С.Батболд: Төвийн бүсийн таван аймаг, нийслэл хот Монгол Улсын ДНБ-ий 77.7 хувийг бүрдүүлж байна | News.MN

С.Батболд: Төвийн бүсийн таван аймаг, нийслэл хот Монгол Улсын ДНБ-ий 77.7 хувийг бүрдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

С.Батболд: Төвийн бүсийн таван аймаг, нийслэл хот Монгол Улсын ДНБ-ий 77.7 хувийг бүрдүүлж байна

С.Батболд: Төвийн бүсийн таван аймаг, нийслэл хот Монгол Улсын ДНБ-ий 77.7 хувийг бүрдүүлж байна

“Хөгжлийн алтан гурвалжин” санаачлагын хүрээнд 5 аймаг, нийслэл хотын удирдлагууд өнгөрсөн хавар зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөн баталсан. Газар зүйн байрлалын хувьд гурван мөрний сав газарт орших эдийн засгийн хувьд үйлдвэрлэл төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн 5 аймаг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар үүрэг гүйцэтгэх вэ, хөгжлийн түүчээ болж хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь санамж бичигт тодорхой тусгагдсан юм. Жишээлбэл 5 аймаг, нийслэл хот нийлээд монгол улсын ДНБ-ний 77.7 хувийг үйлдвэрлэж байна. Энэ бүс нутагт Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах үүднээс хүн ам зүй үйлдвэрлэл, боловсрол нийгмийн байгууламжийн хувьд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг бид дахин ярилцлаа.

Төв аймгийн хувьд эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллах, жижиг махны үйлдвэрүүдийг байгуулж нийслэлчүүдийг эрүүл махаар хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бусад аймгууд ч мөн адил Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэхээр нэгдсэн худалдааны төв, зах байгуулах асуудлыг ярилцсан. Захыг төр, хувийн хэвшил аймгууд хамтраад байгуулна. Жишээлбэл нийслэл зураг төслийг хийж, газрын асуудлыг шийдэх замаар аймгууд хөрөнгөөр нийлж захаа байгуулах замаар шийдэж болно. Тухайн захад аймаг орон нутагт бүртгэлтэй аж ахуй нэгж иргэд өөрсдийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Энэ ажлыг 2019 оны төсөвт суулгаад хэрэгжүүлэхээр ярилаа.

Сэлэнгэ аймгийн хувьд брэнд бүтээгдэхүүнийг нийслэл хотод худалдах зах худалдааны төвүүдийг байгуулахаар хамтран ажиллах санал тавьж байна. Мөн сайн чанарын мод, модон бүтээгдэхүүнээр хангах талаар Сэлэнгэ аймгийнхан ажиллах ёстой. Бид Шаамар сумын иргэдтэй уулзлаа. Тэд хэлэхдээ хүнсний ногоо худалдан борлуулахаар очиход олон төрлийн бичиг баримт шаарддаг байдлыг зохицуулж өгөөч, тариалсан ногоогоо хямд үнээр хүргэх бололцоог гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ирэх онд том худалдааны төв байгуулах ажлаа эхэлнэ. Ингэснээр хэрэглэгчдэд өндөр үнээр хүрдэг мах, сүү, хүнсний ногоо хямд үнээр хүрэх юм.

Бидний хэтийн том зорилт бол Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудыг хурдны төмөр замаар холбож түүнийг дагасан Сэлэнгэ, Булган аймгууд холбогдвол төвийн бүсийн зургаан аймаг бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлж Монгол Улсын хөгжлийн түүчээ болж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах бололцоотой. Энэ бүс нутаг хүн амьдрах, байгаль цаг уурын болон дэд бүтцийн хамгийн таатай орчин. Жишээлбэл Дархан хот дулааны илүүдэлтэй. Дулааны станц, цэвэрлэх байгууламжаа шинэчилсэн. Энэ хотод арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн авчрах бүрэн бололцоотой. Энэ асуудлыг яриад орхих биш үр дүнтэй ажил хэрэг болгохоор ярьж байна. Ирэх арваннэгдүгээр сард аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, иргэд цуглан 2019 онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээ дахин ярилцана” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТӨВ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ 2018-08-22 202.179.27.145

Төв аймгийн алдарт уяач Ми овогтын ээлжит тавиул Су овогт уяач худалч тангад Чойжамц хамбатайгаа адил Монголчуудыг хагалах ажилаа хийж байна.

Avatar

Зочин 2018-08-22 103.57.92.133

Монголын хязгаар нутаг эзгүй болж, гадаадынхан манай шуналтан дарга нартай нийлээд газар нутгийг онгичоод хаях боломж бүрдээд байгаа юм байна даа, энэ мэдээнээс харвал…

Avatar

Зочин 2018-08-22 178.17.170.156

Эр ч бай эм ч бай хамаагүй бүгдэнтээ нь унтдаг онцлогтой бисексуал нөхөр л дөө.

Avatar

Зочин 2018-08-22 183.81.171.3

Zuv, zuv.

Avatar

Зочин 2018-08-22 59.153.113.219

s*** FSDA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж