Арктикийн зэлүүд арлын хогийг цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Арктикийн зэлүүд арлын хогийг цэвэрлэж байна

Арктикийн зэлүүд арлын хогийг цэвэрлэж байна

Арктикийн Карский тэнгист байдаг хүн оршин суудаггүй Вилвницкий арлын хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна хэмээн Арктикийн эко-экспедицийн удирдагч Евгений Рожковский РИА Новости-д мэдээллээ. Карскийн тэнгис нь ОХУ-ын Ямало-Ненецкийн автономит тойргийн газар нутагт хамаардаг.

Арлыг хогоос цэвэрлэх ажил энэ оны долдугаар сард эхэлжээ. Арал дээр төмрийн хог хаягдал их байсан бөгөөд юун түрүүнд төмрийн хогийг эхлээд цэвэрлэжээ. Цэвэрлэгээ эхэлснээс хойш 129 тонн хогийг цэвэрлээд байгаа ажээ. Вильницкий арал дээр 1950-иад оны дундуур Цаг агаарын автомат станц байгуулсан бөгөөд энэ үеэс аралд хог цугларч эхэлжээ. Дараа нь энд цэргийн хэсэг байрлаж байжээ. Энэ аралд цагаан баавгай ихээр цуглардаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж