Монголын бүсгүйчүүд алт, мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Монголын бүсгүйчүүд алт, мөнгөн медаль хүртлээ

Монголын бүсгүйчүүд алт, мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын буудлагын төрлийн эмэгтэй 50 м-н урт бууны 3 байрлалаас буудах төрөлд өрсөлдсөн Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Г.Нарантуяа 10 м-н урт бууны төрөлд хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр алтан медаль хүртэж Индонезиос хос медаль хүртэж байна. Тэгвэл Ч.Нарантуяагийн хувьд дөрвөн жилийн өмнө Инчоны наадмаас 50 м-н хэвтээ буудлагын төрлөөс алтан медаль хүртэж байсан бол дөрвөн жилийн дараа дахин Азийн наадмаас медаль хүртлээ.

Эмэгтэй 50 м-н урт бууны 3 байрлалаас буудах төрөлд нийт 33 тамирчин өрсөлдөж манай тамирчид шигшээ 8-д эхний хоёр байраар шалгараад байсан. Шигшээ буудлагад амжилтаа хадгалан алт, мөнгөн медаль хүртлээ. Г.Нандинзаяагийн хувьд урьдчилсан шатанд 1175 оноогоор Азийн наадмыг рекордыг шинэчлээд байсан юм.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж