ОХУ: Ажилчдаа цэрэгт явуулахыг бизнес эрхлэгчдэд тушаав

ОХУ: Ажилчдаа цэрэгт явуулахыг бизнес эрхлэгчдэд тушаав

ОХУ: Ажилчдаа цэрэгт явуулахыг бизнес эрхлэгчдэд тушаав

ОХУ-ын Рязань мужийн эрх баригчид тодорхой тооны ажилчдаа гэрээний дагуу цэргийн албанд хамруулахыг бизнес эрхлэгчдэд тушаажээ. Тодруулбал, компаниудыг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран есдүгээр сарын 20 гэхэд цэрэг татлагын квот тогтоохыг үүрэгдсэн байна. Украины фронт руу тасралтгүй цэрэг нийлүүлэхийн тулд засгийн газар олон төрлийн хүчин чармайлт гаргаж буйн нэг нь энэ юм.

Квотыг компанийн хэмжээнээс хамааран тогтооно. 300 хүртэл ажилтантай компаниуд хоёр ажилтнаа гэрээтээр цэрэгт явуулах бол 500 ба түүнээс дээш ажилтантай компаниуд таван ажилтнаа явуулах ёстой. Тус квотыг биелүүлээгүй компаниудад ойролцоогоор нэг сая рубль буюу 12200 ам.долларын торгууль ногдуулна.

Компаниуд цэрэг татлагын квот тогтоох тухай мэдэгдлийг албан ёсоор ил тод дурдаж буй анхны тохиолдол энэ болж байна. Бүс нутгууд тусдаа ийм зарлиг гаргаж байсан ч олон нийтэд ил тод мэдээлж байгаагүй.

Тэгвэл цэргийн албанд татагдсан хүмүүсийг өмгөөлдөг хуульч Тимофей Васкин энэ загварыг хуулийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй зүйл хэмээн үзэж, шүүмжлэлтэй хандаж байна.

Дээрх зарлигийг ОХУ-ын албан ёсны хууль эрх зүйн цахим хуудсанд өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ. Тус нийтлэлд Путины сүүлийн үед гаргасан зарлигуудыг дурдсан бөгөөд үүнд Украины эзлэгдсэн бүс нутгуудад цэргийн онц байдал тогтоох зэрэг багтсан байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-01 202.21.107.13

Moscow timesaas өөр орчуулаад тавьчих мэдээ алга уу…үнэн тавьцан сайт юмаа танайх нээрээ…

Avatar

Нэргүй 2026-04-01 43.228.131.224

Худлаа гэдгийг нотолчих. Moskow times бол оросод үйл ажиллагаа явуулж байгаад Голландад шилжээд үйл ажиллагаагаа явуулж байгаа мэдээлэлийн агентлаг. Оросын талаар хамгийн бодит мэдээлэлтэй байдаг

Avatar

Нэргүй 2026-04-01 124.158.126.107

цэрэг олох гэж ёстой бүүр аргаа барж байна даа

Avatar

Нэргүй 2026-04-01 202.70.43.34

Орос Америк 2 одоо Дэлхийг самрахаа болиооо…………

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.121.38

Хуурамч мэдээ битгий цацаад бай!

Avatar

Эргүүд 2026-04-01 202.21.111.92

Хаха үнэн ш дээ. Дүүрэн Орос мэдээ байна мал минь

Avatar

Нэргүй 2026-04-01 103.145.234.19

Одоо чи уйл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж