Дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдыг С.Уилльямс тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдыг С.Уилльямс тэргүүллээ

Дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдыг С.Уилльямс тэргүүллээ

АНУ-ын “Forbes” сэтгүүлээс энэ оны хамгийн их орлого олсон эмэгтэй тамирчинг зарласан байна. Энэ жагсаалтын эхний 10-т тамирчдын 8 нь мэргэжлийн талбайн теннисний тамирчид байгаа бол бадминтон болон авто спортоос тус бүр нэг тамирчин багтсан байна. Жагсаалтыг 18.1 сая ам.долларын орлого олсон амжилтаар алдарт С.Уилльямс тэргүүлсэн. Тэгвэл бадминтоны олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Пусарла Венката Синдхи 8.5 сая ам.долларын орлого олж жагсаалтын 7-р байранд орсон бол авто уралдааны НАСКАР-ын тамирчин АНУ-ын Даниса Патрик 7.5 сая ам.долларын орлого олж жагсаалтын 9-р байранд бичигдсэн байна.

Жагсаалтыг тэргүүлсэн С.Уилльямс тэмцээн уралдаанаас 62.000 ам.доллар олсон бол спонсор болон бусад эх үүсвэрээс 18 сая ам.доллар олсон байна. С.Уилльямс өнгөрсөн 5 сард өөрийн нэрийн брэндийн бүсгүйчүүдэд зориулсан загварын коллекцоо гаргасан. Мөн Nike болон HSN зэрэг хэд хэдэн ивээн тэтгэгч пүүсүүдтэй хамтран ажилладаг. Бадминтоны 23 настай тамирчин П.Синдхи мөн хэд хэдэн ивээн тэтгэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд Nokia, Panasonic, Bridgestone… гээд нэрлэж болно. Тэгвэл авто спортын ертөнцөд эрчүүдтэй өрсөлдөж чадна гэдгээ харуулж буй АНУ-ын Д.Патрик өнгөрсөн оны уралдааны шагнал мөн сонин сэтгүүлүүд дээр зургаа байршуулж багагүй мөнгө олсон байна. Харин нэгэн цагт ашиг, орлогоороо тэргүүлж явсан М.Шарапова жагсаалтын 5-рт бичигдсэн байна. Орос теннисчин М.Шарапова Nike, Head, Porsche, Evan нартай хамтран ажиллахын зэрэгцээ өөрийн нэрийн “сугарпова” чихрээ АНУ-ын худалдааны Hodson Group болон SBE Hotel Group-үүдээр дамжуулан 22 улсад гаргасан байна.

Орлогоороо тэргүүлсэн ТОП 10 эмэгтэй тамирчид:

  1. С.Уилльямс (АНУ, теннис) – 18.1 сая ам.доллар
  2. К.Возняцки (Дани, теннис) – 13 сая
  3. С.Стефэнс (АНУ, теннис) – 11.2 сая
  4. Г.Мугуруза (Испани, теннис) – 11 сая
  5. М.Шарапова (Орос, теннис) – 10.5 сая
  6. В.Уилльямс (АНУ, теннис) – 10.2 сая
  7. П.Синдхи (Энэтхэг, бадминтон) – 8.5 сая
  8. С.Халеп (Румын, теннис) – 7.7 сая
  9. Д.Патрик (АНУ, авто спорт) – 7.5 сая
  10. А.Кербер (Герман, теннис) – 7 сая

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж