184 жолооч улсын дугааргүй хөдөлгөөнд оролцжээ

184 жолооч улсын дугааргүй хөдөлгөөнд оролцжээ

184 жолооч улсын дугааргүй хөдөлгөөнд оролцжээ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслүүдэд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг телекамерын ухаалаг системээр шүүхэд нийт 184 тээврийн хэрэгсэл улсын дугааргүй буюу бүртгэлгүй дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон нь тогтоогджээ.

Тээврийн хэрэгслийн жолооч улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцоход Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцдог хуулийн заалттай. Мөн дугаар нь бүртгэлгүй эсвэл хуурамч байх нь цаашид гарч болзошгүй гэмт хэрэг, осол аваараас зугтах эрсдэлийг дагуулдаг тул хяналтыг өндөржүүлж байгааг албаныхан анхааруулж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч нарт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тодорхой харагдахуйц байрлуулж, засварлаж будахгүй байх, шинээр худалдан авсан болон түр дугаартай автомашиныг хуулийн хугацаанд нь амжиж бүртгүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох албанаас уриалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Миеэ овогт 2026-04-02 202.9.47.102

УНҮ дугааруудыг бөөндөх буюу ширхэглэн зарна. Утас: ……

Avatar

Нэргүй 2026-04-02 138.252.29.44

Оркуудын амьдардаг гэр хорооллын гудамжуудаар орой болохоор Дугааргүй приүснүүд бол зөндөө явдаг юм билээ
Торгууль нь багадаад байхгүй юу муу оркууд

Avatar

ЗОЧИН 2026-04-02 122.201.26.218

торгуулийг нь нэмэгдүүл,500,000 дээш болгох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж