УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхдаа Tөсвийн тухай хууль зөрчин, Увс аймгийн 100 жилийн ойн наадамд 1 тэрбум төгрөгөөр боловсон жорлон худалдан авч бэлэглэсэн талаар шүүмжлэл гарч байсан. Тэгвэл сайдын энэхүү хууль бус үйлдлийг аудитын шалгалтаар баталгаажуулсан байна.
Үндэсний аудитын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хийсэн санхүүгийн шалгалтаар сайдын 2025 оны А/241, А/643, А/700 дугаар тушаалаар Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн зардлаас төсвийн төсөлд тусгаагүй, худалдан ажиллагааны төлөвлөгөөнд батлагдаагүй зөөврийн ариун цэврийн байгууламжид нийт 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон зөрчлийг илрүүлжээ.
Яамнаас 2025 онд Увс нуур, Ханхөхий нуруу зэрэг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөөврийн эко ариун цэврийн байгууламж нийлүүлэх нэртэй ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 150-500 сая төгрөг болгон дөрөв хувааж зарлажээ. Хамгийн сорнирхолтой нь “Оффроад трэйвэл” ХХК дөрвөн тендерт дөрвүүлэнд ялалт байгуулж шалгарсан. Улмаар тендерийн хуулийн дагуу барьцаа байршуулах ёстой байсан ч барьцаагүйгээр нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан.
Анх Увс аймгийн Засаг даргаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаас ойн баярын үеэр жуулчдын ая тухыг хангах ариун цэврийн байгууламж, зөөврийн эко жорлон авахад зориулж 600 сая төгрөгийн дэмжлэг хүсэж байжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан С.Одонтуяа энэхүү хүсэлтийг биелүүлэхдээ, Төсвийн тухай хууль тэргүүтэй хуулиудыг ноцтой зөрчиж, нэг тэрбум төгрөгийг дур зоргоороо үрсэн гэдгийг Аудитаас тогтоогоод байгаа юм.
Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана", 42.5-д "Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно" гэж заасныг мөрдөж ажиллаагүй гэдэг дүгнэлт гаргасан байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар “Олон хүн бөөгнөрсөн газар нэлээд бохирдол үүсдэг тул энэ жил 100 жилээ тэмдэглэх гэж байгаа Увс аймагт энэхүү 00-уудыг нийлүүлж туршиж үзэх юм. Соруулдаггүй, өтгөн нь гель болдог үнэргүй шинэ технологи юм. Хяргас нуурын эрэг дээр өдөрт олон мянган хүнд үйлчлэх боломжтой, -30 хэмд ч хөлддөггүй, хэзээ ч соруулдаггүй, бохир болон өтгөнийг бактери идэж байдаг шинэ технологи бүхий 00-г байгуулж байна. Удахгүй ашиглалтад оруулна” хэмээн тайлбар хийсэн байдаг
3,569.17





















































Нэргүй 2026-04-03 66.181.186.178
баяр хүргэмээр л юм байнаш дээ . тэгээд хэн нь улс оронд шийдчихмээр байгаа 00 ийн асуудалд.ингэж шийдэмгий арга хэмжээ авч байсан юм бэ ??? Харин иймэрхүү юманд чинь л хөрөнгө зарж татвар төлөгч нарт эргээд үйлчилэх хэрэгтэй юм биш үү
Нэргүй 2026-04-03 124.158.106.27
Наадмын талбайд тавьж өгнө үү.
БИААЧЧЧ 2026-04-03 66.181.185.182
МАН АН ГЭЖ ЭД УЛС ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭДГҮЙ ХЭДЭН ПИЗДАНУУД, ЭНЭ НОВШИЙН 2 НАМ 2-УУЛАА ЯЛГААГҮЙ
Нэргүй 2026-04-03 122.201.23.83
тэрбум юмуу МАНай намынхан бол их наядаар нь хусна шүү дээ
Нэргүй 2026-04-03 122.201.23.83
зайлуул тэрбум юмуу МАНай намынхан бол их наядаар нь хусна шүүдээ.
БГД 14-хорооны иргэн Х Батсайхан 2026-04-03 203.169.50.8
Энэ зөв л зүйл хийгээд туршаад амьдралд нийцэх юм гэж ард иргэд харж байгаа хөгшид хүүхэд эмэгтэйчүүд ер нь гадаад дотоодын жуулчид хэн хүнгүй л хэрэглэх болно. энэ эко ноль тэгээд байгальд ээлтэй зүйл хийсэн Одонтуяа гишүүндээ баярлах ёстой шүү? ямар улсынхаа газар нутгаа харийнханд зарчихсан биш. баялагаа хулгайлаад хуваагаад баяжсан биш нэг тэрбум төгрөгийг ард түмэндээ л зориулсан байна Увсынханд гэх юм тэд мөн л монгол улсын иргэд шүү дээ Өшөө ч олон нольтой болгоорой гишүүнээ дэмжиж байна
Баяраа Булганы 2026-04-03 203.91.115.51
Хяргасын жорлонд нь орж үзсэн, 9 сард, жинхэнэ боловсон жорлон байсан, бусад нь тааруу юм байсийм бол уу? Эсвэл тэр жорлон одоо ажиллахаа болицийм уу?
Нэргүй 2026-04-03 202.179.24.90
Увс 100 жилээрээ тэнгэрийн орон болох дөхжээ
Зочин 2026-04-03 103.11.193.30
Их л муу байна даа. Ажил хийх гэхээр мөнгө байхгүй гэдэг атал угаах мөнгөндөө юуч хамаагүй авдаг энэ тогтолцоо ер нь хир шудрага вэ???
Зочин 2026-04-03 103.57.94.242
Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, жорлон нийлүүлсэн гэх компанид давуу байдал олгож авилгажсан гэмт хэрэг үйлдсэн байна
Нэргүй 2026-04-03 103.212.119.215
одоо яах юм та нар ккк
Жорлон 2026-04-03 202.9.47.102
600 саяас илүү давж гарсан 400 саяыг нь тэгээд өөртөө авцымуу эсвэл тендер авсан газар нь ашиглацан юмуу яасан юм. Гэмт хэрэг юм бол цагдаад өгмөөр юм.
Иргэн 2026-04-03 66.181.165.93
Төлөвлөөгүй байхад төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж болохгүйг мэдэж л байгаа шүү дээ. Том дарга гээд дураараа авирлажээ. Ашиг сонирхол байнаа. Буруу шүү.
Зочин 2026-04-03 66.181.183.43
Жорлон Одонтуяа болимоор юмаа.
Монгол хүү 2026-04-03 64.119.29.63
НҮҮРСЧИД, ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧУУД ШИГ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ИДЧИХЭЭГҮЙ Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ!!! ЯДАЖ Л НЭГ АЙМАГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ЖОРЛОН АВААД ТЭНД НЬ ҮЛДЭЭСЭН ЮМ БИШ ҮҮ?
ЕР НЬ ЭНЭ ТЭНДЭР ГЭДЭГ БАРУУНЫХАН БОЛОН ХЭН ЛУЙВАРЧИН ХОЁР НҮҮРТНҮҮД НЬ ХОЖДОГ, ТЭРНЭЭС НЬ УЛС ТӨРЧ ГЭГЧ АРД ТҮМЭН, УЛС ОРНЫГ ХАГАЛАН БУТАРГАГЧ НАМУУД ТОНШДОГ ЭНЭ ЗҮЙЛИЙГ ЗОГСООЖ ЯДАЖ ЦАГ ХУГАЦАА, ХӨРӨНГӨ ХЭМНЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ЕР НЬ ТЭГЭЭД 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС ДООШ ӨРТӨГТЭЙ АЖИЛ, ХУДАЛДАН АВАЛТЫГ ТЭР БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭРЛЭ…..