Европыг эрчим хүчний хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалав

Европыг эрчим хүчний хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалав

Европыг эрчим хүчний хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалав

Оросын өндөр албан тушаалтан Их Британи болон Европын холбоог Оростой эрчим хүчний хамтын ажиллагаагаа сэргээхийг уриаллаа. Тодруулбал, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев Европын орнууд өмнөх алдаагаа хүлээн зөвшөөрч, хурцадмал байдлыг бууруулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хүрээнд Оросоос газрын тос, хий болон бусад нөөц худалдан авахыг дахин эхлүүлэх ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Nord Stream 2” хоолойг дахин барих санал гаргасан байна.

Энэ мэдэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бусад улс орныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нефтийн тээврийг өөрсдөө зохицуулах хэрэгтэй гэж хэлсний дараа гарчээ. Тэрбээр мөн орнууд АНУ-аас нефть худалдан авч болно гэж нэмж хэлсэн байна.

Ираны эрх баригчид АНУ, Израиль болон Исламын Бүгд найрамдах улсын эсрэг түрэмгийллийг дэмжсэн орнуудын хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор дамжуулахгүй байх шийдвэр гаргасан. Мөргөлдөөний үеэр хэд хэдэн танкер Тегераны зөвшөөрөлгүйгээр хоолойгоор дамжин өнгөрсний улмаас халдлагад өртсөн. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэхдээ, Иран улс Орос, Энэтхэг, Ирак, Хятад, Пакистан зэрэг найрсаг орнуудад Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж