Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн

Сингапурын хамгийн баян залуу үеийнхэн

Азийн бар гэгддэг Сингапур улсын  чинээлэг гэр бүлээс гаралтай залуусын өдөр тутмын тансаг амьдрал, хобби, үнэтэй брендийн  тансаглал  гэх мэт тэдний ертөнцийг энэ удаагийн Хүмүүс буландаа онцолж байна.  Баян чинээлэг залуус мөнгөө хэрхэн юунд зарцуулдаг болон юу сонирхдог тухай сонирхоорой. 

Кэйн Лим

Кэйн Лим нь Сингапурын чинээлэг гэр бүлээс гаралтай нэгэн. Гэр бүлийн бизнес эрхэлдэг тэдний хөрөнгө тэрбум тэрбумаар хэмжигддэг. Кэйн Калифорниагийн их сургуулийн фэйшн, хувцас загварын чиглэлээр суралцдаг төгсөх ангийн оюутан аж. Баян өв залгамжлагч хэдий ч зүгээр суулгүй 17-тойдоо өөрийн хувийн бизнесээ эхлүүлж байсан нь амжилт олж 20-тойдоо саятны эгнээнд орж чадсан чадварлаг бизнесмен нэгэн аж.

Тэрбээр гутал цуглуулах хорхойтой бөгөөд цуглуулгад нь янз бүрийн этгээд, цор ганц үйлдвэрлэгдсэн гэх мэт 200 гаруй бренд гутал байдаг гэнэ. Мөн хувцас загварт ухаангүй дурлагч.Түүний хамгийн дуртай бренд Луй Вуйтон LV аж. Түүний инстаграм хуудас үнэтэй брендийн хувцас, цүнх, гутал, гоёл чимэглэлийн зургуудаар дүүрсэн гэхэд болно. Сонирхуулахад, түүний инстаграмыг алдарт дуучин Рианна дагадаг гэнэ. Тэрбээр нилээн тарган байсан ч спортоор хичээллэн илүүдэл жингээ хаяж чадсан нэгэн. 

ДИЛЛИОН ЛИЙ

Сингапурын хамгийн баян өв залгамжлагчийн нэг Диллион Лий нь сельфиний хаан толь, угаалгын өрөөг зүгээр өнгөрөөдөггүй сельфиддэг нэгэн гэхэд болно. Мөн спортод дурлагч нэгэн. Шүхрээр үсрэх, усанд шумбах, хөлөг онгоц, моторт завиар зугаалах хоббитой. Инстаграмд хамгийн их нөлөө үзүүлэгч нэгэн бөгөөд инстаграмыг маш идэвхтэй ашигладаг. Тэрбээр хөгшин настай хүмүүсийн асаргаа, халамж үзүүлдэг Лий сан байгуулан буяны үйл ажиллагаа явуулдаг аж. 

Инстаграм дээр dhillonxlee гэж ороод үзээрэй. 

Элрой Чео

Сингапурын баян гэр бүлээс төрсөн азтай нэгэн бол Элрой Чео юм. Түүний инстаграм хуудас үнэтэй брендийн хувцас, гутал, далайн эргийн тансаг амьдрал, машин мотоциклын цуглуулгаас авхуулаад түүнд байхгүй юм байхгүй. Тэрбээр хөгжим , амьтан, спортод сонирхолтой. Арисса Чео  хэмээх загварын влог хөтөлдөг мөн л Сингапуртаа алдартай эмэгтэйн төрсөн ах гэнэ.

Элрой инстаграмд 127 мянган дагагчтай. Түүний @elroxcheo гэсэн нэрээр инстаграмаар зочилж болно. 

Мин Жун Куок 

Мин Жун Куок нь ‘Сингапурын шүтээн’ нэвтрүүлгийн гурав дахь улиралд оролцож байснаараа олон нийтэд танигдсан аж. DJ хийх хүсэл мөрөөдөлдөө автан өөрийнхөө дуртай ажлаа хийж байгаа тэрбээр Станфордын их сургуулийн харилцаа холбоо, дижитал медиа мэргэжлээр дүүргэсэн боловсролтой нэгэн. Түүний өвөө нь Малайзын тэргүүн баян, тэрбүмтан Роберт Куок аж. Урлагт хөл тавихаасаа өмнө нь тэрбээр хувийн бизнес эрхэлдэг байсан. Дуу дуулах дуртай тэрбээр өнгөрсөн жил EDM, Into the wild  синглээ гаргаж байжээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж