Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно

Болтон: Турк пасторыг суллавал хямрал дуусгавар болно

АНУ болон Турк улсын харилцаа холбоо хурцадсан. АНУ-ын зүгээс Туркт хориг тавьснаас хойш эдийн засаг нь хямарч, үндэснийх нь мөнгөн тэмдэгт  болох лирагийн  ханш тогтворгүй байгаа юм.  Туркийн иргэд ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганы уриалгаар АНУ-ын эсрэг үзэл бодол, байр суурийг баримтлах болсон. Тэгвэл ‘Ройтерс’ агентлагийн сэтгүүлчид Израилийн Иерусалим хотноо айлчилж буй АНУ-ын Батлан хамгаалахын зөвлөх Жонн Болтонтой Туркийн асуудлын талаар ярилцжээ.
“Туркийн засгийн газар маш том алдаа гаргасан нь пастор Брунсоныг суллаагүй явдал. Тэдний гаргасан алдаа өдөр ирэх тусам даамжирч байна. НАТО-гын гишүүн орныхоо үүргийн дагуу тэд пастор Брусоныг ямар ч нөхцөлгүйгээр суллавал тогтоосон хориг, хямрал дуусгавар болж болно” гэж Жонн Болтон ярьжээ.

Сэтгүүлчид Болтоноос Турк улсын Умард атлантын гэрний байгууллагын /НАТО/ гишүүнчлэлийнхэн эрх нь эрсдэлд орсон талаар асуухад тэрбээр “Бид одоохондоо энэ асуудалд санаа зовохгүй байгаа харин пастор Брунсон болон бусад америкчуудыг хууль бусаар хорьсон Туркийн засгийн газраас тэднийг суллахыг шаардаж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Мөн түүнээс Катар, Турк улсад тусламж үзүүлсэн 15 тэрбум ам.долларын талаар санал сэтгэгдлийг нь асуухад “Туркийн эдийн засгийн тогтолцоог сэргээхэд хангалтгүй л болов уу” хэмээн Болтон өөрийн санал бодлоо тусгасан байна.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж