Индонез улсад болж буй Азийн спортын XVIII наадмын буудлагын төрөлд өрсөлдөж буй урт бууны эмэгтэй тамирчид амжилттэй тэмцээнээ үргэлжлүүлж байна. Эмэгтэйчүүдийн 50 м-н урт бууны гурван байрлалаас буудах төрөлд өрсөлдөж буй Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар урьдчилсан шатанд эхний 1, 2-р шигшээ наймд шалгарсан. Ингэхдээ Г.Нандинзаяа 1175 оноо авч Азийн наадмын рекордыг шинэчлчилсэн байна.
Одоогоос 4 жилийн өмнө Инчоны Азийн наадамд өрсөлдсөн Ч.Нарантуяа 50 м-н урт бууны хэвтээ төрөлд 624.1 оноотой Азийн наадмын рекордыг шинэчилж байсан юм. Ийнхүү Монгол бүсгүйчүүд сүүлийн 2 Азийн наадмын урт бууны төрөлд рекорд амжилтыг шинэчлэн бичлээ.
Б.БЯМБАБАЯР