Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нэн тэргүүний ээлжинд гурван ээлжээр хичээлэлдэг, нэг ангид 40-өөс дээш хүүхэд сурдаг явдлыг арилгах ажилд анхаар хандуулан ажиллаж байгаа билээ. Ингэснээр боловсролын салбарт тулгарч буй хамгийн хүнд асуудал шийдэгдэх бөгөөд ирэх жилээс эхлэн сургууль, цэцэрлэгийн хомсдол бүрэн арилах төлөвлөгөөтэй юм байна. Үүний хажуугаар чанаргүй барилга барьж, улсад хохирол учруулсан тохиолдуулыг сайд Ц.Цогзолмаа онцлон зааж, чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын ‘Хар жагсаалт’-ийг яаралтай гаргах, хохиролыг барагдуулах үүрэг даалгавар өгсөн гэлээ.
Э.Балгансүрэн