Трампын сонгуулийг хариуцсан даргад 80 жил хорих ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Трампын сонгуулийг хариуцсан даргад 80 жил хорих ял төлөвлөжээ

Трампын сонгуулийг хариуцсан даргад 80 жил хорих ял төлөвлөжээ

Холбооны шүүхээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийг нь хариуцан ажилласан Паул Манафортод  татвараас зайлсхийсэн, банк луйвардсан гэж найман  зүйл ангиар ял тулгасан байна. Виржиниа мужийн Александриа дахь АНУ-ын холбооны шүүхээс түүнд  ялын дээд хэмжээ буюу 80 жил хорих ял оноожээ. Тэрбээр одоо 69 настай аж.

АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэж үзэн Хууль зүйн яамнаас тусгай прокурор Роберт Мюллер тэргүүтэй баг сонгуульт ажлын дарга асан Паул Манафортыг шалгаж эхэлсэн юм.

Оросууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон асуудлаар шалгаж эхэлснээс хойших анхны хэрэгтэн ийнхүү ял сонсох болж байна.   Тэрбээр 2010-2014 оны хооронд нийт 65 сая долларын авлига авч гадаад дансанд нуусан. Үүнээсээ 16 сая долларыг нь үнэтэй хувцас, үл хөдлөх хөрөнгө, газар зэрэгт зарцуулсан байх магадлалтай гэв. Манафортыг өнгөрсөн зургадугаар сараас хойш баривчлан хориод байгаа юм.

Манафортын лобби хийсэн, мөнгө угаасан хэргийн  хоёр дахь шүүх хурал ирэх есдүгээр сарын 17-нд Вашингтонд болох аж.

Эх сурвалж: CNN 

T. Mядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж