ОХУ пуужингаас хамгаалах систем Туркт нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

ОХУ пуужингаас хамгаалах систем Туркт нийлүүлнэ

ОХУ пуужингаас хамгаалах систем Туркт нийлүүлнэ

ОХУ ирэх 2019 онд орчин үеийн дэвшилтэт пуужингийн систем Турк нийлүүлэхээр болсон тухай тус улсын галт зэвсэг экспортлогч “Рособоронэкспорт” компанийн гүйцэтгэх захирал Александр Михеев сэтгүүлчдэд ярьжээ.

“S-400” нь газраас агаарын дайралтыг хамгаалах пуужингийн систем бөгөөд агаарт нисэж буй объектыг 400 километрийн зайнаас устгах чадвартай аж. Уг пуужингийн системийг дэлхийн олон улс орнууд батлан хамгаалах салбартаа зориулан худалдаж авдаг байна. Энэтхэг улс S-400 пуужингийн системд зургаан тэрбум ам.долларыг зарцуулжээ.

2017 онд Туркийн эрх баригчид ОХУ-аас пуужингийн систем зээлээр авах гэрээнд гарын үсэг зурж байсан бөгөөд тухайн үед АНУ эсэргүүцэж, хориг тогтоох дээрээ тулж байсан аж. Мөн Умард атлантын гэрээний байгууллагаас /НАТО/ Турк F-35 сөнөөгч онгоц худалдан авах талаар хэлэлцэж байжээ.

Эх сурвалж: Express
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж