Монгол Улсын тендерийн болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж, ямар ч тендерийн шалгаруулалтгүйгээр төрд 24 тэрбум төгрөгийн бараа шахсан “Жордан Топпен Трейд” компани хэнийх вэ гэсэн асуулт олны анхааралд байна. Шинэчилсэн гадаад паспорт хэвлэх зорилгоор Засгийн газар тогтоол гаргаж УБЕГ-ын харьяанд “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг байгуулсан байдаг. Уг компанийн 51 хувийг төр, 49 хувийг “Мигасон” гэх компани эзэмшдэг.
УБЕГ өдгөө шуугиан тариад буй 24 тэрбумын худалдан авалтын тендерийг нээлттэйгээр зарлаж байсан юм. Гэвч “Мигасон” компани үүнийг эсэргүүцэж Сангийн яаманд бичиг явуулснаар уг тендер цуцлагдсан аж. Тендер цуцлагдангуут “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК нь 24 тэрбумын худалдан авалтыг “Жордан Топпен Трейд” гэх компанитай хийсэн байдаг. Уг компанийг хайгаад үзэхээр ямар ч хаяггүй, ямар ч түүх алга. Сэтгүүлч С.Будрагчаа саяхан цацсан “Нууц материалууд: Онц бөгөөд бүрэн эрхт тендерчин” нэвтрүүлгийнхээ үеэр “Төрийн өмчийн компанид бүхэл бүтэн 24 тэрбумын бараа материал нийлүүлсэн компани шүү дээ. Орцны подволь ч болтугай түрээсэлж болно оо доо. Гэтэл энэ компанийн хаяг нь БГД-ийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхоны 53-A байранд байдаг жирийн нэг айлын хаяг байж байна” хэмээн онцолжээ.

Энэ компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр нь Баярсайхан овогтой Сувдмаа гэсэн нэр л бий. Гэхдээ Б.Сувдмаа гэсэн нэрээр мөшгөлт хийхэд хаанахын хэний угшилтай компани болох нь тодроод гараад ирж байна. Баярсайхан овогтой Сувдмаа нь Б.Батцэцэг сайдын хүү Ганбатын Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” ХХК-д 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр хувь эзэмшигч үүсгэн байгуулагчаар орж байжээ. Ийм угшилтай хүн гадаад пасспорт хэвлэдэг төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-тай хууль зөрчиж том наймаа хийсэн болж таарч байна. Тэгэхээр АТГ “Ви Эс Эм” ХХК-ийг шалгахад л Б.Батцэцэг сайдын нэр дурайтал гараад ирнэ гэсэн үг.
Гадаад харилцааны сайдын АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт энэ компанийн нэр байсан. Гэтэл яагаад ч юм Б.Батцэцэг сайд 2018 оноос хойш энэ компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ больчихсон. За одоо бүр сонирхолтой факт хэлье. Сангийн яамыг буланд шахаж байгаад тендерийн шалгаруулалтгүйгээр 24 тэрбумын наймаа хийсэн “Мигасон”-ы гүйцэтгэх захирал, төрийн өмчит Төрийн үнэт цаас хэвлэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Цэрэндолгор “Ви Эс Эм” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг байж. Төрийн үнэт цаас хэвлэл ХХК-ийн захирал Э.Ариунгэрэл нь Б.Батцэцэгийн хувь эзэмшдэг “Монголын үнэт цаас компанийн захирлаар ажиллаж байгаад энэ том албанд ирсэн хүн. Ингээд харахаар Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүмүүс мөн л Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий байх өндөр магадлалтай “Жордан Топпен Трейд” компанитай Монгол Улсын олон хуулийг зөрчиж 24 тэрбумын шахаа наймаа хийчихжээ. Өмнө дурдсан ноцтой баримт opendata-д хэдхэн сарын өмнө ил байсныг ил харагдахгүй нуусан байгааг энэ дашрамд онцолъё. Тухайн үед баримтыг скрийн шот хийж авсан хуулбарыг нь та одоо харж байна.
3,569.17





















































Нэргүй 2026-04-02 202.21.107.14
хэ хэ тэр АТГ нь шалгадаг юм байгаа биз. Нэх хардсан сэжиглэсэн хүмүүс. хийх ажилгүй хүнд атаархсан дуракууд
Нэргүй 2026-04-02 203.91.115.56
Монгол жижигхэн шүү дээ.
Нэргүй 2026-04-02 202.179.24.90
Архаг тендэрчин авгай Хүүкийн далавчин дор сайхан хамгаалалттай байнаа
Нэргүй 2026-04-02 59.153.115.85
Төрийн мөнгөөр тендэргүйгээр бараа материал авсан дээр нь УБЕГ-ын мэдээллийн санг өөрчилөн гэмт хэрэг нэмэгдэх юм байна ккк
Нэргүй 2026-04-02 202.131.229.108
halaas 1TEI HUUK. ZANDANBALAI. HEWLELIIN GAZARUUD EELJLEED ODOR BUR ATG OGOOD BAIMAAR BA. ONGIROO HUUK HAALGAAD BAIWAL OGOOL BAIMAAR BA
Нэргүй 2026-04-02 66.181.189.166
Бодвол Байлгүй л яахав дээ