МАН 38/30-аараа ринген дээр гарлаа!

МАН 38/30-аараа ринген дээр гарлаа!

МАН 38/30-аараа ринген дээр гарлаа!

Нэгэнтээ олонх, цөөнхөөрөө хуваагдсан МАН тохиролцоонд хүрч чадахгүй явсаар эцэстээ ринген дээр албан ёсоор гарав. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулсан бөгөөд ингэхдээ Д.Амарбаясгалан талаас С.Амарсайхан, Н.Учрал талаас С.Бямбацогт гэсэн нэр дэвшүүлэлт дээр санал хураах байв.

Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал Д.Амарбаясгалан нар тохиролцож чадаагүй учраас намын Удирдах зөвлөлийн олонхоор С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэвшүүлж, намын бүлгээр хэлэлцүүлэв.

Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүдийн зүгээс Засгийн газарт сайдын суудал авахгүй зөвхөн УИХ-ын даргын суудлыг авна гэсэн шаардлага тавьсан. Харин МАН-ын дарга, шинэ Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаа бус Засгийн газрынхаа танхимд сайдын суудал санал богосон. Гэвч талууд тохиролцохгүй байсаар Н.Учралын тал Удирдах зөвлөлөө хуралдуулав. Н.Учрал намын дарга болсны дараа намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Ингэхдээ дийлэнх олонх нь Ерөнхийлөгч, Н.Учралын тал байсан. Тиймээс МАН доторх олонх талаас хэнийг ч дэвшүүлсэн ч сонгогдох нь тодорхой байсан учраас С.Амарсайхан нэрээ татсан. С.Амарсайхан нэрээ татсан нь МАН-ын бүлэгт Д.Амарбаясгалангийн тал буюу цөөнх орохгүй, цаашид байнгын хороо, чуулганы хуралдаанд ч оролцохгүй гэсэн үг. Үүнийг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн ярианаас анзаарч болно. Тэрбээр намын эв нэгдлээ хангана гэчихээд олонхоороо асуудлаа шийдээд явж байгаа бол цаашид бүлгийн хуралд ч суух шаардлага алга гэсэн нь тодотгож байгаа юм.

МАН 38/30-аараа хоёр хуваагдсан байгаа. МАН-ын дарга Н.Учралын тал бол 38 гишүүн. Д.Амарбаясгалангийн тал 30 гишүүн.

Харин Д.Амарбаясгалангийн тал дээр Ардчилсан нам, Үндэсний эвсэл нэмэгдвэл 7 хоног гацаад байсан парламентын үйл ажиллагаа цаашид ч гацаж, Н.Учрал сайд нараа томилж чадах уу гэдэг асуудал хөндөгдөнө.

Тиймээс МАН-ын дарга Н.Учрал цаашид дахин цөөнх буюу 30-ын талтайгаа ойлголцох, УИХ дахь бусад намуудтай ойлголцохгүй бол цаашид төрийн бүх шатны ажил гацаанд орох эрсдэлтэй байна.

Дэлхийн геополитикийн асуудал, нефтийн үнийн өсөлт гээд цаг алдалгүй урагшлах, шийдвэр гаргах энэ чухал цагт МАН дотроо эв нэгдлээ хангаж, ойлголцож, тохирохгүй бол монголчууд нийтээрээ хохирох эрсдэл байгааг МАН-ынханд сануулмаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-02 202.179.11.230

MAN hereg algaa. AN bas naidvargui.

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.182.184

АНчид ганц чаддаг юм нь хорлох, үймүүлэх

Avatar

Zochin 2026-04-02 103.212.119.33

Ergui dagz min and yamar hamaa bna aa

Avatar

Нэргүй 2026-04-02 59.153.113.11

Тарсан нь дээр болжээ

Avatar

Зочин 2026-04-02 66.181.176.145

Учирал ч бас нэг дүүп гар юм шив дээ, 126 тарвал таарна

Avatar

Zombi 2026-04-02 66.181.185.81

tarval. taarnaaa .avilgachdaa tsaazalahgui bol ingeed l zombi bolood garaad irne .Zombo

Avatar

Зовлон үзсэн чавганц 2026-04-02 202.9.46.148

Нэг мэнгэтэй үзмэрч эрхээ татаад цөөнхөөсөө ИХ-н даргаа сонгоо, тэгвэл зүгээр юм байна гэсэн. Оройтоогүй шүү.

Avatar

Нэргүй 2026-04-02 202.9.41.23

Өөрсдийнх нь хийсэн ажил, тарьсан үр Оюун Эрдэнийг хуйвалдаж унагаасан Одоо ноогдол хувь хишиг, авлигатай тэмцэх ажил ?????????? ямар байна даа

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.161.41

Болж болж. Амарбаясгалангийн талынхан бүтэхгүй гарууд. ЗГ-т ч оруулах хэрэггүй. Дан мэдлэг боловсролгүй хулгайчууд нийлцэн. Ижил нь ижлээ дууддаг аа гэж

Avatar

иргэн 2026-04-02 66.181.186.93

Наад 30-аасаа намын жагсаалтаар орсон толгойлогчдоос нь 1-2-ыг намаасаа хөөчих. Бусад нь хөөгдөхгүйн тулд таг болно ш тээ

Avatar

Хөхө 2026-04-02 202.9.46.90

30 нь залуу хулгайчид, 38 нь хөгшин өмхий хулгайчид юм..

Avatar

зочин 2026-04-02 66.181.166.196

Энэ удаагийн УИХ ер нь тарах болзолоо хангаж байх шиг, сонгууль гэж баахан зардал гарах нь дээ янз нь

Avatar

Нэргүй 2026-04-02 103.212.116.135

Анхнаасаа Учрал пацан бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой байсан ямарч боловсролгүй бас түүхийн ямарч мэдлэггүй байж буриадад очиж доктор худалдаж аваад угаасаа хулгайч шдээ

Avatar

хүннү 2026-04-02 66.181.161.49

Чи одоо юугаа бичээд байгаа юм. Гадаад, дотоод нөрцөл байдал хүндэрч байна. Одоо төрийн ажил урагшилмаар байна.

Avatar

Нэргүй 2026-04-02 103.168.34.254

САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УРУУ ГҮЙСЭН ТАРХИНЫ ТУРААЛ БЯМБАЦОГТЫГ УИХ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ ГЭНЭ ТЭГВЭЛ ЁСТОЙ МАЙ ШҮҮ САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ХАМТ ЯВСАН НӨХРӨӨ ТҮГЖИЛДСЭН ХУЛГАЙ ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ БАЙГАА . ТА НАР ТАВ ХОНУУЛААД ЭРГЭЭД ИМЙ ХУЛГАЙС ОГЦОРУУЛ ГЭЭД АН ЧИНЬ ӨРГӨН БАРИНА ХҮНИЙ ИДЭШ БОЛОХ НҮХЭЭ МАЛТАЖ БАЙГАА

Avatar

зочин 2026-04-02 66.181.160.65

Учирал бол намын эв нэгдлийг хангаж ажиллаж чадахгүй дарга байна. Энэ нөхөрт өөрийн толгой мөн намын даргын зангараг алга энэ байдлаарай засгийн газар нь удахгүй огцорох улс төрийнтогтворгүй байдлыг бий болгоно утсан хүүхэлдэй байна

Avatar

болд 2026-04-02 122.201.28.199

Анхнаасаа л ямар ч боломжгүй нөхөр шүү.ажлаа хийж чадахгүй байна гэээд л гоншигнож эхэлсэн цаашид ч тэгнэ

Avatar

Зочин 2026-04-02 202.126.89.227

Уих тар

Avatar

Нэргүй 2026-04-02 103.229.120.154

30ш нь хулгаач гэсэн үг үү ?

Avatar

Нэргүй 2026-04-02 202.9.41.23

Энхболд ………………….нарын эсрэг бүлэг

Avatar

mgl 2026-04-02 103.9.90.131

хүч түрж л бгаа бол одоо нэг талдаа гарцгааж нэгийгээ үзэж нэхийгээ тайлах болждээ

Avatar

Нэргүй 2026-04-02 122.201.31.155

ih hurliig taraa Hurelsukh ee !!!!

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.166

Хулгайчууд үнэн ааг омогтой байна

Avatar

Зочин 2026-04-02 66.181.184.86

нээрээ нүүрсний болон хүн амины хэргээр нуусан гэх дарга нар их мөнгөтэй болсон их зоригтой байгаа бололтой гэж тамхины цэг дээрх залуус ярьж бн даа

Avatar

зочин 2026-04-02 202.21.100.210

Үндэсний эв нэгдэл хангах нь улс орны болон ард түмэний язргуур эрх ашиг шүү. Нам дотор нэгэнт өөрсдөө үүсгэж төрүүлж ,өлгийдөж авсан цөөнхийнхөө хүндэтгэж эв нэгдэлээ хангах нь улс орны эрх ашигт нийцнэ. Хүчирхийлэл хүчирхийлэлийг бий болгож байдаг гэдгийг МАН-ын олонхи эрх биш онолын болон дэлхий нийтийн одоогийн үйл явц харуулж байгааг анхаарч бодолцоосой.

Avatar

Hey 2026-04-02 103.212.118.147

Odoo bolichooch. Oyunerdene amarbayasgalan heterhii hol yavlaa, ta nariin tarhinii hemjee uhamsariin hemjee ene. Odoo zugeer Mongol turuus archigd l******d.

Avatar

Нэргүй 2026-04-02 103.242.47.254

Амарбаясгалан данх нар өдөр ирэх тусам хэн бэ? гэдгээ таниулж байна эд нарт юун тэр нам нь байтугай монголын хувь заяа хамаарахгүй зөвхөн нүүрсний хулгайгаа булах хуулийн дархлаанд орох л хэрэгтэй учраас Амарсайханаа хууль тогтоох байгууллагын даргад ингэж зүтгүүлж байна. одоо бол МАН ыг тэр чигээр нь хөөж гаргаад УИХ-н ээлжит бус сонгууль хийх нь л монголд өлзийтэй. энэ хэдэн МАНгар авилгачдыг хоорондоо намай тохирохыг хүлээвэл монгол өдрөөс өдөрт өнхөрсөн чулууны хурдаар доош унах нь

Avatar

Зочин 2026-04-02 103.229.123.51

Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Амарсайхан тэргүүтэй 30 гишүүн бол жинхэнэ авилгалч, нүүрсний хулгайчид гэдэг нь тодорхой бусад эсэргүүн урвагч авилгачдийн нэрийг зарла.Дараагийн сонгуульд тэдгээр этгээдүүд дэвших талаар бодоод ч хэрэггүй.

Avatar

Хулгайчид 2026-04-02 202.9.46.90

38 сөнөтүгэй!!

Avatar

Нэргүй 2026-04-02 202.126.91.28

Бүхнийг оджаргал л шийддэг нь үнэн юм байна

Avatar

Нэргүй 2026-04-02 103.57.94.242

АНХНААСАА БАГА ХУРЛААРАА ДЭМЖИГДСЭН НАМЫН ДАРГАА ХУУЛЬ БУСААР ХҮҮРЭНСҮГТЭЙ НИЙЛЖ САМАРСАН ГОРОО АМСАЖ БАЙНА ДАА… АН ЭНЭ ДЭЭР НЬ ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ХУТГААД ГАЛ НЭМЭЭД ИРЭХ СОНГУУЛИАР ГАРАХ ЮМ БАЙНА Л ДАА

Avatar

Нэргүй 2026-04-02 103.57.94.242

МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НАМ МАН НАМАА ТАРААЦГАА

Avatar

Нэргүй 2026-04-02 103.212.116.206

ингэх дээрээ тулбал хуваагдсан нь л дээр юм бна даа

Avatar

Ахмад 2026-04-02 66.181.166.120

МАН одоо 2хуваагдсан нь дээрээ . Масс нь олонхио л дагана.Залуурхаж хийсдэг нөхөд тусдаа нам байгуулж гараад үзүүлээд өг. Амарбаясгалан 2 жилийн өмнөөс намаа хагшин залуугаар нь хуваасан үл бүтэх нөхөр. Ямар ч юм сайн муу ,сайхан муухай, хөгшин залуу, олон цөөн нийлж байж бүтдэг логик жамтай ш дээ. Улс орнуудын парламентийн бүтцийг хараач хөөрцөгнүүдээ.

Avatar

зочин 2026-04-02 103.57.94.110

Ардчилагч гэх бүлэг хулгайч луйварчдыг тэгэж баярлуулахгүй б**х аа, Улс орноо тэгэж үл бүтэх этгээдүүдийн тоглоом болгохгүй б**х аа,

Avatar

Нэргүй 2026-04-02 202.126.88.196

маш зөв манай танай чиний миний гэхгүй алалц…хэдий болтол хамтарч улсаа сүйрүүлж иргэдэа мөлжих вэ????хар цагаан тос ус 2.г ялгаж харая….

Avatar

Нэргүй 2026-04-02 192.82.66.174

30/38-д яаж хуваагдаад байгааг нь нэр усаар нь оруулж өгвөл илүү тодорхой болох байж

Avatar

зочин 2026-04-02 103.57.94.110

АН дотроо харин хэд хуваагддаг юм бэ,Өөр өөр үзэл бодолтой олон бүлгийн цуглуулга гээ биз дээ,Шуудайнд хийсэн эврүүд шиг байж бусдыг шүүмжлэх санаатай

Avatar

WWW 2026-04-02 103.212.117.83

Er ni mongolchuud ev negdeltei baij Khamtran ajillasan tokhioldol tun khovor. Dandaa urvaj, khereldej khuvaagdaj irsen tuukhtei. Sotsializmiin ued l namiin shugmaar changa barij irsen. Gekhdee Tumur Ochir terguutei URVAGCH nar garch irj baisan. Tedniig J. Sambuu darga namiin eserguu buleg gej shiitgesen unen. Odoogiin bukh nam dotroo khagaraltai ni unen.

Avatar

68 2026-04-02 202.9.46.90

38:30- р талцаж байгаад гараад зодолдчвол дээр дээ..

Avatar

Нэргүй 2026-04-02 103.212.116.135

Нямбактер ганц ганцаараа гараад ир гэсэн цувраад үзчих

Avatar

ИргэнN 2026-04-02 202.55.186.137

Энэ эргүү 30 УИХ-ын даргад танай бүлэглэлийн Самараа яагаад ч боломжгүйг ойлгож мэдэрдэггүй юм байх даа? Үндсэн хуулийн дээгүүр харайж, УИХ-ын дэг, хууль зөрчин алх цохиж байсан ичгүүргүй дүр төрх, хандлага яг хэвээрээ шүү!! Энэ 30-ыг яагаад ч төрд ойртуулж болохгүй хүмүүс бн. Сайн санаарай! Өмнө нь Монголын төр яаж ийгээд хуулийн хүрээнд ажлаа явуулдаг, төртэй, хуультай улс шиг байлаа. Энэ хэдийн засагласан цаг үе төрийн түүхэн дэх гутамшигт үе. Ичих нүүргүй.Жагсаалтын кнопчид нь бас юувдээ.

Avatar

зочин 2026-04-02 124.158.105.42

энэ засаг, төр чинь юу болоод байна. одоо бүр эрх мэдлийн төлөө нам дотроо хуваагдаж ил цагаан "тэмцэлддэг" болсон байна шүүдээ. энэ эрх мэдэл албан тушаалын төлөө ингэж " үхэлдэхийн" тулд засгаа унагсан болж байна уу. ингэж төрийн дээр нам гарсан тогтолцоог яаралтай нэг тийш нь болгохгүй бол энэ улсад чинь ажил хийдэг хүнгүй албан тушаал мөрөөдсөн хүмүүсийн цуглуулга боллоо шүү. энэ нь залуу хойч ямар хортой нөлөө үзүүлж байгаа бол

Avatar

иргэн 2026-04-02 202.21.124.253

30 нөхөртэй эвсэх шаардлага байхгүй.Тэгэх тусам хуулиа чангагтгаж нэрийн татуулж өөр зөв хүмүүсийг оруулж ирэх нь зөв гарц. Сайнзориг одоо болио.Нэрийн татуул ахин сонгуул явуул битгий гуй.

Avatar

Nnn 2026-04-02 122.201.31.145

nuursni 30 pisdag zailuulmaar bhin

Avatar

Иргэнн 2026-04-02 202.55.186.137

30-ын талынх хэргийг шуурхай шалгаж дуусгах хэрэгтэй юм байна даа… Юуных нь намын эв нэгдэл?! АБ, ОЭ ямар үндэслэлээр УИХ, ЗГ-ын тэргүүнээс буулаа??? Нийгэм даяараа энэ хэрэг яаж шийдэгдэхийг хүлээж байна. Хулгай хийсэн, албан тушаал, авилгын хэрэгт холбогдсон нь илэрхий байхад хэргийг шалгаж, хариуцлага үүрүүлэх бмш "эвлэрэл" гэж зарлаад төрийн өндөр албан тушаалд дахин томилбол юу болох вээ?! Хуулийн засаглалыг үгүйсгэж, ард түмнийг доромжилсон хэрэг бу суу?Ийм төр засагт итгэж болох уу?

Avatar

Улсаа Хорлогчид 2026-04-02 202.70.43.34

Эцэс төгсгөлгүй Мөнгө, Эрх Мэдлийн төлөөх зодоон…..ЗАМ БАРИУЛААГҮЙНХЭЭ төлөө Дивтаат бологсодо Мандтугай Улсын Хөгжилд Хэрэгтэй ОЛон Олон Төсөл Зогсоож Гацаадаг УЛСАА ХОРЛОГЧ Улс Төрчиддөөө БАЯРЛАЛАА !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж