''Азийн наадам 2018'-д Монгол 9-р байрт эрэмбэлэгдэж байна | News.MN

"Азийн наадам 2018′-д Монгол 9-р байрт эрэмбэлэгдэж байна

Азийн наадам 2018: Индонез

"Азийн наадам 2018′-д Монгол 9-р байрт эрэмбэлэгдэж байна

"Азийн наадам 2018′-д Монгол 9-р байрт эрэмбэлэгдэж байна

Индонез улсын Жакартад зохиогдож буй “Азийн наадам 2018”-д БНХАУ  улс 32 алт, 18 мөнгө, 12 хүрэл медаль авч, нийт 62 медалиар жагсаалтыг тэргүүлж байна. Энэ жил "Азийн наадам" 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Жагсаалтын хоёрдугаар байрт  Япон улс 12 алт, 18 мөнгө, 18 хүрэл нийт 48 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 8 алт, 12 мөнгө, 14 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.

Эдгээрийн араас тэмцээний эхний аравт Индонез, Иран, Хойд Солонгос, Энэтхэг, Хятадын Тайвань, Монгол, Казакстан улсууд багтаж байна.

Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас одоогоор жагсаалтын 9 дүгээр байрыг эзэлж байна.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж