“150 сая төгрөг залилаад ор сураггүй алга болсон”

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

“150 сая төгрөг залилаад ор сураггүй алга болсон”

“150 сая төгрөг залилаад ор сураггүй алга болсон”

БНСУ зорих гэсэн 50 хүн 150  сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулсан хохирогчид өнөөдөр /2018.08.22/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, БНСУ-руу энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр гурван сарын аялалд бүртгэнэ гэсэн фейсбүүк дахь зарын дагуу тэд холбогдсон аж. “Korea Хаппи Трэйвэл” компани тэдгээр хүмүүсийг  Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө. Толгой компаниасаа бие дааж үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Найдвартай компани гэхчлэн  тэднийг хуурч урьдчилгаа гурван сая төгрөгийг авсан байна. Үйлчилгээний хөлс  нийт  зургаан сая төгрөг. Үүний гурван сая төгрөгийг урьдчилгаа болгож банкны гүйлгээ хэлбэрээр авсан бөгөөд  хүмүүс данс руу мөнгөө хийсний дараа гэрээгээ нотариатаар баталгаажуулна гэж тэдэнд анх тайлбарлажээ.

‘Элчин дээр таньдаг хүнтэй учраас найдвартай гэсэн’

Хохирогчдын төлөөлөл М.Батдулам  “Өмнөх хүмүүс нь яваагүй байхад  зургадугаар сарын 15-нд дахин явах ээлж байна гэж хүмүүсийг нэмж бүртгэж эхэлсэн. Бид   зургадугаар сарын 5-ны өдөр явах хүмүүс яваагүй байхад яагаад хүмүүс нэмж  бүртгэж байгаа талаар асуухад “Та нарын бичиг баримтыг бүрдүүлээд элчиндээ орсон байгаа. Элчин дээр таньдаг хүнтэй учраас найдвартай. БНСУ-д очоод та нар үлдсэн ч болно. Визний хугацаа хойшилсон учир долдугаар сарын таван хүртэл хүлээгээрэй” гэсэн. Уг нь элчинд материалаа  өгсөн бол тусгай код өгдөг юм билээ. Харин бид нарт өгөөгүй учир гайхсан. Тэгээд долдугаар сарын 5-ны өдөр луйвардуулсан гэдгээ мэдээд бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан. Өргөдөл, гомдол өгсөн ч тухайн үед баяр наадам таарсан учир тоогоогүй. Нотариатаар уг нь компанийн гэрчилгээг хуулбарлаж өгсөн ч сүүлд сонсоход нотариатын газар нь дээрх компанитай хуйвалдсан байсан.

“Korea Хаппи Трэйвэл” компанийн захирал Д.Саран гэдэг хүнийг гүүглээс  нэрээр нь хайж үзэхэд 2003 оноос залилан хийж явсан бүр  2012 онд 13 жилийн хорих ял авсан хүн юм билээ. Д.Саран гуравдугаар сард дүүгийнхээ батлан даалтаар суллагдсан ч дөрөвдүгээр сард дахин луйвар хийхийн тулд “Korea Хаппи Трэйвэл” компанийг  байгуулсан болж таарч байгаа юм. Ингээд эхний ээлжийн 25 хүн, хоёрдугаар ээлжийн 25 хүн, нэг хүнээс гурван сая төгрөг гэхээр 150 сая төгрөг залилан хийгээд ор сураггүй алга болсон. Бид нар цагдаа,шүүх шат шатны байгууллагуудад гомдолтой байна. Цагдаагийн хяналтад байх ёстой хүн гадуур сул чөлөөтэй хүмүүсийг залилаад явж байгаад харамсаж байна” гэв.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж