АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гаригт (2026.03.31) Ирантай хийж буй дайн хоёроос гурван долоо хоногийн дотор дуусч магадгүй гэж хэлжээ. Мөн Ормузын хоолойн газрын тос тээвэрлэх чухал сувгийг аюулгүй болгох нь бусад орнуудаас хамаарна гэж тэрбээр онцолжээ. Үүнтэй зэрэгцэн Цагаан ордноос Трамп Лхагва гаригт "Ираны талаар чухал мэдээлэл өгөх зорилгоор үг хэлэх болно" гэж мэдэгдсэн байна.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг хамтарсан кампанит ажил нь Ойрхи Дорнодын нүүр царайг өөрчилсөн гэж үзэж буйгаа хэлжээ. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан хэлэхдээ, дайснууд дайныг дахин өдөөхгүй гэдэг баталгаа өгсөн тохиолдолд л дайныг зогсоох шаардлагатай хүсэл зоригийг Тегеран тээж байна гэжээ.
Израиль болон Хезболлагийн хоорондох мөргөлдөөн Ливанд үргэлжилж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол нэмэгдсээр байна. Ливаны Эрүүл мэндийн яам өнөөдөр өглөө мэдэгдэхдээ, Бейрутын өмнөд хэсэг болон ойролцоох бүсэд Израилийн агаарын цохилтын улмаас долоон хүн амь үрэгдсэн гэжээ. Харин Израилийн армиас өндөр албан тушаалтай Хезболлагийн командлагчийг онилсон гэж мэдэгдсэн байна. Ливаны албаны мэдээлснээр, Израиль Ираны дэмжлэгтэй Хезболлагийн эсрэг ажиллагаа эхлүүлснээс хойш 1,200 гаруй хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн орон гэрээ орхиход хүрсэн байна.
Дайн удахгүй намжиж магадгүй гэсэн найдварын улмаас дэлхийн зах зээлд эерэг өөрчлөлт гарч эхлэв. АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөж, газрын тосны үнэ 3.2 хувиар буурч, "Brent" тосны баррель үнэ 103.97 ам.долларт хүрсэн байна. Мөн Япон, Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй эхэлжээ.
3,576.26






















































Нэргүй 2026-04-01 202.70.43.34
Америк одоо ядуу цагаачидаа бүгдийн хөөж гаргаад баян чадалтай хүмүүсээ ялгаж аваад америкадаа амиа бодоод амьдраасай ядаргаатайн
Нэргүй 2026-04-01 202.70.43.34
HAHAHAHAHAHAHAHAHAHAHAHA…..PLEASE DO NOT DESTROY THIS WORLD DEAR RUSSIA AND USA !!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2026-04-01 202.9.46.148
Израиль, Иран 2 хоорондоо байлдаад бас нийлээд хезболлатай байлдаад байгаа юм уу. Ойлгохоо байлаа.
зочин 2026-04-01 103.229.120.175
ХезболаИраны талд Изральтай байлдаж байгаа юм.
Нэргүй 2026-04-01 202.70.43.34
Америк Орос 2 одоо Дэлхийг самрахаа болиосой !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-04-01 59.153.86.156
юу вэ? энэ чинь ялчихлаа гээд 2-3 долоо хоног болж байгаа биз дээ
Нэргүй 2026-04-01 66.181.186.178
ялчаад дайнаа зосоогоогүй юм шиг байна аа хө тэнд чинь олон хүн үрэгдсэн хий үзэгдэл сүнс сүүдрүүд нэмэгдсэн амерк цэргүүдэд тэд нарын учрыг олоход 2,3 долоо хоног хэрэгиэй байгаа болтой