ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн | News.MN

ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн

ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн

ҮХЦ: Нөхөн сонгуулийн тогтоол хууль зөрчсөн

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2018.08.22/ болов. Хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцсэн билээ. Цэц УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийдэх юм.

Сануулахад, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Хуралдаанд гомдол гаргасан иргэд болон УИХ-ын төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцов.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу тухайн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч ажлаа өгсөн байх ёстой гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн нөхөн сонгуульд нэр дэвшигчид 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх шаардлагатай болж байгаа юм. Нэгэнт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаар дээрх шийдвэрийг гаргасан тул нөхөн сонгууль хойшилж, ирэх онд товлогдох магадлалтай боллоо.    

Хэнтийн 42 дугаар тойргоос УИХ-д суусан Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүний шүүх хурал Баасан гаригт болно. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ ёсчилсон. Тиймээс түүний оронд болох нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд 13 нам бүртгүүлээд байсан билээ. 

 

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-22 202.21.106.116

Анхнаасаа ийм асуудал гарна гэж Лүндээжанцан хэлж байсан.Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж шийдвэр гаргана гэж ярьж байсан. Хүрэлсүх нь үндсэн хуулийн шийдвэрийг дагана гэдгээ хэлж байсан.Тэгээд зориуд хугацааг нь хойшлуулж байж сонгууль дөхүүлж байж Хэнтийд сонгууль хийх тооцоо гаргасан.Тэр болтол Эхбаярыгаа хорлох юм уу ,яах гээд байгаа юм. Ямар нэгэн саад хийх аргаа олоод ,дахиж шүүхэд хандаж явсаар байгаад сонгуульт хугацаагаа дуусгана. Намын эрх ашгийг,Хэнтийн ард түмний эрх ашгаас дээгүүр тавьж байна ш дээ. Энэ нам ялагдлаа гээд яадаг юм. Эрх баригч хэвээрээ л байна шүү дээ.

Зочин 2018-08-22 202.21.106.116

Эрх баригчид Энхбаяр гэдэг хүнээс айгаад дандаа ард түмний эрх ашгийг бодохгүй ,намын эрх ашгийг бодсон шийдвэр гаргах юмаа. 1-рт улс орны эрх ашиг,2-рт намын эрх ашиг,3-рт хувийн эрх ашгаа тавих хэрэгтэй. Улс орны эрх ашгийг хамгийн сүүлд тавьж,хувийн эрх ашиг,намын эрх ашгаа 1-рт тавьснаас болж гаргасан хуулиа ч завхруулж, хуулийг гуйвуулж,буруу хэрэглэж,буруу тайлбарлаж улс орноо самарч байна.

Зочин 2018-08-22

Ерөөсөө нөхөн сонгууль хийхгүй байхаар дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байна. Төрийн албан хаагч гэдэг чинь жигтэйхэн их эрх ямбатай, хангамжтай амьтад биз дээ. Өөрсөддөө хэрэгтэй болохоор нам бус, түмний тусын төлөө улс төрөөс хараат бусаар ажилладаг гээд л сүрхий зарлаж, хангамж, эрх дарх эдэлдэг, тэгсэнээ нөхөн сонгуульд оруулах эрх хаалаа гэж гомдол гаргаж байгаа нь дэндүү увайгүй, түүнийг зөвтгөсөн дүгнэлт гаргаж суугаа цэц гэж дэндүү мунхаг байна даа. Улс төрд орох дуртай бол ээлжит сонгуульд л шаардлагыг нь хангаад орно биз дээ?

Зочин 2018-08-22 103.229.121.243

Цэц зөв шийдвэр гаргажээ. Нэгд Үндсэн хуулийн зөрчил байгаа нь ойлгомжтой. Хоёрт нөхөн сонгууль ерөөсөө хэрэггүй. Гуравт угаасаа Гарамгайбаатар тэнэг Чингис хааны нутаг гэж орилж илүү нэг тойрог Хэнтийд авчихсан байсан биз. Өнгөрснөө битгий мартаарай.

Зочин 2018-08-22 59.152.152.51

Өнөө сүрхий Ази тивийн ардчиллын баянбүрд гэгддэг Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгогчдын төлөө биш, байнга намуудад үйлчилдэг. Монголын СЕХ-ны хувьд намуудын эрх ашиг нэгдүгээрт тавигддаг, яг л дарангуйлалтай орнууд шиг.

Зочин 2018-08-22

Ундсэн хуульд нийцуулж шийдвэр гаргаж чаддаггуй УИХ тарах естой!!!

Зочин 2018-08-22 202.126.89.13

Төрийн хүмүүс нь төрдөө улстөрчид нь улстөрдөө байвал дээр юм сан.нэг төрийн албан хаагчаас болж түмний олны дуу хоолой уих-д сонсогдохгүй боллоо.ингэж төрөөр тоглож болохгүй ээ,мананчуудаа.төлөөсөө төлөх цаг ирнэ шүү

Зочин 2018-08-22 103.26.193.88

ЯДАРСАН ЧАВГАНЦ БОЛ ДОО ГАРАХГҮЙ ШДЭЭ ЖҮЖИГ

Зочин 2018-08-22 202.21.106.139

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үнэн юм даа. СЕХ-оос эхлээд улстөрийн намуудыг дэмий баахан гүйлгэв.Энэ улсуудын хайран цагийг үр дүнтэй юманд зарцуулах хэрэгтэй. Их хурал гэж садаа болсон байгууллага. Ажлаа ч олигтой хийж чадахаа больж дээ.

Зочин 2018-08-22 202.21.106.139

76 хүний гаргасан тогтоолыг 3 хүүхэн хүчингүй болгуулж байгаа юм уу. Хэрэв тийм бол их хурал тарсан нь дээр дээ. Ингэж ажиллаад яах вэ.

Зочин 2018-08-22 202.72.245.205

ЕР НЬ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ҮХЦ АТГ ШЕЗ СЕХ СТГ ӨӨР ЮУ Ч БИЛЭЭ БААХАН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЖ ЭМЧ БАГШ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЬЕ

Зочин 2018-08-22 202.72.245.205

ЯГ Л ЯРИГЛСАН СЦЕНАРИАР ЯВАГДАЖ БАЫНА ДАА МАН МАНГАС БОЛОВ МАХ МАГНАГ БОЛОХ Л ҮЛДЛЭЭ

буруу байна 2018-08-22

Төрийн албан хаагч гэдэг бол зарим эрхээ хязгаарлуулахыг зөвшөөрч энэ албыг эрхлэхээр сонгосон хүмүүс байдаг. Үүнийх нь төлөө тэднийг тусгайлан үзэж, төрөл бүрийн хөнгөлөлт, тусгай эрх, дэмжлэг үзүүлж, хамгаалдаг шүү дээ. Гэтэл эдний барьцаанд орж нөхөн сонгууль хийх боломжийг бүхэлд нь хааж байгаа нь үндсээрээ буруу байна. Хэрэв үнэхээр улс төрийн сонгуульд ормоор байгаа бол 4 жил дутам болдог, хуваарь нь урьдаас тодорхой ээлжит сонгуульд орох нь нээлттэй. Иймд тэдний эрх зөрчигдөөд хоихроод байх зүйл огт үгүй, харин нөхөн сонгуулийг урьдаас төлөвлөх боломжгүй тул зөвхөн энэ хэдэн хүнд зориулж төр байгуулах ажлыг зогсоох нь буруу шүү дээ.

Зочин 2018-08-22 202.21.106.125

Zuv shiidver buh turiin alban haagch oroltsoh erhee edleh estoi!!!!!

Зочин 2018-08-22 202.21.106.101

Ингэх гээд байсан юмаа. Үндсэн хуулийн цэц бол МАН-ын даалгаврыг биелүүлэгч. Энэ сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс Энхбаяраас л их айсан хүмүүс байх юм. Юу юугүй л Энхбаяр гарчих гээд байна гээд л [Хориотой Үг] алдах гээд байгаа бололтой юмаа.

Зочин 2018-08-22 198.50.200.129

Тайван бай энэ балинхамарт гарч ирэхгүй. Өөрөө өрийгөө л магтаад бичээд л байгаа болхоос ард олонд бол сайн танигдсан худалч х у л г а й ч.

Amar 2018-08-22 202.179.24.33

Цэц цэц шиг шийдвэр гаргажээ.Сайн байна.

Зочин 2018-08-22 202.126.89.70

ӨРСӨЛДӨГЧ ҮГҮЙ МАН ГАРАХ БАЙСАН БОЛ СОНГУУЛЬ БОЛОХ БАЙСАН ДАА !!! ИЙМ Л БАЛАЙ УЛС БОЛЖ ДЭЭ !!! ХУЛХИНЫ ХУУЛИА ГЭЖ !!!

Зочин 2018-08-22 66.181.185.110

НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛЖ 2019 ОНЫ 10-Р САРД БОЛГООД АЧ ХОЛБОГДЛЫГ НЬ БУУРУУЛАХ, УЛМААР ТЭР ҮЕД ДАХИН НЭГ ШАЛТАГ ОЛЖ БҮРМӨСӨН БОЛИУЛАХ БОДЛОГО БИЙ ДЭЭ.

зочин 2018-08-22 202.126.89.139

ҮХцэц сонгууль мэддэг шийддэг газар мөн үү.

Зочин 2018-08-22 172.91.132.10

Ашгүй дээ. Энэ нөхөн сонгууль УИХ-д байгаа намуудын хүчний харьцаанд нөлөөлөхгүй. Нөхөн сонгууль болвол ганц Н. Энхбаярт л ашигтай. Тэр парламентад ороод ирвэл Монголын улс төрийг самарна, эдийн засаг годройтно. Хэнтийн 10 мянган орк төлөөлөлтэй байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй

Зайл 2018-08-22 202.131.7.226

Тэгээд энхбаярт ашигтай бусдад нь ашиггүй юу тэ. Энхбаяраас үхтэлээ айгаад албаар ингэж байгаа ш дээ арчаагүй муусайн юмнууд. Чамд бол одоо байгаа хэд бол ямарч мөнгө идэж уугаайгүй. Улс эх орны эдийн засгийн өөд нь татаад байгаа харагдаж байна уу. нам хөөсөн муусайн новшнууд бүгд зайлуул таарна. Эх орноо бодоосой.

Зочин 2018-08-22 172.91.132.10

Энхбаяр орж ирлээ гэхэд эдийн засаг хөгжих үү, эрх баригчид идэж уухаа больчих уу. Бүү мөрөөд. Улс төржилт л гаарч, эдийн засаг саарна

Зочин 2018-08-22 103.229.120.134

Муу юмны эхлэлийг эрх баригчид их сайн тавьцгааж байна шүү дээ

Зочин 2018-08-22 103.229.120.134

ҮХЦ шийдвэр гаргахдаа мэдсээр байж цаг хожиж, оройтуулж шийдлээ. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж