Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2026.4.2/ хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:
-УИХ-ын дарга төвийг сахисан байх ёстой. Түүнээс биш өөрийн гарч ирсэн намын даргыг сонгодог байж болохгүй. УИХ-ын дарга намчирхах ёсгүй. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 64 гишүүний гарын үсэг авсан нэр дэвшигч УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш.
УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална. Энэ зарчмын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад удаж байна.
Одоо УИХ-ыг удирдаж байгаа Ж.Бат-Эрдэнэ буюу УИХ-ын дэд даргыг албан ёсоор бид удирдаж байхад чуулганы хуралдаан дээр энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцье. Хуулийн төсөлд бүх зүйлийг маш тодорхой заасан байгаа. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ, УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно гэсэн заалтуудыг оруулсан. Өргөн барьсан хуулиа УИХ-аас хэлэлцэхийг шаардаж байна. УИХ-ын дээр нам ноёлдог социализмын үе өнгөрсөн. Өмнө нь ардын депутатуудын дээр нэг нам ноёрхож байсан. Ганц хурал дээр биш, нийгмээр нь ноёрхож байсан. Одоо бид олон ургальч үзэлтэй, олон намын тогтолцоотой учраас УИХ дотроо асуудлаа шийддэг болох ёстой. Намын хурлаа парламентаас гадуур хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн бус арга замаас салах шаардлагатай байна. Үндсэн хуульд тодорхой заасан: УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Танхимын дарга хэн байхыг парламентын 64 гишүүн шийднэ. Түүнээс намын бүлэг биш, тухайн УИХ-д суудалтай нам биш.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Энэ долоо хоногийн Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Туулын хурдны зам” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд парламентын хяналтыг улам бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс бүлгийн дүрэмдээ хуралдааныг нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулах боломжийг нээсэн.
Тус нээлттэй хэлэлцүүлэгт нийт 30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. Хэлэлцүүлэг нийт зургаан цаг үргэлжилж, 100 гаруй асуулт, хариулт өрнөсөн.
“Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Харамсалтай нь, манай хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрөө оролцоогүй. Харин эсрэгээрээ парламентыг үл хүндэтгэн, жагсаал цуглаан зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр хөндөгдсөн асуудлуудыг тоймловол:
- Байгаль, экологийн эрсдэл
- Усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл
- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бодитой хийгдсэн эсэх
- Оршин суугчдаас санал авсан эсэх
- Төслийн төлөвлөлтөд иргэдийн санал тусгагдсан эсэх
Харамсалтай нь, байгаль орчны асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Тухайлбал, Усны газрын мэдээлснээр усны нөлөөллийн дүгнэлтийг хийж чадаагүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь нийслэлийн удирдлагаас холбогдох төлөвлөлтийн нарийвчилсан зураг, тооцоог ирүүлээгүй гэсэн тайлбар өгсөн.
Иймд усны нөөцөд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ огт хийгдээгүй, Усны газрын дүгнэлт гараагүй байна. Энэ нь илт хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.
Энэ жишээнээс харахад байгаль орчны үнэлгээтэй холбоотой олон асуудал байгааг тодорхой харуулж байна гэлээ.
3,569.17




















































Нэргүй 2026-04-02 103.229.122.75
БНМАУ гэж байхадих хурлын дарга Ж.Самбуу,Сайд нарын зөвлөлийн дарга нь Содном,намын дарга нь Ю.Цэдэн бал гэж тус тусдаа даргатай ажлын аппаратуудтай байв аабайв
Нэргүй 2026-04-02 103.229.122.75
Муу л хойт зүгийн хар овоохой гэж худлаа ярихаа больдоо.харин их хурлын дарга намын дарга нь тус тусдаа байсаанаар 70 жил оршин тогтсоон өнөөдөр намын ажил гүйцэтгэх засгийн ажлыг ялгаа зааг байхгүй болсон ньгашуун үнэн.
Нэргүй 2026-04-02 66.181.182.184
Тэмүүчив гуай өөдтэй амь гол бишээ урьд баталцан. АН Ардын намыг ажил хийлгэдэггүй, аль болохоор шалтаг гаргаж өөлөх, ажил хаях, ажилд нь саад хийх, мушгих, гуйвуулахаас өөр өөдтэй хүмүүс биш. Ийм этгээдүүд зкасагт гарваас яг энэ аашаа гаргаад араар нь Монголыг модыг нь бариулдаг.Үүнийг ард түмэн мартчихсан гээд мааадгар байхшив, горьдохын гарз бизээ.
Мөнх тэнгэр 2026-04-02 202.9.47.102
Их хурлын дээр МАН-ын хулгайчид залардаг хорвоо шүү дээ.
Зочин 2026-04-02 66.181.186.233
за ингээд хэтэрхий нэг талыг барьсан мэдрэл юм ярихаа болио. парламентын зас
аглал орон шүү
A 2026-04-02 103.229.120.151
сайн ах юу яриад бнаа
Монгол 2026-04-02 66.181.188.72
Тэмүжин гуай та сайд байхдаа салбараа яаж самарч байлаа даа мартчихсан уу
Taraasai 2026-04-02 66.181.185.81
patlamentasass taraaarays
Avilgachdaa tsaazal 2026-04-02 66.181.185.81
chi hiliin tsereg emneleg yaalssss. …..uls turchid avilgachdaa
Нэргүй 2026-04-02 103.140.11.134
Парламентийн даргалагч болсон хүн " бм намаасаа түдгэлзэж байна " гээд л болоо ш дээ Хүний үзэл бодлыг хэн ч хаахгүй Дотроо бол намын гишүүн хэвээрээ л дээ. Хэлбэрийн төдий л үйлдэл. Хүрэлсүх намын харьяалалгүй байх ёстой гэтэл МАН ын нууц дарга болчихлоо. хэлэхдээ л бол "би бол Ерөнхийлөгч нам хмааагүй " л гэдэг биз
зочин 2026-04-02 103.57.94.110
Элбэгдожр, Баттулгын дэргэд Хүрэлсүх харин ч туйлшрахгүй жинхэнэ ерөнхийлэгч шиг ажиллаж байна, Бараг өө алга
сонгогч 2026-04-02 103.168.34.222
хүүе та нар гараад мордчихсон байна лээ шүү дээ. хүн хүнийг загнаад хэн юм бэ та нар ард түмний төлөөлөл шүү дээ тар бүгдийг эгүүлэн тат
Нэргүй 2026-04-02 103.212.117.252
шилдэг парламентийн засаглал чинь ялсан намын бодлого гээгүй билүү
Зочин 2026-04-02 103.229.121.43
103 57 болиороой Засгийг огцрууоая гэж хамгийн их орилсон хүний нэг Огцруулсан нь АН ч биш МаН ы бүлэглэл ш дээ
Нэргүй 2026-04-02 103.229.120.86
Тэмүүжин мэдэмхийрэх нь дэндэж байна.Бидний ардчиллын зүг чигийг заагч алтан гадас одо болсон АНУ-ийн төлөөлөгчдийн танхимын дарга нь БНН-ын лийдэр Жонсон байгаа.Социализмаа мэдэж байж муулна шүү.Муу хүнд үг бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэсэн үг бий. Өмнөх зарим саналыг нь хүлээгээд авахаар бүр оодорч байна энэ нөхөр. Тэгэхдээ МАН-ынханд дутагдал бий. Дотроо хагарлатай учир АН-ынхны идэш болоод баыгаа юм.Хохь нь болж баыгаа нь энэ.
Нэргүй 2026-04-02 59.153.113.98
"Сайн ах олдодгүй юм, олдвол алдаж болдгүй юм" – Тэмбүүжин
Ахмад 2026-04-02 66.181.166.120
Энэ нэг юм социализм гэж гонгонож байхаар хөгжилтэй АНУ чинь хүртэл БН АН -ынхаа л зорилго шийдээр л ялсан намын бодлогоор л төрийн бодлого нь явдаг юм байна лээ. Түүнийг хараач Хүмүүсийг тэнэг гэж боддог юум уу. Тэмүүжингээс монголын төрд авах юм үнэндээ байхгүй ш дээ
Нэргүй 2026-04-02 103.212.118.194
зссс юм л бол социализмын үе гэж хуцаад тэгж яривал хэдэн цахилгаан станц эрдэнэт үйлдвэр та нарын амбаараа тавиад сууж байгаа саарал ордон яам тамгууд бүгд социализмын үед боссон бүтээн байгуулалт шүү ахмад нь удирдан чиглүүлж залуус нь хийсэн бүтээсэн зүйлс дээр амьд арзайгаад явж байгаа шүү бүгдээрээ
Нэргүй 2026-04-02 103.229.121.25
Монголын барууны бүх нам АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийг сүйрүүлэх бодлого баримталдаг
Нэргүй 2026-04-02 103.57.92.123
Улс орноо тонон дээрэмдээд гадаадад зугтсан эздийнхээ заавраар монголийн төрийг хорлож, бүтээн байгуулалт бүрийг жадлан эсэргүүцэж зогсоох, ард олныг хөмөрсөн тогооны дотор байлгах ээлжит улстөржсөн хийрхэл
Нэргүй 2026-04-02 103.229.121.25
Элбэгдорж, Сайханбилэг нар АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийг сүйрүүлэхэд их хувь нэмэр оруулсан гээд АНУ нь тэр хоёрыг нутагтаа тэжээж байна.
Нэргүй 2026-04-02 66.181.189.166
Энэ нөхөрийн тунхаг маягаар хэлж байгаа нь зөв. Гэвч харамсалтай нь танай нам Ардчилал нэрийн дор ийм үйлдэл хийж болохыг үзүүлчихсэн хойно МАНгарууд нь ингэхээс ч өөр яах билээ ?, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэл дээ
Олон түмний нэг 2026-04-02 202.126.88.86
энэ нөхрийн улс төрийн мэдлэг гэх юм алга. Сонгуульд яах гэж оролцдог юм. Олонх болж н намынхаа бодлогыг хэрэгжүүлэх гэж. Тэхээр Их хуралд олонх болсон нам л өөрийнхээ бодлогыг хэрэгжүүлнэ. Ийм намын зарчим дэлхийн бүх улсад байгаа. Тэнэг Тимүүуин өөрөө тэр социализмын бүтээгдэхүүн гэдгээ мэдлэггүй юм уу
Нэргүй 2026-04-02 66.181.189.166
Яахав бусдыгаа бодвол бас туслах багш хийж явсан удаатай, гэхдээ зүгээр л мэдээлэл хийхээс хэтэрдэггүй юм даа
зочин 2026-04-02 103.57.94.110
Улсын их хурлын толгой дээр харин АН-ын хэдэн хулгайчууд гарчаад, улс орон, ард иргэдээр тоглоом тохуу хийгээд байгаа юм биш үү, Засгийн газрыг 3 дахин унагаж самуун үүсгэлээ, Хэнийг ч юу ч хийлгэхгүй байна,
Нэргүй 2026-04-02 103.212.116.80
Чам мэтийн ийм тэнэг коммунистууд өөрсдийн хийсэн буруугаа бусад руу чихэж хэлмэгдүүлсээр байгаад одоо улс орны байдал нэг иймэрхүү болсон байна,дандаа хүний гараар могой бариулаад бүр гаршсан тэгээд элдвээр гүтгэж өнгөтэй өөдтэй болгоноо гадныхантай нийлж хэлмэгдүүлээд дандаа хувиа хичээгч хоосон хийрхэгч,шуналтангууд энэ төрд үлджээ
Нэргүй 2026-04-02 66.181.160.104
овоо тэнэг гар уу
Зочин 2026-04-02 59.153.114.225
хүмүүсээ хүүхдүүдийг чинь тагнуулч бгоно гэж 2-3000 төгрөгөөр хошгорууулж бузар зорилгдоо ашиглаж бгаа хүмүүсээс хол байгааррай Аймаар муухай зальтай Өмхий санаатай хүмүүс бдаг юм бна шүүү