Б.Баярсайханыг БСШУСЯ-ны ТНБД-аар эргүүлэн томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Б.Баярсайханыг БСШУСЯ-ны ТНБД-аар эргүүлэн томиллоо

Б.Баярсайханыг БСШУСЯ-ны ТНБД-аар эргүүлэн томиллоо

Жил гаруйн хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам нь Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчтэй  ажилласан нь өнөөдөр дуусгавар болж, тус албан тушаалд Б.Баярсайханыг эргүүлэн томиллоо. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн /2018.08.22/ хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томилох шийдвэрт хүрсэн байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсаны дараа Б.Баярсайхан нь Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байдаг. Гэвч түүнийг хууль зөрчин чөлөөлсөн байсныг өнөөгийн Засгийн газар залруулж, шүүхийн шийдвэрийг үндэслэн албан тушаалд нь  эргүүлэн томиллоо. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж