Бяцхан орангутан Москвад байгаа эмээ дээрээ очжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Бяцхан орангутан Москвад байгаа эмээ дээрээ очжээ

Бяцхан орангутан Москвад байгаа эмээ дээрээ очжээ

Новосибирскийн амьтны хүрээлэнгийн дөрвөн сартай борнейн орангутаныг Москвад байгаа эмээ дээр нь авч иржээ. Москва хотын Захирагчийн сайтад энэ тухай мэдээлсэн бөгөөд бяцхан Матикыг ээж нь өсгөхөөс “татгалзсан” учир ийнхүү эмээ дээр нь авч ирсэн байна. Эмээ нь Москвагийн зоопаркад 1985 оноос хойш амьдарч байгаа юм.

Матикын ээж мөн Москвагийн зоопаркад байхад нь жилийн өмнө Новосибирскэд авчирсан юм байна. Матик төрөх үедээ тархиндаа гэмтэл авсан бөгөөд тэр дор нь ээжээс нь салган мэс засал хийсэн нь амжилттай болсон байна. Хагалгаа нь эдгэсний дараа Матикыг ээж дээр нь авчирсан боловч ээж нь Матикыг огт тоогоогүй ажээ. Матик онгоцоор дажгүй нисээд Москвад ирсэн бөгөөд шинэ орчиндоо дасаж байгаа хэмээн Москвагийн зоопаркын  захирал Светлана Акулова хэлжээ.

Борнейн буюу Калимантаны орангутан нь дэлхийд ховорд тооцогддог, Улаан номд орсон сармагчны төрөл юм. Дэлхийн зоопаркууд бронейн орангутаны тоо толгой өсгөхийг хичээж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж