Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэж, түүнийг огцруулахыг шаардсан өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тус өргөдөлд одоогийн байдлаар 21470 хүн гарын үсэг зураад байна.
Тодруулбал, өргөдөлд "Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна. Үүнд:
- Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн үзэл бодол, эсэргүүцэл илэрхийлэх үйл ажиллагаанд хандахдаа төрийн албан хаагчид болон намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийснээрээ иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн хооронд нь талцуулан турхирч байна. Төрийн эрх мэдэл бүхий субъект иргэдийн эсрэг байр суурьтай зохион байгуулалт хийх нь засаглалыг ардчилсан зарчмаар хэрэгжүүлэхтэй нийцэхгүй
- Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдтэй зүй бус харилцаж зүй ёсны шаардлага тавьсан иргэн, сэтгүүлчдийг үг хэлээр доромжилж, гүтгэх явдал хэвийн мэт болсон нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Тэрээр өөрийн зохион байгуулсан жагсаалын үеэр иргэдийг "Террорист" гэж зарлаж, иргэдийн гэрийн хаягийг зааж өгнө, гэрийнх нь гадна жагсана гэх мэт нийтийн албан тушаалтанд байж боломжгүй хандлагыг гаргаж байна.
- Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байгаа 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага 1 их наяд 277.9 тэрбум төгрөгөөс 5 их наяд 866 тэрбум төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй, олон нийтэд тодорхой биш хэвээр байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүд үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна.
- Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн. Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, тэдгээрт хэрэгжүүлсэн хот байгуулалт, дэд бүтцийн бодлого нь байгаль орчны тэнцвэр, иргэдийн аюулгүй байдал, хотын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна. Одоогийн байдлаар хотын захиргааны хийсэн далан барих зэрэг ажлын хүрээнд Сэлбэ, гол Дунд голын урсац доголдсон нөхөн сэргээлт хийгээгүй байдалтай байна.
- Туулын хурдны замын төсөл. Х.Нямбаатар нь Туул голын дээгүүр хурдны зам барих төслийг хэрэгжүүлэхдээ: олон нийтээр хэлэлцүүлэлгүй, байгаль орчны үнэлгээ судалгаа зохих түвшинд хийгдээгүй ажлыг иргэд эсэргүүцсээр байхад хүч түрэмгийлэн хийхээр зүтгэж, Туулын бургасыг сүйтгэж байна. Туулын хурдны замын төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн хувьд ашиггүй, түгжрэлийн асуудын оновчтой шийдэл биш болох талаар мэргэжлийн судлаачид, иргэд байр сууриа илэрхийлж, эсэргүүцсээр байгаа юм.
- Иргэдийн оролцоог хангадаггүй. Улаанбаатар хотын хэт томорсон төсвийн хүрээнд хэдэн арван мега төслүүд багтсан боловч хотын дарга Х.Нямбаатар нь томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдлыг хангадаггүй, хотын нээлттэй хэлэлцүүлэг, санал авах үйл явц хэлбэрийн шинжтэй болсон. Асуулт асууж мэдээлэл хүссэн иргэдэд “шийдвэр аль хэдийн гарсан”, чи хэний хүн юм гэх байдлаар ханддаг нь хэрээс хэтэрсэн.
- Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд өөрийн харьяа байгууллагад албан тушаал өгөх замаар удирдлагын бүтэцдээ ажиллуулсан. Ийнхүү Х.Нямбаатарт хяналт тавих ёстой бүтэц нь ажиллах боломжгүй болж, эсрэгээрээ түүний удирдлагын нэгж бүтэц болсон нь эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулаад байна.
Иймд МУ-ын Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна" гэжээ.
Өргөдлийг эх хувиар нь унших бол ЭНД дарна уу.
3,576.02






















































Нэргүй 2026-04-01 202.126.89.26
Ард түмэн нийслэлчүүд Нямбаатарыг дэмжиж бгаа шүү цөөхөн хэдэн улс төрийн ашиг хонжоо хайсан хүмүүс л сошиолоор эсэрнүүцээд бгаа шүү одоо бид туулын хурдны зам бариулахыг дэмжиж жагсана шүү анхааруулья тэгэхэд энэ талбай дүүрч УИХ ыг тараах хэмжээнд жагсана шүү их харлаа тэвчлээ сонслро ажилаа хий Нямбаа бид хамгаалья
Нэргүй 2026-04-01 59.153.114.121
Чи ард түмэн юм уу орк оо.
Иргэн 2026-04-01 66.181.190.188
Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа хүмүүс дараагаар нь ажил зогсоосны нөхөн төлбөр төлөх байдалд орно шүү.. Урьдчилгаа 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад төлсөн гэсэн. Энэ мөнгө ажил хийгдэхгүй тохиолдолд буцан төлөгдөхгүй гэж телевизээр ярьж байна. Ийм учраас ажлыг зогсоосон хүмүүс энэ мөнгийг төлөх ёстой. Эсэргүүцэгчдийн бүртгэлийг холбогдох байгууллагууд сайн хийгээрэй.
Нэргүй 2026-04-01 202.126.90.62
Хорооны Авгайчуул л биз
Нэргүй 2026-04-01 103.145.234.19
ӨӨ хөөрхий явж явж энэ дээр л ирнэ штэ.Тэр Туул туул бол зүгээр л шалтаг байхгүй юу.
зочин 2026-04-01 66.181.191.100
Туул гол,байгал орчинд муу нөлөөтэй гээд байгаа юм бол гол рүү шахаж барьсан хаосуудыг нурааж зайлуул,, Эсвэл дээгүүр нь замаа тавь, Хотын түгжирлийг багасгахад хурдны шинэ зам зайлшгүй хэрэгтэй, 7-хон км замын асуудлыг шийдэж чадахгүй ,хирээс хэтэрсэн хэрүүл үүсгэж, ийм арчаагүй орон манайхаас өөр байдаг болов уу, Өнөө л хүн бүр дураараа авирладаг анархи байдалтай холбоотой биз Өөрсдөө өөрсдийгөө хорлоод, Энэ түгжрэлийг яах юм
Нэргүй 2026-04-01 103.212.118.194
АМ НЬ Ч АЖИЛ НЬ Ч ЗЭРЭГ САЙН АЖИЛЛАДАГ ХҮН ЯАДГИЙН ДУГАРЧ Л БАЙГ НОМХОН ТЭМЭЭГ НООЛОХОД АМАР ГЭЖ МУУСАЙН ОЛИГОРХУУД ХУВИА Л БОДОХООС ЯС ЮМАН ДЭЭР ТУУЛ ГОЛД САНАА ЗОВЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ЯРЬДАГ МОРЬНУУД
зочин 2026-04-01 66.181.191.100
АН-ынхан ажил хийж юм бүтээж байгаа хүн рүү л дайрдаг, Хэрэв Нямбаатар өөрчлөгдвөл хотын бүтээн байгуулалт үндсэндээ зогсоно, Түгжрэл агаар хөрсний бохирдол гээд хүндрэлтэй асуудлууд улам нэмэгдэнэ,Шүүмжлээд байгаа хүмүүс хамаг бурууг МАН рүү чихэж баахан гүтгэж гүтгэчээд л алга болно
Нэргүй 2026-04-01 103.212.118.194
НЯМБААТАР ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ХОТЫН ДАРГА ШҮҮ ОГЦРУУЛААД ОРОНД НЬ НЯМБААТАР ШИГ ГАЛТАЙ АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ ДЭЭ
Нэргүй 2026-04-01 202.9.40.187
Монголчууд угаасаа ажил хийдэг хүн маш их дургүй учир Нямбаатарыг огцруулна гэж ярих нь аргагүй. Оронд нь ажил хийдэггүй хүн томилогдвол бид маш их баярлах болно. Бадамжунайг оронд нь тавих хэрэгтэй. Эсвэл Сумъяабазарыг тавьчих. Ямар ажил хийхээ мэднэ. Ярьж зөвшилцөж байгаад Э.Бат-Үүлийг УБ хотын даргаар тавьж болох л юм. АН-ын бололтой хүмүүс өнгөрсөн жилээс л Сүхбаатарын талбай дээр Нямбаатарыг огцруулах гарын үсэг цуглуулаад л байсан. Тэр нь 21 мянгад хүрч дээ
Zochin 2026-04-01 103.57.92.95
Ajlaa l hiij baigaa hun shdee
Ulaanbaatart tsahilgaan heregtei,,,,mal bacteruuadaaaaaa 2026-04-01 66.181.185.81
Biden d Tsahilgaan starts heregtei,,,,,
Army baiguulakh ni bactery 2026-04-01 66.181.185.81
Ulaanbaatar hotin tusuvig ideeed bird boljeeee,,,,,hot in tusvig sang I’m yam and uguuu,,,,,,udahguu nyambaatar army baiguulah uldjee
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: НЯМБААТАРААС ӨӨР ХҮН ХОТЫН ЭХ ЗАХАА АЛДСАН АЖЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ. 2026-04-01 103.229.120.86
Нямбаатарт даййсаан олон. Хотын дугаар олгож хотын тээврийн хэрэглийн тоонд хязгаар тавьсан Түгжрэлд тустай. Машины худалдаачдын дургүйг хүргэсэн. ТЭД МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ХОТЫН ТҮЖРЭЛД ПАДЛИЙГҮЙ. Урт цагаан гэж нэл өмхий байрыг нурааж далд зогсоол, дээр нь талбай байгуулав.Түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Төв цэнгэлдэх хүрээлэнг эвийг нь олоод буцаагаад нийслэл авлаа. Дотроо морь хардаг ТҮЦ-үүдийг цэгцэллээ.Эсэргүүцэлтэй. Нийслэл алдагдсан хөрөнгөө буцаан авч байна.
Нэргүй 2026-04-01 202.179.11.230
Огцруулахгүй гэдэг өргөдөл гаргавал би лав зурна. Ийм сайн хотын даргатай байж үзсэнгүй, үнэхээр энэ чигээрээ явбал олон асуудлаасаа салах нь, даанч нөгөө ажил хийдэггүй атаархагч нар нь өргөдөл мөргөдөл гээд тэнэгтэж байна.
Нэргүй 2026-04-01 103.229.120.86
АН-ынхан хотын сонгуульд далаараа тавиулсан. Одоо НЯМБААТАР САЙН АЖИЛЛААД БАЙВАД ДАХИАД ДАЛААРАА ТАВИУЛНА. ТИЙМЭЭС ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЖИРИЙН ИРГЭДБ ОЛ НЯМБААТАРЫГ ДЭМЖИНЭ.яААГААД ГЭВЭЛЛ ТЭР ТҮЦ-ИЙГ ЦЭГЦЭЛЛЛЖ АВТОБУСНЫ БУУДЛУУДЫГ ЧӨЛӨӨЛСӨН. ӨМХИЙ ҮНЭРТСЭН УРТ ЦАГААНЫГ САЙХАН БОЛГОЛОО. ХОТЫН ДУГААР ОЛГОЖ, АВТОМАШИНЫ ХУДАЛДААЧДЫН ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН.ЭНЭ НЬ ТҮГЖРЭЛД ИХ НЭМЭР БОЛСОН
Нэргүй 2026-04-01 103.212.117.162
кккк. Хотын төвдөө ТҮЦ ээ буцааж тавиад тойруулаал шээх нь л дээ.
Нэргүй 2026-04-01 103.212.117.162
Зүгээр л ажил хийхгүй хааяа нэг ТВ д ярилцлага өгчихөөд л сууж байдаг дарга хэрэгтэй гэж үү.
Нэргүй 2026-04-01 202.72.243.34
Нянбактери огцрооч. Энэ дор троллууд нь шавсан бх шив дээ. Монголыг үгүйрүүлж УБ-ын нэрийг барьж намдаа мөнгө олж өгч байгаа хувалз шүү дээ. Бяцхан коммунист нь үнэн биз дээ. Эрх мэдэлтэй бол ийм зэргийн юм хийнэ шүү дээ. дэмжиж буй малуудаа. та нарын дээр бааж шээх, ирээдүйг чинь хулгайлах хамаагүй гэж үү
иргэн 2026-04-01 202.126.91.160
олон ажил эхлүүлж ажиласан дарга яахаараа ажилаа мэддэг даргыг халаад мөнгөний шуналтай ажилаа мэдэхгүй хүн тавиад ахиад л бөөн ажил одоо дураараа шөнө буудал дээр түц буцаад буудал халхлаад шээс баас үнэртүүлээд өвчний уурхай бохир тамхи хүнсээ зараад эхэлж дэ дэндүү намчирхах юм яаж хөгжил ирэх вэ шинээр сонгогдсон ёсайд ажилаа эрчимжүүлээч халаа сэлгээ хийгээд жлс төржүүлээд хотбн даргыг халлаа гэх шиг ингэж зоригтой ажилах хүн өна уу ёрөнхийлөгч одоо дуугарч болдгүй юм уу ард түмэн тоглоом
Нийслэлд 2026-04-01 202.70.43.34
Нийсэлд эрхийг нь өгөөд ажиллууллааа , Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай байхад ЗГ ажилд нь ингэж оролцох дарга нарыг нь гөвших нь ЗГ-ын Ихэс Дээдэс минь Төслүүдийн Мөнгөнд л шунаад бнадааа хөөрхий…..Нямбаатар дарга Хуулиар олгогдсон Эрх Үүргээ эдлээд Ажлуудаа явуулааа цаашаа !!!!
Del 2026-04-01 202.55.188.92
Нямка байсан дээр дээ харин их хурлыг тараая
БИЗНИСЧИН ТӨР 2026-04-01 202.70.43.34
Ер нь өнгөрсөн 30 жил Нийслэлийг Засгийн Газар өөрөө л самарч ирлээ. Наад зах нь энэ 9-өөс дээш давхар Бетон ширэнгийн Зөвшөөрлийг Хот биш Засгийн Газар л өгч баталж ирсэн юм билээшдээ….Засаг өөрөө юм юманд хушуу хуруу хумсаа шигтгэх мөртлөө дараа нь хариуцлага хүлээдэггүй…Одоо Учрал нь “ Засаг юунд ч оролцохгүй” худлаа хуцах мөртлөө Нийслэлийн Орлогчооо Төрийн ордон дотор барьж аваад гөвшиж байх шиг ХАХАХААХ
Нэргүй 2026-04-01 103.9.90.101
ёстой тэнэглэл
Нэргүй 2026-04-01 202.55.188.39
нянбао 2.3их наядынхаа хэдийг халаасалхаа мэдэж байгаа нэг их наяд бол багадана мэдээж ажил сунжирна төсөвт өртөг хэд дахин нэмэгдэнэ эхэлсэн юм чинь дуусгана гэж гүрийнэ өөрийнхөн л хөрөнгө өснөдөө
Ip men 2026-04-01 59.153.85.1
Санал өгсөн нь дан хөдөөний ажилгүй утсаа ухаж, заар бас хоносон гари үнэртүүлсэн оркууд байгаа тэдэнд МАНАЙ АГУУ НИЙСЛЭЛД АМЬДРАХ САНАЛ ӨГӨХ ЭРХ БАЙХГҮЙ тул бүгдийг хотоос хөөж зайлуул
Нэргүй 2026-04-01 124.158.109.242
ШААЛ ХУДЛАА . АН хан хуурамч юм хийж байна.
Нэргүй 2026-04-01 66.181.182.184
Боль доо!!! Ингэж өөлвөл Төрийн дээд албан тушааалд очоод нэг жил ч болоогүй-өргөдөл гаргагч Учралаас түмэн өө гарна. Нийслэлийн иргэд ажилд улайран зүтгэж байгаа Х.Нямбаатарыг дэмжиж яагаад үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм. Нямбаатар ажлаа өгөөд, олигархиудтай тэмцэнэ биз дээ. Ёстой буцалж байсан нүсэр ажлуудыг боомиллоо.
Нэргүй 2026-04-01 192.82.65.73
ямар ч хүн гарсан ажил хийлгэхгүй юм бна.ингэж огцор гэдэгээ болиоч ээ төсөл бол төсөл хэн гуайд ч нийцэх албагүй идлээ уулаа гэнэ дараагийн хүнээ бас тэгэх үү.хөгжихгүй хойш суугаад биe биeнээ мэрээд байх уу.
Нэргүй 2026-04-01 103.212.119.80
Хүзүүгүй эзнийхээ даалгавраар ажиллаад бай Ньюс
Нэргүй 2026-04-01 103.212.119.80
20 мянга гэж сонссон. Эдний сайт нэг мянгыг нэмчихэжк. Өө нээрээ хүзүүгүй эзэнтэй билүү мартчихаж ккк
Зочин 2026-04-01 59.153.114.29
Ойлгомжгүй, Учрал нь Нямбаатарыг огцруулах гэж гарын үсэг цуглуулж байгаа ч юм, үгүй ч юм шиг, эхнийхээ өгүүлбэрээс эхлээд л бөөн жонхуу, ойлгомжгүй
Нэргүй 2026-04-01 66.181.186.178
Өөрсдөө юу хийчээд юм уу эсвэл хийх гээд Нямбаатараар оролдоод байгаа юм.бол оо ?! Унагаж устгахаас өөр шидгүй 21 мянган мулгуу бодолтоноос болоод нийслэл бүтээн байгуулалтгүй түжрэлээ утаатай нь дэврүүлээд хар хор хэлтэнгүүдээр хараалгаж гүтгүүлээд шуналын дэвүүдэд газраа алдсаар л суух хэрэг үү? Бас Учиралаар бамбай барьчих санаатай ккк инээдтэй эмэгнэлтэй саад тотгорууд ч бол доо
Нэргүй 2026-04-01 202.21.107.6
Жаахан бүдүүлэг , сайн ажахуйн дарга. нэг сумыг өгчихвөл гайгүй хашаа байр бий болгоод үахиргаалаад байх болов уу
дулмаа 2026-04-01 202.9.46.156
огцруул.
Нэргүй 2026-04-01 202.55.188.39
Хятад баатраас болж түгжрэл буурахгүй
Зочин 2026-04-01 66.181.183.43
Жинхэнэ ажил хийж байгаа хүнээ огцруулна гэж 21000 тэнэг монгол тэнэгтсэн байна. Хэдэн жилийн дараа Нямбаатарт хөдөлмөрийн баатар цол олгох гарын үсэг цуглуулга гэж бөөн юм болов доо. Бүтээлч ажлын үр дүн нь өнөөдөртөө гарахгүй гэдгийг ухаардаггүй ухаанд нь ухна үхчихсэн 21000 тэнэгүүд ээ.
Нэргүй 2026-04-01 103.57.92.123
Энэ чинь жинхэнэ гхэр монгол зан. Өөрсдөө юуч хийх мэдлэг чадваргүй хирнээ хийж буй нэгнээ байнга боорлож байдаг. Туулын эргээр хууль зөрчиж авилгаар харшаа барьсан хулгайч нар харанхуй массыг турхирч санхүүжүүлж байгаа нь тодорхой