Дээд боловсрол төрийн мэдэлд байх ёстой гэж оросууд үзэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Дээд боловсрол төрийн мэдэлд байх ёстой гэж оросууд үзэж байна

Дээд боловсрол төрийн мэдэлд байх ёстой гэж оросууд үзэж байна

“Олон нийтийн санаа бодол” төвөөс хийсэн судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь буюу 53 хувь нь дээд боловсрол төрийн мэдэлд байх ёстой гэж үзжээ. Хувийн их, дээд сургууль хэрэгтэй хэмээн судалгаанд оролцогчдын 36 хувь нь үзсэн байна.

Мөн судалгаанд оролцогчдын 40 хувь нь их, дээд сургуулийн диплом ач холбогдолгүй байна гэж үзсэн нь анхаарал татсан байна. Дээд боловсролын дипломтой хүн, дипломгүй хүн хоёрын авдаг цалин бараг ижил байгаа учраас ийнхүү дүгнэхэд хүргэж байгаа ажээ. Судалгааг энэ наймдугаар сарын 11-12-нд хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж