн бар гэгддэг Сингапур улсын  чинээлэг гэр бүлээс гаралтай залуусын өдөр тутмын тансаг амьдрал, хобби, үнэтэй брендийн  тансаглал  гэх мэт тэдний ертөнцийг энэ удаагийн Хүмүүс буландаа онцолж байна.  Баян чинээлэг залуус мөнгөө хэрхэн юунд зарцуулдаг болон юу сонирхдог тухай сонирхоорой. 

Кэйн Лим

Кэйн Лим нь Сингапурын чинээлэг гэр бүлээс гаралтай нэгэн. Гэр бүлийн бизнес эрхэлдэг тэдний хөрөнгө тэрбум тэрбумаар хэмжигддэг. Кэйн Калифорниагийн их сургуулийн фэйшн, хувцас загварын чиглэлээр суралцдаг төгсөх ангийн оюутан аж. Баян өв залгамжлагч хэдий ч зүгээр суулгүй 17-тойдоо өөрийн хувийн бизнесээ эхлүүлж байсан нь амжилт олж 20-тойдоо саятны эгнээнд орж чадсан чадварлаг бизнесмен нэгэн аж.

Тэрбээр гутал цуглуулах хорхойтой бөгөөд цуглуулгад нь янз бүрийн этгээд, цор ганц үйлдвэрлэгдсэн гэх мэт 200 гаруй бренд гутал байдаг гэнэ. Мөн хувцас загварт ухаангүй дурлагч.Түүний хамгийн дуртай бренд Луй Вуйтон LV аж. Түүний инстаграм хуудас үнэтэй брендийн хувцас, цүнх, гутал, гоёл чимэглэлийн зургуудаар дүүрсэн гэхэд болно. Сонирхуулахад, түүний инстаграмыг алдарт дуучин Рианна дагадаг гэнэ. Тэрбээр нилээн тарган байсан ч спортоор хичээллэн илүүдэл жингээ хаяж чадсан нэгэн. 

ДИЛЛИОН ЛИЙ

Сингапурын хамгийн баян өв залгамжлагчийн нэг Диллион Лий нь сельфиний хаан толь, угаалгын өрөөг зүгээр өнгөрөөдөггүй сельфиддэг нэгэн гэхэд болно. Мөн спортод дурлагч нэгэн. Шүхрээр үсрэх, усанд шумбах, хөлөг онгоц, моторт завиар зугаалах хоббитой. Инстаграмд хамгийн их нөлөө үзүүлэгч нэгэн бөгөөд инстаграмыг маш идэвхтэй ашигладаг. Тэрбээр хөгшин настай хүмүүсийн асаргаа, халамж үзүүлдэг Лий сан байгуулан буяны үйл ажиллагаа явуулдаг аж. 

Инстаграм дээр dhillonxlee гэж ороод үзээрэй. 

Элрой Чео

Сингапурын баян гэр бүлээс төрсөн азтай нэгэн бол Элрой Чео юм. Түүний инстаграм хуудас үнэтэй брендийн хувцас, гутал, далайн эргийн тансаг амьдрал, машин мотоциклын цуглуулгаас авхуулаад түүнд байхгүй юм байхгүй. Тэрбээр хөгжим , амьтан, спортод сонирхолтой. Арисса Чео  хэмээх загварын влог хөтөлдөг мөн л Сингапуртаа алдартай эмэгтэйн төрсөн ах гэнэ.

Элрой инстаграмд 127 мянган дагагчтай. Түүний @elroxcheo гэсэн нэрээр инстаграмаар зочилж болно. 

Мин Жун Куок 

Мин Жун Куок нь ‘Сингапурын шүтээн’ нэвтрүүлгийн гурав дахь улиралд оролцож байснаараа олон нийтэд танигдсан аж. DJ хийх хүсэл мөрөөдөлдөө автан өөрийнхөө дуртай ажлаа хийж байгаа тэрбээр Станфордын их сургуулийн харилцаа холбоо, дижитал медиа мэргэжлээр дүүргэсэн боловсролтой нэгэн. Түүний өвөө нь Малайзын тэргүүн баян, тэрбүмтан Роберт Куок аж. Урлагт хөл тавихаасаа өмнө нь тэрбээр хувийн бизнес эрхэлдэг байсан. Дуу дуулах дуртай тэрбээр өнгөрсөн жил EDM, Into the wild  синглээ гаргаж байжээ. 

 

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.Л 2018-08-23 66.181.166.134

бренд, влог биш брэнд, блог гэж бичмээр юм, уг нь зөв бичвэл. Редактор хянадаггүй юм байх даа

Avatar

зочин 2018-08-23 73.231.6.21

хүнд битгий атаархаж бай, тархи толгой чинь вирустцан байна, өөрийгөө хайрла, өөрсдөө юм сэтгэ, хий, баян бол буян хий…

Avatar

Зочин 2018-08-23 202.126.89.144

Баян айлын хүүхэд болж төрөх карманы савтай хүмүүс юм.Буяны ажилд сайн хандив өргөж буян сайн хийж байвал дараа төрөлдөө ахиад баян айлын хүүхэд болж төрнө.

Avatar

zzz 2018-08-23

aztai shaarnuud umaa ….ene yvaa nasandaa amnii hishigtei sanaa zovohgui saihan amidarch bna shdee ….ataarhagchid umdunduu sheetsgee …..daraa turulduu hemjeegui bayan aild ur ni bolj turuh boltugai …..gej zalbiraad gui guilgachinguud mini …..sain aav eejiin buyand jargalgui l yahav dee ….

Avatar

Зочин 2018-08-23 150.129.141.150

Hichneen bayan ch hyatad bol hyatad. Ed nariiin orond engiin ch gesen evrop zaluuchuud goe soyoltoi ungu zus saitai.

Avatar

Зочин 2018-08-23 202.126.88.47

удахгүй АНУ та нарыг анх ямар байсан тэр түвшинд чинь аваачна

Avatar

zsss 2018-08-23 202.131.241.34

mgl chuud bas dagaal hulihiig n avdiin baij bas hiidgee hiigeed erkhleed yvj baigaa humuusiig muulaal suunuu ta nar haltaichaad

Avatar

Зочин 2018-08-23 202.131.245.243

Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг юм. Эд нар мэдэхгүй л дээ. Бас эрхэм баян эрдэм ном ч гэдэг.

Avatar

Зочин 2018-08-23 202.21.106.111

Гутал чемодан цуглуулдаг ядуу сэтгэхүйтэй юмаа. Яаж ч баян төрсөн [Хориотой Үг] ген цаанаа л нэг гуриа хандлагатай байх юм

Avatar

Зочин 2018-08-23 175.38.8.149

Чи юу цуглуулж байна даа?

Avatar

Зочин 2018-08-23 202.9.42.1

Гэтэл монголын баячуудын хүүхдүүдийн ихэнх нь угийн толгой муутай болохоор үнэтэй дээд сургууль төгсөөд ч чадваргүй, эсвэл хар тамхи мөрийтэй тоглоом хүүхэн 3 аар зугаацдаг. Ядаж өөрсдийгөө бялдаржуулаад спортоор ч хичээллэж бга юмгүй өрөвдмөөр. Аргагүйшдэ гэнэт баяжиж мөнгөний бараа харсан болохоор. Нямтайширын охин цэлмүүн, батболдын хүү 2 харин өндөр боловсрол мэдлэгтэй маш хөдөлмөрч гэж сонсогддог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж