22 компанийн 649,245 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

22 компанийн 649,245 хувьцаа арилжжээ

22 компанийн 649,245 хувьцаа арилжжээ

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 649,245 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Агротехимпекс’ ХК (ATI+10.26%) болон ‘Махимпекс’ ХК (MMX+3.05%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘ЛэндМН ББСБ’ ХК (LEND-1.72%) болон ‘Хай би ойл’ ХК (HBO-1.67%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19210.64 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,330,280,930,293.27 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж