К.Осмон ирэх улирлыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

К.Осмон ирэх улирлыг өнжинө

К.Осмон ирэх улирлыг өнжинө

Уран гулгалтын Канадын шилдэг тамирчин олимп, дэлхийн аварга К.Осмон ирэх улирал тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгийг өнгөрсөн мягмар гаригт Канадын уран гулгалтын холбооноос мэдэгдсэн байна. 22 настай Канад охин К.Осмон 2018 онд амжилтаар дүүрэн үдсэн. Тэрээр Пёнчаны олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд хүрэл, багийн төрөлд алтан медаль хүртэж, Миланы дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн цомын финалд мөн хүрэл медалийг хүртсэн.

Тэрээр 2017-2018 оныг амжилттай үдсэн К.Осмоныг их амжилт гаргасны дараа амрах хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ оны уран гулгалтын улирал эхлээд байгаа бол Гранпри тэмцээн ирэх 10 сарын 19-21-нд Америкийн гранпри тэмцээнээр эхэлнэ.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж