МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар/ЗГХЭГ/-ын дарга асан С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, намайг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. МАН-ын дарга Удирдах зөвлөл болон бүлгийн хуралд миний УИХ-д сонгогдсон, гишүүнээр ажилласан туршлагыг харгалзан үзэж нэр дэвшүүлэх санал гаргасан. Миний хувьд 2008 оноос хойш тасралтгүй таван удаа баруун бүсээс сонгогдон ажиллаж байгаа тул парламентын үйл ажиллагааны туршлагад үндэслэн ийнхүү нэр дэвшүүлсэн гэж ойлгож болно.
Нам доторх цөөнхийн зовлон, бэрхшээлийг ойлгож, олонх болон цөөнхийн аль алинд нь ажиллаж ирсэн туршлага надад бий. Иймээс хуваагдсан, үл ойлголцож буй гишүүдийг ойлголцуулах, нэгтгэх чиглэлд тодорхой туршлагатай гэж үзэж байна. Урьд өмнөх алдаа, дутагдлаас сургамж авч, цаашид хэрхэн нэгдэж, ойлголцох ёстойг тодорхой харж, намын эв нэгдлийг хангах, гишүүдийг ойлголцуулахад онцгой анхаарч ажиллана. Ялангуяа цөөнхийн илэрхийлж буй байр суурийг анхааралтай сонсож, хүндэтгэлтэй хандах бөгөөд хойшоо биш урагшаа харж, нэгдүгээрт ард түмний эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт талуудын үл ойлголцлыг шийдвэрлэхийг чухалчилна.
Парламентын спикерийн үндсэн үүрэг бол парламентад суудалтай намуудыг зөвшилцөл, ойлголцолд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах явдал юм. Иймд парламентад суудалтай намуудтай зөвшилцөж, ойлголцох нь чухал. Олонхын кнопоор хүч түрэх хандлага гаргахгүй, аль болох улс төржилтийг багасгаж, зөрчилгүй ажиллахад анхаарч ажиллана.
Цөөнхийн бүлгийн гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан парламентын спикертэй холбоотой хууль, УИХ-ын даргыг нам бус байх тухай асуудлыг хөндсөн байна. УИХ-ын гишүүдийн олонх буюу 64 кнопоор хууль баталдаг учир, олонх хууль баталж ажиллаж байгаа нөхцөлд намын харьяаллаас түдгэлзэх асуудлыг авч үзэх боломжтой гэж үзэж байна" гэв.
Түүнчлэн "би сандал ширээ, албан тушаалын төлөө би энэ асуудалд очоогүй. Тиймээс би УИХ-даргын албан тушаалыг ямар нэгэн шат, гишгүүр болгохгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлье" гэх байр суурийг илэрхийллээ.
3,569.17





















































Зочин 2026-04-02 202.131.230.163
Баяр хүргэе. Таван удаа УИХ-д сонгогдоно гэдэг олны том итгэл байна. амжилт хүсье. Хуулиа мэднэ. Парламент гэдгээ мэднэ. өлхөөн аваад явчихна.
Зочин 2026-04-02 103.57.94.242
ДУР ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ, ДУНД ЧӨМӨГ СҮҮЖЭЭ ГОЛОХГҮЙ ЭЭ ГЭЖ… НАМЫГ ХАГАЛГАН БУТАРГАСАН ЭНЭ ЭТГЭЭД ИХ ХУРЛЫГ УДИРДАЖ ЧАДАХ УУ
Монгол 2026-04-02 66.181.188.72
Монголд х**, ухна тавина гэдэг хэллэг бий энэ хүн Монгол төрийн х**
юмуу ухна юм уу
их хурал эр эм гишүүдтэй тул тэр х** бас ухна ч болох бөйх
Zochin 2026-04-02 103.229.121.85
Энэ ичдэггүй юм байх даа. Эрх мэдэл тендер гэвэл нүдээ ч өгөхөөс буцахгүй бузар
ЗОЧИН 2026-04-02 103.229.120.168
Мэдээж олонхи болсон нам засгийн газраа авсан юм чинь харин олон намын төлөөлллөөс бүрддсэн УИХ-ын спикерээ засгийн газарт ороогүй аль нэг улс төрийн хүчиндээ өгөөд цаашаа явж болохгүй юу.
Нэргүй 2026-04-02 103.168.34.254
САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УРУУ ГҮЙСЭН ТАРХИНЫ ТУРААЛ БЯМБАЦОГТЫГ УИХ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ ГЭНЭ. САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ХАМТ ЯВСАН НӨХРӨӨ ТҮГЖИЛДСЭН ХУЛГАЙ ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ БАЙГАА . ДЭВШҮҮСЭН ХУЛГАЙЧИЙГ ЧИНЬ ТАВ ХОНУУЛААД ЭРГЭЭД ИЙМ ХУЛГАЙЧ ОГЦОРУУЛ ГЭЭД АН ЧИНЬ ӨРГӨН БАРИНА ХҮНИЙ ИДЭШ БОЛОХ НҮХЭЭ МАЛТАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД
Нэргүй 2026-04-02 103.168.34.254
САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УРУУ ГҮЙСЭНИЙГ АРД ТҮМЭН МАРААТАГҮЙ ШҮҮ ТАРХИНЫ ТУРААЛАА
Нэргүй 2026-04-02 103.212.116.135
За би өнөөдрөөс өөрийгөө голохгүй энэ хулгайч ингэж байгаа юм чинь хажууд би ард түмнээсээ хулгай хийгээгүй нэр цэвэр гар цэвэр цус цэвэр иргэн баагий
Нэргүй 2026-04-02 103.229.120.86
Юун Ерөнхийлөгчид нэр дэвших вэ. Чи чинь өөрийгөө яаж ингэж үнэлж байгаа хүн бэ:Ард түмний амьдралын доройтол дутагдал бүхэн Монголд хамгийн олон яамны сайдыг дамжиж ажилласан чамтай шууд холбогдоно.Ербнххийлөгчид нэр дэвших тухай бодож байдаг мөг хэцүү хүнээ.
Нэргүй 2026-04-02 103.57.94.242
ЦАХИАГИЙН ХҮЗҮҮГҮЙ АВИЛГАЧ МӨНДӨЛИЙН ГЭРИЙН САХИУЛЫГ ХҮҮРЭНСҮГ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН НАМ ДЭВШҮҮЛЖЭЭ… БОЙКОТЛООРОЙ