Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй

Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй

Хотын даргыг огцруулах өргөдлийг албан ёсны системээр аваагүй учир албажихгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан өргөдлийг www.uih.mn сайт байршуулан, иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Гэвч хувийн сайтаар цуглуулсан энэхүү санал хуулийн өмнө хүчингүй. Зөвхөн УИХ-ын албан ёсны “D-Petition” (petition.parliament.mn) системээр дамжуулан иргэний цахим гарын үсэг, "ДАН" системээр баталгаажуулж, саналыг цуглуулах нь эрх зүйн хувьд боломжтой. Монгол Улс аливаа өргөдлийг УИХ эсвэл холбогдох дээд шатны байгууллагаар хэлэлцүүлж, албан ёсны хариу өгөхөд зөвхөн албан ёсны систем ашигладаг тогтолцоотой. Үргэлжлүүлэн хуулийн дагуу тодорхой тооны иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-ын Байнгын хороо болон УИХ-аар заавал хэлэлцдэг. Иймээс хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг хувийн сайт дур мэдэн авч байгаа нь хуулийн өмнө хүчин төгөлдөр бус юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-04-02 59.153.112.26

Туулын хурдны замыг эсрэгүүцэгчид бол туул гол дагуу орон сууц байр хаустай хүмүүс хурдны зам баригдаж хөдөлгөөн чимээ шуугиан нэмэгдэнэ гэж үзсэнээс буюу хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас илүүд үзсэнээс үүсэлтэй.Туул голыг хамгаалах тухай асуудлыг тэд бамбай болгон ашиглаж үймүулж байгаа нь ямар ч явцгүй нь тодорхой.Нийслэлчүүд туулын хурдны замыг дэмжиж ашиглалтад орох өдрийг нь хүлээж байна. Нямбаатар даргад амжилт.

Avatar

Иргэн 2026-04-02 66.181.184.38

Яасан чи шоронд орчих гээд сандарч байна уу. Бидэнд түгжрэлд дорвитой нэмэр болохгүй асар өндөр өртөгтэй ачаалал авахгүй хоосон том зам ямар ч хэрэггүй. Харин баруун зүүн 4 зам болон гурвалжингийн гүүр, зайсангийн уулзвар , төв шуудангийн уулзвар гэх мэт гол уулзварууд дээр давхар гүүрэн замууд тавьж түгжрэлийг бодитой бууруулах бүтээн байгуулалтад төсвийн мөнгийг зарцуулахыг шаардаж байна.

Avatar

ИРГЭН 2026-04-02 103.212.116.101

Эрх мэдэлтнүүд Хууль ярих дуртай Өөрсөдөө жинхэнэ Хууль завхаруулагчид Гэмт хэрэгтэнгүүд, Иргэдийнхээ үгийг сонсдоггүй Ардчилсан нийгэм гэнээ,,,,,

Avatar

зочин 2026-04-02 59.153.113.232

….иргэд зөвхөн албан ёсны асуулгад л хариу өгнө….!!!!

Avatar

Нэргүй 2026-04-02 103.168.34.175

Ялгаагүй ээ, дахиад тэр систем дээр авсан ч иргэд зураад л өгнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж