Н.Учралын "гал унтраагч"

Н.Учралын "гал унтраагч"

Н.Учралын "гал унтраагч"

МАН-ын дарга Н.Учрал танхимаа бүрдүүлж чадахгүй байгаа шалтгааны нэг нь УИХ-ын даргын суудал. Дараагийн УИХ дарга нь хэн байхаас хамаарч сайд нарын томилгоо өрнөж, УИХ дээр яаралтайгаар хурдтай шийдвэрүүд гаргах зэрэг цаг алдаж болохгүй чухал үе ирээд байна. Гэвч МАН дотор олонх, цөөнх гэж талцаж, би УИХ-ын даргаа авна гэсэн фракц, талцлуудын хуваагдал ийнхүү гацаанд оруулаад байна. Хаврын чуулган нээлтээ хийсэн цагаасаа хуралдаж чадахгүй, нэг ч хуулийн төсөл баталж чадахгүй байгаа шалтгаан нь ердөө МАН олонх, цөөнх болсон, тэдэн дундаа сайд, дарга болох гэсэн эрх мэдлийн хуваарилалтаа хийж чадахгүйд байгаа юм.

Одоогийн нөхцөлд хамгийн чухал шийдвэр бол УИХ-ын дарга. Шинээр томилогдох УИХ-ын дарга нь намын олонх, цөөнхийг нэгтгэх, Ардчилсан нам болоод бусад улс төрийн намуудтай эв зүйгээ олоод Засгийн засгаас гаргуулах шийдвэрүүдээ УИХ дээр хамгаалаад бат зогсох тийм л спикер хэрэгтэй байгаа. Гэвч нэгэнтээ олонх, цөөнх болсон МАН дотор Д.Амарбаясгалангийн тал УИХ-ын даргаа томилуулах хүсэлтэй байгаа бөгөөд Шадар сайд асан М.Амарсайханыг зүтгүүлж буй. Өрнөж буй үйл явц, гацаа, засгаа бүрдүүлж чадахгүй байгаагийн шалтгаан ч Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргаа томилуулах хүсэлт. Тиймээс одоо шинэ Ерөнхий сайд Н.Учралд гацаанаас гарах ганц гарц нь С.Амарсайхан болон хувирав.

С.Амарсайханы хувьд УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Шадар сайдын алба хашиж байсан. Түүнээс өмнө тэрбээр нийслэл гэх том айлыг удирдаж байсан. Улстөрчдийн хувьд сонгогдсон цагаасаа эхлэн аль нэг бүлэг фракц гэхээс илүү Д.Амарбаясгалантай ойр байсан нэгэн. Д.Амарбаясгалагийн талаас УИХ-ын даргаа томилно гэвэл өнгөрсөн хугацаанд улс төрийн олон нүүдэлд шийдэл, гарц олж, талууд хоорондын галыг намжааж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан гээд олон шалтгаан С.Амарсайханаас өөр сонголтгүй гэдгийг илтгэнэ. С.Амарсайхан ч улстөрчийн хувьд намын дотоод хагарал, зөрчилдөөн дээр асуудалд аль нэг фракц, бүлэг гэхээсээ илүү холч ухаанаар харж, хагарлыг зөөллөж, хананы хоёр талд гарсан бүлгүүдийг хооронд нь уулзуулж ирсэн зэрэг нь түүнийг улстөрчийн хувьд учир олж, зангилаа тайлж чадах хүн гэдгийг нь харуулав.

Улс орны эдийн засгаас илүү гадаад хүчин зүйл өнөөдөр Н.Учралыг Засгийн газраа хурдан байгуулж, яаралтай ажилдаа орж, хурдтай ажиллахыг анхааруулж байна. Тиймээс дотоод улс төр, талцал хуваагдлаа хойш хаяад нам доторх бүх фракц бүлэг, УИХ дахь улс төрийн намуудтай ойлголцоод явах, хамгийн чухал нь өөрийг нь УИХ дээр хамгаалаад зогсч чадах тийм л улстөрчийг УИХ-ын даргаараа томилоод цааш алхах хэрэгтэй байна. Үндсэндээ МАН дотор эрх мэдлийн "түймэр"-ийг олон талаас нь өрдөж байна. Тиймээс ч одоо Д.Амарбаясгаланд, Н.Учралд ч энэ түймрийг өрдөөд байх биш "цурманд оруулаад" цаашлах хүн С.Амарсайхан болов.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-04-02 66.181.176.44

Ард түмэн нүдтэй шүү. С.Амарсайханыг УИХ-ын даргаар сонгогдвол Д.Амарбаясгалан сонгогдлоо гэсэн үг. МАН-ын дарга нарын авлигын хэрэг бүдэргэнэ. Эрх орны эрх ашгаас дээгүүр нам доторх тохиргоо гэж байхгүй шүү.

Avatar

Зочин 2026-04-02 122.201.31.14

Амарсайхан л биш бол хэн ч яах вэ?

Avatar

Zochin 2026-04-02 203.91.115.46

Ih hurliin dargad Amarsaihaniig tomilbol zuv huvilbar bndaa

Avatar

Дүлзэн 2026-04-02 192.82.92.204

Энэ Амарсайханы захиалгат бичлэг байна.Тэрвээр оросын төлөөний хүн бөгөөд нийслэлийн засаг дарга байхдаа, LRT дүүжин зам, СБ-ын талбайн урдах усан бассейн зэргээр Нийслэлийн төсвийг үрэн таран хийж, завшиж, өөрийнхөө засгийн эсрэг ажиллан баригдаж Ерөнхий сайд ЗГ-ын хуралдаанаас хөөж гаргасан Дүлзэнгийн орчин үеийн хувилбар байгаам даа. Энэ хүнийг Монгол төрөөс хол байлгах ёстой юм байгаам даа.

Avatar

Nerguim 2026-04-02 202.126.89.239

Ali ch talaaraa Byambatsogt ni deer. Turshlaga, setgel, zutgel Byambatsogtod hamaagui iluu.

Avatar

ЦАГ ХАЙРАН 2026-04-02 202.70.43.34

Цаг хугацаа энэ хорвоогийн Хүн тоотон бүрт дэндүү чухал дэндүү хайран……Яг Цаг Мөчөө Юуг Өгүүлж, Юуг Бодож, Юуг Үйлдэж өнгөрүүлэх нь тухайн хүнээс болох ба тэр Үйл бүхэн нь Одоо ба Ирээдүйн Өнгө төрхийг тодорхойлж бдаг. Ай даа Цаг Хайран …..

Avatar

Нэргүй 2026-04-02 202.131.225.53

Өөрийгөө бичүүлсэн байна. ккк

Avatar

Zochin 2026-04-02 66.181.182.224

энэ амарсайхан бол сонгуульд өрсөлдөгчийнхөө эсрэг хууль бус үйлдлүүд хийж байсан хүн. мөнгөний төлөө улсаа худалдаж чадах нөхөр дөө. хөөж явуулах л хүний нэг шүү.

Avatar

Нэргүй 2026-04-02 103.229.123.103

Бортээгийн гал хамгаалагч

Avatar

Зочин 2026-04-02 103.229.123.51

Энэ нөхөр бол гал асаагч урвагч этгээд гэдгийг мэдсээр байж томилохгүй байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-04-02 202.9.47.113

Зөв л сонголт.С.Амарсайхан гишүүн нь аль ч цагт гуйвж дайвахгүй цэх байж ажлыг хийсэн шиг хийдэг чадварлаг удирдагч.Энэ хүнийг сонгоод тавьбал эв эвийг олоод эвдэрлэцсэн хүмүүсийг нэгтгээд хамтдаа урагшлах гол гүүр нь болж чадна гэж би хувьдаа харж байна.Муулах хүн байдаг ч ойлгож зөвшөөрдөг хүмүүс нь илүү их байдаг гэдгийг олон л зүйлээс харж байдаг даа.

Avatar

zochin 2026-04-02 103.80.210.133

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Avatar

Нэргүй 2026-04-02 103.57.95.84

Амарбаясгалан заавал өөрийнхөө хүнийг тавих ёстой юм уу?! Бүлэг фракцын эрх ашиг чинь улсын эрх ашгаас дээгүүр байх ёстой юм уу?!

Avatar

Бат 2026-04-02 124.158.106.49

хуцдаг байна ш дээ. 5000 хүний санал авч УИХ ын гишүүн болсондоо ичих хэрэгтэй юун дарга вэ. албан тушаалын шуналтан. Онцгойн ,5 сайхан залууг галд түлж алсан. угтаа шоронд байх ёстой хүн.

Avatar

Нэргүй 2026-04-02 124.158.106.49

яг үнэн. энэ хог чинь Онцгойн 15 сайхан залууг шоудаж байгаад алсан. Сэлэнгээс галаа унтраасан. одоо хүний хэрэггүй гээд байхад зориуд гал унтраасан шоу хийх гэж явуулаад алсан яргачин.

Avatar

Иргэн 2026-04-02 202.55.186.137

Гал унтраагч биш "Гал асаагч" болно шүү дээ. Бямбацогт нь дээр. Юун намын олонх цөөнх, юун эвлэрэл…? Ард түмэнд бол ЗГ ядаж 2 жил тогтвортой ажиллаасай гэсэн хүсэл бн. АБ, АС, ОЭ-тэй " эвлэрэл" нэртэй хуйвалдаанд орох байсан юм бол Занданшатарын ЗГ-ыг яах гэж унагаасийн? Учралыг яах гэж УИХ-ын даргаас буулгасийн? Ийм шат дараатай хорон төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа хүнүүсийг дээш нь залаад, ЗГ-ынхаа, өөрсдийнхөө хоолойд олс уяулж л байдаг..ккк Хүн муутай хүмүүс хэзээ ч хүн муутай л байдаг.

Avatar

Нэргүй 2026-04-02 103.229.120.86

Оросууд Луганс мужийг бүрэн чөлөөлжээ.О Донецк, Запорожь, Херсоныг бүрэн чөлөөлнө гэж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.185.32

МАН эвлэрээд УИХ хурлаа таслахгүй хуралдаад явна гэвэл энэ Амарсайхан л байна даа Бямбацогт, Жавхлан хоёр эвлэрүүлж чадахгүй ээ эсрэгээр нь улам фракц болгож хуваагаад хурал нь гацсаар л байх болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж