1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно 

1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно 

1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.

Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн. Үүнээс 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийг буюу 1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох юм.

Иргэдэд олгох ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр тооцож байгаа бөгөөд холбогдох шилжүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд, зохих журмын дагуу шат дараатайгаар дансанд байршуулна. Ногдол ашиг тараах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хугацаанд нь багтаан иргэдэд хүргэхийг компанийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-02 202.55.188.39

малчид энэ хувьцааны мөнгийг чинь лав 200жилээр урьтаад авсан шүү

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

энэнээс болж сар бүр 150-200 300 мянгаар илүү зардал гаргана

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

сар бүр, жилээр идүүлэхгүйн тулд мөнгө тараахгүй байсан нь дээр. одоо тэгээд тэтгэвэр, цалин нэмэх шаардлагатай болгож байгам

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

сонгууль ирэх жил биз дээ. ямар учиртай мөнгө тараалтын. сонгуультай юмуу. саяын зг хэмнэлт хийж ядаагүй билүү

Avatar

Нэргүй 2026-04-02 202.179.24.90

Нэг хүнд дунджаар 69000-70000т орчим оногдоно. 19орчим доллар. Элэг авлаа. Өөрсдөө тэрбум их наядаар нь иднэ

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

доллараар цалин тэтгэврээ авч байхыму дөө. тэгвэл монгол банк ханш унагааж чадахгүй

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

хонины мах бодисонд дүрсэн хэвээрээ, одоо бүр үхрийн мах бодисдоод уналаа. хатаасан борц ч бодистой болж

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

үнэ буух боломжтой л гэсэн. одоо зэрэг үнээ буулга.

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

хүнсний үнэ өсгөөд хаячихна. саяын 300 төгрөг чинь махны үнэ кг тутамд 2000-3000т өсгөөд хаячлаа.

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.189.89

юмны үнэ өсгөх гэсэн болтой. улам хямраах.

Avatar

Нэргүй 2026-04-02 103.229.121.25

Ямар их мөнгө вэ!

Avatar

тйич 2026-04-02 202.126.93.115

5 р цахилгаан станцадаа хандивлая , аманд ч үгүй хамарт ч үгүй дуусах мөнгө

Avatar

Нэргүй 2026-04-02 103.212.118.194

ха ха 2 кил мах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж