Бүх сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах шаардлага байна

Бүх сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах шаардлага байна

Бүх сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах шаардлага байна

Монголчуудын хүнсний хэрэглээ мах гурил будаа гэсэн гурван үндсэн орцтой ихэнх өрхүүд сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоог хүнсэндээ бага хэрэглэдэг.  Үүнээс үүдэж хүүхэд авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадахгүй байгааг судалгааны дүнгүүд харуулдаг. Тодруулбал, “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн VI судалгаа”-гаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2.6 хувь нь өсөлт хоцролттой, 2.3 хувь нь туранхай, 19.6 хувь нь илүүдэл жинтэй, 6.2 хувь нь тарган гэсэн дүгнэлт гарсныг албаныхан танилцуулсан.  Монгол Улсын хэмжээнд “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 оноос хойш хэрэгжүүлж 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулж эхэлсэн. Улмаар 2021 оноос эхлэн уг хөтөлбөрийг өргөжүүлж “Үдийн хоол” болгон өөрчилж сурагчдад нэг, хоёрдугаар хоол өгдөг болсон.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нийслэлд 4000 төгрөгөөр тогтоон, эцэг, эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцуулж байгаа бол орон нутагт 3000 төгрөгөөр тооцдог байна.

Харин бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 2500 төгрөг, тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны зардлыг 3400 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 6000-6300 төгрөгөөр тус тус тооцож байгаа аж. Харин 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн дунд, ахлах ангийн сурагчдыг бүрэн хамруулахаар заасан боловч өнөөдрийг хүртэл хамруулж эхлээгүй байгаа. Үдийн хоол хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд сургууль бүрт гал тогоо, тоног төхөөрөмж, тогооч, хоол зүйч гэх мэтчилэн хүний нөөц төсөв мөнгө шаардагдаж буй. Тэгвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд бүх сургууль биш ч тодорхой хэмжээнд ахиц гарч нэлээд сургууль тоног төхөөрөмж мэргэжлийн тогоочтой болсон байна.

Тодруулбал, Монгол Улсын 900 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2025-2026 оны хичээлийн жилд 727 ерөнхий боловсролын сургуульд хоолны газар ажиллаж байгаагийн 479 буюу 65.8 хувь нь стандартын шаардлагад нийцсэн, 248 буюу 34.1 хувь нь шаардлага хангахгүй байгааг албаныхан мэдээлсэн. Харин төрийн болон хувийн хэвшлийн нийт 900 ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд 319 хоолзүйч, 1722 мэргэжлийн тогооч, 1202 туслах тогтооч ажиллаж байгаа юм байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар ерөнхий боловсролын сургуульд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлж буй үндэсний үйлдвэрлэгч, цехийн тоо 1,775 болж өргөжсөн байна.

Энэ оны төсөвт 1-5 дугаар ангийн  341.9 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд 141,3 тэрбум, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 122,4 тэрбум, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 60,2 тэрбум төгрөг, нийт 323,9 тэрбум төгрөг тусгажээ.

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт нэлээд тулгамдсан асуудал болдог. Учир нь хоолны материал нийлүүлэх аж ахуй нэгжийг тодруулах сонгон шалгаруулалтад оролцох газрууд цөөхөн байдаг байна. Ингээд шалгарсан газруудаас нийлүүлж буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, захиалсан хугацаанд нийлүүлдэггүй, үнэ тогтворгүй зэрэг гэрээнд заасан үүргээ зөрчих асуудлууд гардаг аж. Ялангуяа орон нутагт тендерт оролцох аж ахуйн нэгжийн оролцоо дутмаг, нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, зарим тохиолдолд зах, худалдааны төвөөс худалдан авахаас аргагүй болдог аж.

Энэ хичээлийн жилд боловсрол, сургалтын нийт 2299 байгууллагад 1,078,756 суралцагч хамрагдаж байгаа бөгөөд үүнээс төрийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль ЕБС-д 739,382 сурагч, 1046 цэцэрлэгт 231,241 хүүхэд хамрагдаж, 527 дотуур байранд 34,177 хүүхэд амьдарч байна. Ерөхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 47,2 хувь буюу 349,430 нь бага ангид суралцаж байгаа ажээ.

Энэ оны улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн 138 барилга, байгууламжид гал тогооны тоног төхөөрөмжөөр хангахад 4.6 тэрбум төгрөг, нөхөн тоноглох шаардлагатай 70 сургууль, цэцэрлэгт гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр 2.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч, олгохоор ажиллаж байгаа аж. Мөн эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан жишиг гал тогоо байгуулах ажлыг КОЙКА байгууллагатай хамтран нийслэлийн 10 сургуульд хэрэгжүүлж байна. Улсын төсвийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 328 сургууль, 224 цэцэрлэгт аяга, таваг угаагч төхөөрөмж олгожээ. 2027 онд ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдүүдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж тухайн оны төсөвт зардлыг суулгаж батлуулах нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бэхээ 2026-04-02 202.126.88.179

Дунд ахлах ангийнханд үдийн цай хоол аль нь ч хэрэггүй.Учир нь хүүхэд хэт цатгалан бол тархи ажиллуулах энерги нь хоол боловсруулхад зарцуулагдаж сэтгэн бодход саад болдог.Мөн улс эх орон эдийн засгийн хямралтай үед бүр ч хэрэггүй.Эцэг эх нь хооллоно биз.

Avatar

зочин 2026-04-02 202.9.40.198

Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдээ хоол хийж өгдөг болмоор байна,Хүүхдүүд ямарч муухай хоол идэж байгаа вм билээ,Биднар юу чаж хийж байгааг хараагүй,Хүүхдийн өвчлөл маш ихбайдаг,Зүгээр энэ бол бизнесс гэж би бодож байна

Avatar

Нэргүй 2026-04-02 202.131.225.242

2, 3 жилийн өмнө шийдвэр гаргачаад өдийн болтол бүх сурагчдыг үдийн цайнд хамруулж чадаагүй байгаа нь эмгэнэл юм даа. Үүний оронд төсөл нэртэй хулгай нь байсан бол аль хэдийн цавчаад дууссан байгаа шүү. Арчаагүй төрийн луйварчид.

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.188.194

Хамгийн гол нь чанартай тэжээлтэй шингэцтэй хоол өгвөл үүгээр нэг түлэнхий хуушуур пирошки түлэнхий түүхий будаа хуурай сүү савтай х***а алим банана бол цаашаа гэрээсээ хоолоо авахд чвсан нь дэар шүү ер нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж