Зөвлөгөө: Хачигт энцефалит өвчний үед уналт таталт өгнө

ЗӨВЛӨГӨӨ

Зөвлөгөө: Хачигт энцефалит өвчний үед уналт таталт өгнө

Зөвлөгөө: Хачигт энцефалит өвчний үед уналт таталт өгнө
Хачгаар дамжих халдварын идэвхжилийн улирал эхэлж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Монгол орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм.

Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Хоол боловсруулах замаар малын түүхий сүү, мал амьтан, гөрөөсний түүхий цус уухад хачигт халдвар авах боломж байдаг. Ноос ноолуур бэлтгэх, эмийн ургамал, жимс түүх, ой модоор зугаалах, мод бэлтгэх үед хачиг хүний биед шилжин орж, хазахад цусанд вирус орсноор хүн өвчилдөг байна. Түүнчлэн хачигт хазуулсан тохиолдолд эмнэлэгт хандахгүй бол хачгийн төрлөөс хамааран хүндрэл гарах аюултай аж.

Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас Монгол оронд

  • хачигт энцефалит,
  • хачигт боррелиоз,
  • хачигт риккетсиоз өвчнүүд ихэвчлэн тохиолддог байна.

Хачигт энцефалит өвчин нь арван аймаг, Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, 27 суманд бүртгэгджээ. Өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг аж.

Харин хачигт боррелиоз өвчний үед толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрнэ.

Хачигт риккетсиоз мөн л толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт хазуулсны дараа халдвар илрэх хүртэл 3-21 хоног хүртэлх нууц үе гэж бий.  Энэ үед бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хэрвээ хачигт хазуулсан тохиолдолд гараар авахаас аль болох татгалзах нь зүй. Харин иштэй хөвөн болон хямсаагаар авах хэрэгтэй. Ингэснээр хазуулсан хэсгийг спиртээр ариутгах нь зөв.

-Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  • Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях;
  • Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэх;
  • Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
  • Хачигт хазуулснаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагариг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсэж шархлах, арьсан дээр гүвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, ирвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
  • Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах;
  • Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NET 2026-04-01 103.212.117.59

Xylgaich zailyyl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж