Орлогоороо тэргүүлж буй 10 кино Монголын кинотеатруудад гарна

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Орлогоороо тэргүүлж буй 10 кино Монголын кинотеатруудад гарна

Орлогоороо тэргүүлж буй 10 кино Монголын кинотеатруудад гарна

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд есдүгээр сарын 4-8-нд Улаанбаатарт болох гэж байна. Энэ таалар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Өвөр Монголын өөртөө засах орны Гадаад хэргийн алба зэрэг зохион байгуулагчид өнөөдөр /2018.8.22/ мэдээлэл хийлээ. Аялал, жуулчлалын өдрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах аж. Тухайлбал, Монголын кинотеатруудад Хятадад орлогоороо тэргүүлсэн 10 киног гаргах юм. Мөн Өвөр Монголын эмч нар үнэ төлбөргүй оношилгоо хийнэ.

“Хятад орныг танин мэдэх” өдрүүдийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанууд

  • Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлт есдүгээр сарын 5-нд 10.00 цагт Монголын Уран зургийн галерейд болно. Мөн тус галерейд Хятадын ээрмэл, сүлжмэл, хатгамал бүтээгдэхүүний үзэсгэлэн мөн сарын 5-8-нд дэлгэгдэх юм байна.

  • Уг үйл ажиллагааны хүрээнд дөрвөн удаа уран сайхын тоглолт зохион байгуулах юм байна. Тухайлбал, есдүгээр сарын 5-6-нд 19.30 цагт Соёлын төв өргөөнд “Найрамдлын солонго” уран сайхны тоглолт болно.  Мөн сарын 6-нд 19.30 цагт Улаанбаатар дуу, бүжгийн чуулгат Хөх хот болон Улаанбаатарын “Найрамдлын хотын дуулал” тоглолт болох юм. Түүнчлэн есдүгээр сарын 7-нд 19.30 цагт Соёлын төв өргөөнд “Цагаан могойн домог” жүжгийг тоглох аж.

  • “Тэнгис”, “Соёмбо”, “Icinema”, “Өргөө”, “Гэгээнтэн” кинотеатрт орлогоороо Хятадад хамгийн өндөрт тооцогддог 10 киног гаргана. Үүнд “Их хотын хайр”, “Хүн загас”, “Их Шанхай”, “Надтай гэрлээч”, “Хайр нэхсэн зүүд”, “Шулам дарсан үлгэр”, “Зурагчин хүү”, “Багштан”, “Бээжин Сиэтлийн хайр”, “Тансаг ламын үлгэр” зэрэг кино багтаж байна. Түүнчлэн “Тэнгис”-т есдүгээр сарын 4-нд 19.00 цагт “Их Шанхай” киногоор нээлтээ хийх юм байна.

  • Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хугацаанд Хятадын олон ангит, шилдэг уран сайхны киног гаргах аж. Тодруулбал, “Миний хадам аав Үшү чадна”-ыг есдүгээр сарын 5-нд ТВ2 телевизэд бэлэглэж, улмаар тус телевизээр гаргах юм байна.

  • Өвөр Монгол эмч нэр төлбөргүй оношилгоо хийнэ. Тухайлбал, есдүгээр сарын 5-нд  Монголын Уран зургийн галерейд Өвөр Монголын эмч нар үнэ төлбөргүй оношилгоо хийнэ. Мөн есдүгээр сарын 6-нд Чингис хаан зочид буудалд Монголын анагаах ухаан, эм бэлдмэлийн мэргэжилтнүүдэд лекц унших бол мөн сарын 7-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй оношилгоо хийх юм байна.

  • Хүүхдийн номын санд есдүгээр сарын 5-нд ном бэлэглэх бөгөөд тус номын санд 7-ныг хүртэл “Нахиа” номын үзэсгэлэн болно.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж