-МАН парламентад олонх болсон. Үндсэн хуулиараа аль нэг намыг Засгийн газарт урих шаардлагагүйгээр өөрсдөө Засгийн газраа бүрдүүлээд явах бүрэн боломжтой. Гэвч нам доторх зөрчлөө шийдэж чадахгүй байгаагаас ойр ойрхон Засгийн газраа унагаж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна. Ардчилсан нам аль ч Засгийн газрыг огцруулахад огт оролцоогүй. Эрх баригчид гурван ч Ерөнхий сайдаа томиллоо. Тэгэхээр энэ асуудалд Ардчилсан намыг буруутгах шаардлагагүй. Энэ нь Монголын ард түмний аж амьдралд алсуураа ямар ч сайн зүйлийг авч ирэхгүй байна. Тэглээ гээд Засгийн газар тогтвортой байх ёстой гээд тогтмол ус шиг өмхийрүүлээд байж болохгүй. Тэгэхээр шаардлагатай үед удирдлагуудыг сольж, сайжруулах нь зөв.
Миний тухайд энэ хаврын чуулганаар Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох тухай хуулийн төслөө боловсруулж өргөн барьсан. Уг хуулийг чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Ингэснээр ард түмний нуруун дээр байгаа үнийн өсөлт, татварын ачааллаас хумсын төдий ч атугай багасна. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүн байвал 180 мянган төгрөгөө өөртөө үлдээж, 20 мянган төгрөгийг нь татварт төлнө. Энэ бол маш чухал хууль.
Үүнээс гадна сонгууль хэрхэн явуулж байна вэ гэдгээ харах шаардлагатай. Асар их мөнгө сонгуулиар эргэлдэж байна. Нэр дэвшигчид сонгуульд зарцуулсан тэр их мөнгөө олж авах гэж улайрч байна. Тийм учраас сонгуульд зарцуулдаг асар их мөнгийг багасгаж, улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулах нь маш чухал. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авдаг байдлыг таслан зогсоох ёстой. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиараа зөвхөн сонгуулийн жилд л сонгогчдын санал худалдаж авахыг хориглож байна. Бусад жилд саналыг нь худалдаж авахыг зөвшөөрч байгаа.
Тэгэхээр энэ анхдагч хуулийн төслийг боловсруулж, талуудаас санал авах ажиллагааг явуулж байна. Энэ бол маш чухал суурь хууль болно гэж харж байна. Хаврын чуулганаар энэ хуулийг аль болох эртхэн батлуулснаар гишүүд тойрогтоо асар их хэмжээний мөнгө зарцуулж, сонгогчдын саналыг урьдчилж хулалдан авч байгаа явдлыг таслан зогсооно.
Мэдээж бас нэг чухал асуудал нь Харбины гэрээг хянан шалгах түр хороог заавал байгуулж, энэ хаврын чуулганы хугацаанд хянан шалгаж, асуудал байгаа эсэхийг нь тогтооно. Энэ дээр УИХ манлайлал үзүүлж, гишүүд зоригтой, ард иргэдийнхээ төлөө байж санал өгнө гэдэгт итгэж байна. Эцсийн дүндээ бүхэл бүтэн 16 жилийн турш уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсээ хямд зарах уу, илүү үнэ хүргэж зарах уу гэдэг асуудал яригдана. Бид үүнийг хянан шалгаад нүүрсээ 50 хувиар бууруулж зарахаар гэрээ байгуулсан бол учир шалтгааныг нь тогтооно. Үүний дараагаар гэрээг засч сайжруулж, нэг тонн тутамд 10 ам.доллар нэмж, Туулын хурдны замаас хэд дахин их орлогыг Монгол Улсад орж ирнэ.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Та үүнийг дэмжих үү?
-Дэмжилгүй яах вэ. Өмнө нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ийм асуудал ярьсан. Энэ хүн зургаан оффтейк гэрээний дөрвийг нь өөрөө байгуулсан. Өөрийнхөө гарын үсэг зурж байгуулсан гэрээгээ өөрөө шалгах гэж түр хороо байгуулах башир арга хэрэглэсэн. Ингэснээр өөрийнхөө байгуулсан Харбины гэрээг шалгуулахгүй гэж оролдсон. Тэгэхээр одоо энэ асуудлыг хөндлөнгийн Н.Номтойбаяр гишүүн шалгахад асуудалгүй гэж бодож байна. Бүр шалгах нь зөв. Яагаад гэвэл бүх оффтейк гэрээ асуудалтай байна. Саяхан хорих ангиас суллагдаж гарч ирсэн Т.Аюурсайхан ярилцлага өгөхдөө "2026 оны нүүрсний гэрээний үнийн дүнг харахад нэг тонн тутамд 131 ам.долларын зөрүү байна" гэж хэлсэн. Тэр бол асар өндөр зөрүү шүү дээ. Гэрээнийх нь үнийн дүн бол 64 ам.доллар байхад цаана нь 67 ам.долларын зөрүү гарч байна. Энэ мөнгө хаана байна вэ. Миний хэлж байгаагаар ямааны мах халуун дээр нь гэдэг шиг сүүлд байгуулсан Харбины гэрээг л эртхэн шалгаж, алдааг нь засъя гэж байгаа юм. Тийм болохоор Н.Номтойбаярын санаачлагыг дэмжиж, гарын үсэг зурна гэж бодож байгаа.
-УИХ-ын дарга томилогдоогүй байгаа учраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацааг долоо хоногоор хойшлууллаа. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-Шинэ зүйл нь ёс суртахууны доголдолтой УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэх тухай асуудал яригдаж байна. Энэ их зовлонтой асуудал. Ёс суртахууныг хуульчлах тухай яригдаж байна. Нэг талдаа ёс суртахууныг хуульчлах боломжгүй мэт боловч нөгөө талд асар ёс зүйгүй гишүүд байгаа учраас эгүүлэн татах ёстой гэдэг иргэдийн хүслийг Ерөнхийлөгч ажил болгосон. Иргэд өөрсдийнхөө сонгосон гишүүдийг буруу таньснаас болж энэ хуулийн санаачлагыг хүсч байна. Бас энийг буруугаар ашиглах эрсдэлтэй.
Яагаад гэвэл төртэй тэрсэлж, эрх баригчдын эсрэг зоригтой үг хэлдэг гишүүдийг ямар нэгэн асуудалд хутгаж, гүтгэж намд нь эгүүлэн татах боломж олгох вий. Энэ бол буруу.
Ерөнхий асуудал нь зөв боловч шийдэл нь хүлээн зөвшөөрөхөд амаргүй юм. Хэлмэгдүүлэлт гарах бүрэн боломжтой. Намынхаа даргын эсрэг "үгүй" гэж хэлэх гишүүн байхгүй болно. Би чинь намын даргынхаа эсрэг үгээ хэлдэг хүн. Зарчимгүй буруу үйл ажиллагаа хийвэл намын даргад тангараг өргөөгүй. Төрийн түшээ хүн нийтийн эрх ашгийн төлөө тангараг өргөдөг учраас намын даргын үгэнд ороогүй гэх шалтгаанаар эгүүлэн татагдах боломжийг олгох нь буруу.
-Ардчилсан нам бүх шатандаа бүрэн шинэчлэл хийнэ гэдгийг О.Цогтгэрэл дарга мэдэгдсэн. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу намын гишүүдээ шинээр бүртгэж, дотоод сонгуулиа хийж, энэ дөрөвдүгээр сард Их хурлаа хийх товтой байна. Ер нь ирэх сонгуулиадад Ардчилсан нам ялалт байгуулна гэдэг итгэл найдвар хэр байна вэ?
-Ардчилсан нам бол МАН-аас ялгаатай нь гишүүн төвтэй. Эрх баригч нам бол дарга төвтэй. Бүхий л зохион байгуулалтын хэлбэр нь босоо байдаг бол Ардчилсан нам хэвтээ буюу анхан шатнаасаа санал авч ажилладаг. Намын хороо нь Үндэсний бодлогын хороогоо сонгож явдаг. Аливаа том ажилд алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Сая Ардчилсан нам орон даяар цахим хэлбэрээр гишүүдээ бүртгэж, шинэ гишүүдийг олноор урилаа. Өөрөөр хэлбэл, агуулгаараа маш зөв ажлыг хийлээ. Сайны хажуугаар саар гэгчээр намын дотоод сонгуулийг зохион байгуулахад зарим нэг асуудал үүссэн. Зарчмын хувьд үнэнч шударгаар шийдээд явах байх.
Ардчилсан нам эргээд олон нийтийн итгэлийг олж авч чадах эсэх асуудал. Өнгөрсөн хугацаанд эрх баригч нам 10 жил засагласан ч ард түмний амьдрал 10 хувиар дээшилсэн үү. Үгүй шүү дээ.
Нийт иргэдийн 30 орчим хувь нь ядуу хэвээрээ байна. Сүүлийн жилүүдэд энэ тоон үзүүлэлт огт өөрчлөгдсөнгүй. Авлигын асуудал улам нэмэгдлээ. Ийм намыг ирэх сонгуулиудад сонгох эсэх нь ард түмний сонголт. Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ ажлыг маш сайн хийж, хяналтыг сайн тавих хэрэгтэй. О.Цогтгэрэлийн байр суурийг дэмжиж байна. Засгийн газарт хамтрах нь зүйтэй гэдэг бодолтой гишүүн байхыг ч үгүйсгэхгүй. Буруушаах ч шаардлага байхгүй. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 35 жил болжээ. Тэр тусмаа Ардчилсан намд өөр өөр байр суурь байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд заавал Засгийн газарт хамтрахгүй гэж байгаа намын даргаа бойкотлох нь буруу.
Нэргүй 2026-04-02 103.57.93.16
х***а бүсгүй
Нэргүй 2026-04-02 59.153.115.85
Монголд хэрэгтэй мега төслүүд энэ хужаад Мянгуужингийн үлгэр шиг санагдах нь аргагүй ч юм болов уу даа ккк.
Нэргүй 2026-04-02 103.57.92.123
Боловсрол мэргэжил муутай төрийн ажлын ямарч туршлагагүй хорчин чааваасууд төрд олноороо шургалсанаас монгол улс сүйрлийн ирмэгт ирлээ
зочин 2026-04-02 103.57.94.110
Энэ эмэгтэй мэт, хэрүүл маргаан өдсөн,бусдыг гүтгэж доромжилсон, үймэн самуун дэгдээж ,хагарал бутрал хүссэн,үзэн ядалт өдсөн шуламнуудыг дэлгэцээр байнга гаргаж, онгирооно, Бохир сурталчилгаа явуулна Иргэдийг мал гэж доромжлоно,
Зочин 2026-04-02 202.131.230.163
Хамтарсан Засгийн газрыг унагасан хүн чинь энэ өөрөө биз дээ. одоо хамтрая гэж тэнгэтэж байдаг. Яасан ичдэггүй нүүр вэ? энэ авгай хамтрая гэж байгаа бол бүү дэмжээрэй. Гантөмөр дарга бол өндөр боловсролтой залуу. Парламентын шинэчлэл хамтарч том том төслөө хэрэгжүүлэх гээд улсаа бодсон хүн. Харин одоогийн дарга бол жанжин шугамгүй хүн бна лээ.
Луйварчин 2026-04-02 202.126.88.66
Ахынхаа луйврын мөнгөө төлөө Жудагмаа минь
Бямбаа 2026-04-02 66.181.182.145
Төр үнэхээр данхар том бүтэцтэй байгаа нь үнэн шүү. Төрийн яамдын ажил хурал зөвөлгөөн семинар гэсэн юм хийгээд шинжээч нэртэй улсууд ийм юманд суугаад л аяга кофе эргүүлээд явж байгааг хараад бараг ажилгүй улсууд юмуу гэж санагдах юм.
зочин 2026-04-02 66.181.186.127
Шудрага царайлсан дүр эсгэгч эргүүлэн татах хууль батлах хүсэлгүй нэгэн АНд төр барих чадамж дутна бусад намуудаас илүү олон өлөн хулгайч луйварчидтай нам
Зочин 2026-04-02 202.179.24.78
Шаана биз муу МАНчин
Нэргүй 2026-04-02 202.126.91.154
.Сайд болоод,хамтраад бодлогоо хэрэгжүүлээд яваач.Саяхөн намаараа хамтрана гэж УЗөвлөл нь шийдэж хамтарчихаад дараа нь тэрийгээ буруутгадаг поп,галзуучууд
Нэргүй 2026-04-02 66.181.189.122
Манай АН-ын гол зорилго бол МАНгаруудаар том том асуудлууд шийдүүлж түгжрэл, утаа нтрээс салахгүй байлгах шдээ, тэгэж байж л сонгуульд амжилт гаргана, ялангуяа энэ Туулын гэх хурдны замыг бариулахгүй байх нь маш чухал, баригдчихвал МАНгарууд мандана шүү, энэ уул нь маш чухал зам, тэр гол ус ширгэж алга болно гэдэг тэнэгүүдийн л ойлголт шдээ, эх орон, ард түмэн гэгч падлийгүй, МАНгарууд л нэг их тэгж тэнэгдэгийн
Нэргүй 2026-04-02 202.126.89.90
энэ бол MCS ийн гөлөг шдээ
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Гол усаа хамгаалъя гэвэл түүний эх ундрагуудын ойг түймэр, хүр хорхойноос хамгаалах хэрэгтэй. 2026-04-02 103.229.120.86
Монголчуудын гол усаа хамгаалах уламжлалт арга нь эх ундрагыг нь хамгаалах.Туулын гол эх ундрага болсон Хонгор, Ар Туулын гол, том цутгалан Галттай, Тэрэлж, бусад том, жижиг гол, горхийг хамгаална.Эх ундрага нь шилмүүст модтой уулын хавцал, нуур, торлого бүхий өргөн намаг. Гол аюул түймэр. Самарчид, бугын эвэр түүгчид, жимсчид, аялагчид түймэр тавьдаг. Шилмүүсний давирхай, хусны үйс, хуурай хөвд галыг өдөөнө. Туулын эргээс хэсэг бургас, улиангар аваад нөхөн сэргээлээ гээд ундрагад нь нөлөөгүй