Шведийн сөнөөгч онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Шведийн сөнөөгч онгоц осолджээ

Шведийн сөнөөгч онгоц осолджээ

Швед улсын сөнөөгч онгоц осолдон унажээ. Учир нь нисч байсан сөнөөгч онгоцны хөдөлгүүрт шувуу орсны улмаас осолдсон байна. Тухайн үед нисгэгч “Jas Gripen” маркийн сөнөөгч онгоцоор бэлтгэл сургуулилт хийж байсан бөгөөд нисэх баазаас найман километрийн зайтай орших ой модонд унаж осолджээ.

Аврах ажилтнууд нисгэгчийг эмнэлэгт хүргэсэн аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр осол ой модонд болсон тул ямар ч хүний амь эрсдээгүй болохыг тодорхойлсон байна. Шведийн зорчих тээврийн агентлагаас жил болгон нисэх онгоцны хөдөлгүүрт шувуу орсноос  осол, саатал зэрэг 400 хэрэг бүртгэгддэг болохыг мэдээлжээ.

Эх сурвалж: SCMP, RT
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж