УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

НЭМЭЛТ: 

МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон дээрх нэрээр бүлгийн гишүүдээр санал хураалгах юм.

УИХ-ын даргад горилж байсан Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Би УИХ-ын даргад өрсөлдөхгүй. УИХ-ын даргаар ажлын болон парламентын туршлагатай хүн ажиллах ёстой" гэдэг байр суурь илэрхийлсэн юм.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон. Энэ хуралдаанаар УИХ-ын дараагийн даргыг тодруулах юм.

Одоогийн байдлаар УИХ-ын даргаар Д.Амарбаясгалангийн талаас Шадар сайд асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол нөгөө талаас Сангийн сайд  Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар өрсөлдөж буй. УИХ дахь МАН-ын бүлэг олонх, цөөнх гэж талцсан учраас олонхын тал нь УИХ-ын даргаа авах уу, цөөнх нь авах уу гэдэг дээр өнөөдрийн хүртэл талцаж буй. Тиймээс өнөөдөр Удирдах зөвлөлийн хурал дээр эдгээр гурван хүнийг нэр дэвшүүлж, олонхоороо санал хураахаар яригдаж байна. Учир нь дээрх гурван нэр дэвшигчийн аль аль нь УИХ-ын даргад горилно, нэрээ татахгүй гэж байгаа учраас тохиролцоонд хүрч чадахгүй цаг алдаж байхаар Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэгийг нь сонгохоос өөр аргагүйд хүрсэн гэх мэдээлэл ч байна.

Улс төрийн хүрээнд УИХ-ын даргаа олонх нь аваад явна гэсэн тохиролцоотой байгаа ч Д.Амарбаясгалангийн зүгээс Засгийн газарт сайдын суудал авахгүй зөвхөн УИХ-ын даргаа авна гэсэн тохироо хийхээр яригдаж буй юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-02 66.181.176.145

Дарга л болж байвал нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хулгайч байх юм аа

Avatar

Нэргүй 2026-04-02 103.57.94.242

Төрд шигдэж төрөөс төрсөн авилгачдыг ингэж даврааж болохгүй

Avatar

Нэргүй 2026-04-02 103.168.34.254

САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УРУУ ГҮЙСЭНИЙГ АРД ТҮМЭН МАРААТАГҮЙ ШҮҮ ТАРХИНЫ ТУРААЛАА

Avatar

Нэргүй 2026-04-02 202.126.91.28

МСS засаг төр барьж байхад ингэхгүй гээд яахын бэ, оджаргал бүгдийг шийднэ шдээ, Ухаа худагаа төрдөө авч түмэндээ хүртээнэ гэгчид ёстой будаа будаа,,,

Avatar

Нэргүй 2026-04-02 202.126.88.86

энэ зөв

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.166.60

Бортээгээс Бямбацогт нь дээр байлгүй дээ ямар хэн хэнийг нь таньдаг хүн шиг мэдэмхийрээд яахав хулгай бага байгаасай гэж залбирах юм

Avatar

Нэргүй 2026-04-02 103.57.95.30

Byambatsogt novshiin khulgaich ene piz da yu hiisen yum be? UIH taval taarna

Avatar

Нэргүй 2026-04-02 59.153.114.182

балин хамарт, хорны тулам гараад ирлээ шүү

Avatar

ЗАЙЛ 2026-04-02 103.57.94.137

ЗАЙЛ ЗАЙЛ ЗАЙЛЙЙ ШУНАЛЫН ТУЛАМАА

Avatar

зочин 2026-04-02 103.57.94.110

Монголд ялангуяа АН дотор шуналын тулам биш хүн байдаг юм уу

Avatar

ЗАЙЛ 2026-04-02 103.57.94.137

ЗАЙЛ ЗАЙЛ ЗАЙЛАА ШУНАЛЫН ТУЛАМ АА

Avatar

Нэргүй 2026-04-02 103.229.121.138

Энэ сэтгүүлчид Ордон руу нэвтрэх эрхтэй учраас байнга улстөрчдийн тухай нийтлэх юм. Бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ!

Avatar

Зочин 2026-04-02 202.179.24.78

Сахал бас дажгүй л хурал удирдана шүү

Avatar

Иргэн 2026-04-02 202.9.41.127

зөвд жээ

Avatar

Нэргүй 2026-04-02 202.126.91.230

Зайл зайл ийм юм яаж хийхийн. Төрийн албаар дүүрэн сүлжээ үүсгэсэн байгаа биз дээ. тэрний оронд хамгийн хөгшин өөр нь хийлгэх хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2026-04-02 103.212.116.135

Нямбаатараа хурдан огцоруулаачээ бизнес эрхлэгчдийн ажил явахаа байлаа бүх газар хэлтсийн тамгыг хурааж аваад цоожилчихлоо зөвхөн Туулын хурдны зам дээр бүх хүмүүсээ тавьсан энэ зам асар их но мөнгөны луйвар илрэх гээд сандраад байгаа юм бишүү

Avatar

зочин 2026-04-02 103.57.94.110

Нямбаатар бол нийслэлчүүдийн эрх ашгийн төлө жинхэнэ тэмцэгч, Энэ чанараараа АН-ын хулгайчуулаас эрс ялгагдана

Avatar

зочин 2026-04-02 66.181.176.44

Ард түмэн нүдтэй шүү, С.Амарсайханыг сонгоно гэдэг Амарбаясгалан сонгодоглоо гэсэн үг. Ингээд МАН дарга нарын авлигын хэрэг бүдгэрнэ. Улс орны эрх ашгаас дээгүүр нам доторх тохиргоо гэж юу байна.

Avatar

Нэргүй 2026-04-02 202.21.124.29

Улсын Их Хурлын гишүүд нь хуралдаад хурлаа даргалах хүнээ дотроосоо сонгочихож болдоггүй юм уу
Бүр чадахгүй байгаа бол хамгийн өндөр настай хүнээрээ л хурлаа удирдуулчих л даа

Avatar

ЦАГ ХАЙРАН 2026-04-02 202.70.43.34

Цаг хугацаа энэ хорвоогийн Хүн тоотон бүрт дэндүү чухал дэндүү хайран……Яг Цаг Мөчөө Юуг Өгүүлж, Юуг Бодож, Юуг Үйлдэж өнгөрүүлэх нь тухайн хүнээс болох ба тэр Үйл бүхэн нь Одоо ба Ирээдүйн Өнгө төрхийг тодорхойлж бдаг. Ай даа Цаг Хайран …..

Avatar

Нэргүй 2026-04-02 103.229.121.138

Монголын барууны бүх нам АНУ-ын зааврын дагуу монголын эдийн засгийг сүйрүүлэх бодлого баримталдаг

Avatar

Зочин 2026-04-02 202.126.88.103

Яг барууны гэхээр нам Монголд байхгүй ш дээ, бүгд зүүн хандлагатай болчихсон, яг аль намыг барууны гээд байна

Avatar

зочин 2026-04-02 103.57.94.110

АН бол барууны тавиулууд Үндэслэгч нь ЭЛБЭГДОРЖ мэт бусдаас ялгарч ямар ч хамаагүй аргаар зөвхөн баяжих,бусдыг мөлжих ийг бодсон шуналт этгээдүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж