“Нэгдүгээр тойрог зам”-ын олон улсын тендерийг нээлээ

“Нэгдүгээр тойрог зам”-ын олон улсын тендерийг нээлээ

“Нэгдүгээр тойрог зам”-ын олон улсын тендерийг нээлээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Тэгвэл “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн аж ахуйн нэгж оролцжээ. Ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Тодруулбал,

  • “China first highway engineering company limited”,
  • 
“Shandong Luqiao Group Co., Ltd”,
  • “China Railway 16th Bureau Group Co., Ltd”,
  • “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус оролцоод байна.

Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай.  Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар юм.

Нэгдүгээр тойрог замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 80-100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ.

Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчих юм. Ингэснээр богино зайн бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолсон юм.

Нэгдүгээр  тойрог  зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцоно. ТЭЦ-4-ийн замаар дайран өнгөрч, I хороолол буюу Өнөр хорооллын баруун тал, үерийн далан дагуу хойш гэр хороолол руу чиглэнэ. Цааш Баянхошуу дэд төвтэй олон түвшний уулзвараар холбогдож, зүүн тийш чиглэх ба Хувьсгалчдын өргөн чөлөөтэй хөндлөн огтлолцож, Самбалхүндэвийн оршуулгын газар (цэцэрлэгт хүрээлэн)-ын хойд талаар туннелээр гарч, Хайлааст болон Долоон буудлын замыг дайран өнгөрнө. Энэ хэсэгт олон түвшний уулзвараар холбогдоно. Цааш Сэлбэ дэд төвийн урд талаар тойрон гарч Сэлбэ голын дээгүүр өнгөрч, Дарь-Эхийн замтай гүүрээр холбогдоно.

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус нэмэгдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2026-04-02 202.9.46.39

УЛС ОРНОО ХАРИЙНХНЫ ӨРӨНД ОРУУЛЖ, ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУХ ӨВЧНИЙ ДАРААГИЙН ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ…ТАЖИКСТАНЫ АРААС ОРОХОД УЛАМ ОЙРТСООР……..

Avatar

1115 2026-04-02 202.21.127.62

ОДОО БААХАН ШАНТААЧИНГУУД ГАРЧ ИРНЭ ДЭЭ….ЗОГСОХГҮЙ Л АЖЛАА ХИЙГЭЭРЭЭ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-04-02 124.158.104.70

918 сая доллар, бас юу вэ? :Дэлхийн эдийн засаг тэр чигээрээ хямарч байхад …….. Инфляцийг хүлээ, битгий юм худалдаж ав гээд байхад. Манай мангар Нямбаа эдийн засгаа татаж унагах нь дээ. Дэлхийн гол валют доллар, алт хоёр шүүдээ. Долларын ноёрхол хэвээрээ шүү. Зээлээ доллараар төлж чадах уу? Энэ их мөнгийг алтны бизнест оруулвал харин ашигтай. Эсвэл эрчим хүчнийхээ алдаглыг хаачих нь хамаагүй өлзийтэй. Данх Нямбаа Жэнко нар мөнгө унагахаа зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж