Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно | News.MN

Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно

Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно

Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно

АНУ болон Турк улсын харилцаа холбоо хурцадсан. АНУ-ын зүгээс Туркт хориг тавьснаас хойш эдийн засаг нь хямарч, үндэснийх нь мөнгөн тэмдэгт  болох лирагийн  ханш тогтворгүй байгаа юм.  Туркийн иргэд ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганы уриалгаар АНУ-ын эсрэг үзэл бодол, байр суурийг баримтлах болсон. Тэгвэл ‘Ройтерс’ агентлагийн сэтгүүлчид Израилийн Иерусалим хотноо айлчилж буй АНУ-ын Батлан хамгаалахын зөвлөх Жонн Болтонтой Туркийн асуудлын талаар ярилцжээ.
“Туркийн засгийн газар маш том алдаа гаргасан нь пастор Брунсоныг суллаагүй явдал. Тэдний гаргасан алдаа өдөр ирэх тусам даамжирч байна. НАТО-гын гишүүн орныхоо үүргийн дагуу тэд пастор Брусоныг ямар ч нөхцөлгүйгээр суллавал тогтоосон хориг, хямрал дуусгавар болж болно” гэж Жонн Болтон ярьжээ.

Сэтгүүлчид Болтоноос Турк улсын Умард атлантын гэрний байгууллагын /НАТО/ гишүүнчлэлийнхэн эрх нь эрсдэлд орсон талаар асуухад тэрбээр “Бид одоохондоо энэ асуудалд санаа зовохгүй байгаа харин пастор Брунсон болон бусад америкчуудыг хууль бусаар хорьсон Туркийн засгийн газраас тэднийг суллахыг шаардаж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Мөн түүнээс Катар, Турк улсад тусламж үзүүлсэн 15 тэрбум ам.долларын талаар санал сэтгэгдлийг нь асуухад “Туркийн эдийн засгийн тогтолцоог сэргээхэд хангалтгүй л болов уу” хэмээн Болтон өөрийн санал бодлоо тусгасан байна.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-22 202.21.124.20

АНУ-ын тагнуулууд илрээд л ... балайгаа авч байнаа. Харьцсан хавьсан болгондоо хориг шидсээр байгаад нэрээ барлаа даа.

Зочин 2018-08-22 202.21.124.20

Туркийг НАТО хөөж чадахгүй, харин Турк өөрөө НАТО-гоос гарах хэрэгтэй. Тэр нь дээр.

Дорж 2018-08-22 202.21.124.20

Хаана баялаг байна тэнд АНУ [Хориотой Үг] шиг гэтэж ороод тухайн улсыг хагалдаг. Гол уриа-хуурамч баг нь дарангуйлагчийг дарж, ардчиллыг мандуулах явдал. Тэгээд сөрөг хүчийг мөнгөөр хахуульдаж хууль ёсны Засгийг нь унагаах замаар цэргээ оруулж, улсыг, баялгийг нь хяналтандаа авдаг. Хөөрхий өмнөд Африкт одоо алмааз нь гай болно.

Зочин 2018-08-22 202.21.124.20

ГАЙГҮЙ БАЙЛГҮЙ ХЭХЭ

Paвcaл 2018-08-22 174.216.4.148

Трамп одоо бас Өмнөд Африкийг бас хатгаад л байна. Алмаазнаас авхуулаад байгалын асар баялагтай нутаг.

Иргэн 2018-08-22 202.21.124.133

АНУ-ын хэт дээрэнгүй бодлого өдөр ирэх тусам улс орнуулдыг өөрөөсөө хөндийрүүлж байгаа. Түүний нэг нь Турк. Туркийг ОХУ-тай ойртуулах, түншийн харилцаагаа зузаатгаж байгаа нь Путины алсын хараатай бодлого үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Турк НАТО-гоос гарах нь ЗӨВ.

Зочин 2018-08-22 202.21.124.133

Туркийн төр засгийг бужигнуулах бутаргах үйл ажиллагааг АНУ-ын агентлагууд эртнээс хийсэн. Брунсон ч энэ хүрээний байх магадлалтай. Турк буулт хийгээд байх хэрэг огт байхгүй.

Paвcaл 2018-08-22 174.216.4.148

Яг НАТО-гоос хөөгөөч. Ямар монгол шиг хадны завсар хавчуулагдсан улс байгаа биш. Суэц, Ормуз, Панамын суваг гэдгээс илүү үнэтэй газар. НАТО Хар тэнгист гарцгүй болж, Болгар, Румын, Молдав, Украйн, Гүрж гэх мэт долдой нар үнсэнд хаягдаж, Сири дэх АНУ-ын цэрэг ар талын хангалтгүй болж, хамгийн их гадаад дахь цөмийн нөөцтэй Инжирлик бааз хаагдаж, лалын ертөнцийн нэг том улсаа алдана. Путин дотроо энэ хоёр сайн муудалцаасай гээд л баярлаад сууж байгаа.

Зочин 2018-08-22 106.102.128.159

Турк улс гэж тодотгох эсвэл Турк гэдгийн ард таслал тавьж бичээч, тэгж байж гарчиг илүү ойлгомжтой болох гээд байх юм, энэ мэдээний гарчгийг бичсэн news.mn-ий хоосон толгойтой мануухай сэтгүүлч ээ.

Зочин 2018-08-22 202.179.26.152

Юун лирагийн бэ, лирийн гэж бич л дээ. НАТО-гын биш л дээ. НАТО-гийн

Зочин 2018-08-22 66.181.161.103

Тэр пастор их чухал даалгавар гvйцэтгэж байсан нь тодорхой болжээ!! Пасторууд нийлж байгаад терийн эргэлт хийдэг технологийг манайхан мэдэж авбал зохино!! Энэ олон христийн сvм сайн ч юм биш дээ!!

Зочин 2018-08-22 202.72.244.219

Үнэн шүү. Посторууд Монголд лав хоёр удаа төрийг эргүүлэх бослого хийх шахсан. Стан-ууд ба бусад орнуудад хийх үйл ажиллагааны маш сайн шалгуур, боловсруулалт болсон шүү дээ.\n Сүүлийн удаад нь хэдэн хүн буудуулж үхлээ...?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж