Сурвалжлага: Сүүлийн 5 жилд төмс 124, гурил 111 хувиар өсчээ

Сурвалжлага: Сүүлийн 5 жилд төмс 124, гурил 111 хувиар өсчээ

Сурвалжлага: Сүүлийн 5 жилд төмс 124, гурил 111 хувиар өсчээ

Өглөөний 04.00 цагаас эхлээд бужигнадаг “Барс” зах өмнөх өдрүүдийг бодвол хөл хөдөлгөөн сийрэгжиж, байгаа хэдэн үйлчлүүлэгчдийн царай нэг л баргар харагдана. Учир нь бөөний төв гэгддэг тус захын өргөн хэрэглээний барааны үнэ өмнөхөөсөө нэмэгдсэнд үйлчлүүлэгчид бухимдалтай байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсад дизель түлшний үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдэх тухай мэдэгдсэн. Монгол худалдаачдын сурсан зангаар зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг сургаар нь нэмж эхэлжээ.  Дийлэнх жижиглэн худалдаа эрхлэгчид бөөний төвөөс бараагаа татдаг. Үүний нэг Баянгол дүүргийн III хороонд байрлах "Барс" зах юм.

Биднийг тус захаар явж байх зуур 40 орчим насны нэгэн эмэгтэй ургамлын тосны үнэ асуутал худалдагч “Таван кг-ын тос 32 мянган төгрөг шүү” хэмээн товчхон хариулах нь сонсогдов.

Үнийг сонссон үйлчлүүлэгч цочирдсон бололтой “Пээ, ургамлын тос чинь үхрийн махны үнэтэй ижилхэн болчихож шүү дээ” хэмээн халаглан дуу алдав. Энэ бол сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд хүндээр тусах болсон "Барс" зах дээр өдөр бүр өрнөж буй бодит дүр зураг юм. Бөөний төв гэх тодотгол нь утгаа алдаж, үнэ нь жижиглэнгийн дэлгүүрээс ялгаагүй болсонд иргэд ийнхүү бухимдаж байлаа.

"Барс" захад 400 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдгийн нэг нь 20 жил тасралтгүй лангуу түрээсэлж буй О.Хулан юм. Түүний хэлснээр зарим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт оржээ.

Тухайлбал, даршилсан өргөст хэмх, майонез, хэрчсэн гурил, хоол амтлагч, ургамалын тос, алимны цуу зэрэг бүтээгдэхүүний үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тэрбээр үнийн өсөлтийн талаар тайлбарлахдаа, "Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгдсэн ч лангуу болгонд үнэ харилцан адилгүй байна. Манай барааны нөөц дуусч байсан тул шинээр татан авалт хийхэд үйлдвэрлэгчийн үнэ өссөн байсан.

Иймээс бид ашиг олох зорилгоор бус, харин өндөр үнээр авсан бараагаа 1000-2000 төгрөг нэмж борлуулж байна.

Нөгөөтэйгүүр, бусад захын худалдаа эрхлэгчид манайхаас бараагаа татдаг. Тэд ч мөн адил үнэ өссөнийг шүүмжилж байгаа ч авахаас өөр аргагүй учраас нэмэгдэлтэй үнээр авч, цааш нь тодорхой хэмжээний нэмэгдэлтэй үнээр борлуулж байна" гэлээ.

Иргэдийн хувьд худалдагч нарыг үнээ дур мэдэн нэмдэг гэх шүүмжлэл гардаг ч түрээслэгчид үүнийг үгүйсгэж байна. Үнэ нэмэгдэхэд дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалсан тээврийн зардал, ачигчдын хөлс, шинжилгээний хураамж болон лангууны түрээс зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг учирлаж байна. Мөн БНХАУ-аас орж ирж буй барааны суурь үнэ нэмэгдсэн нь зах зээлийн үнэд шууд нөлөөлж байгааг худалдаачид онцолсон юм.

Нийслэлийн жижиглэнгийн захууд “Барс” захаас хүнсээ бөөндөж аваад, дээр нь тодорхой ашиг нэмж зардаг тогтсон жишигтэй. Тиймээс ч “Барс” захын үнэ бусад газраас хямд байх ёстой боловч өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ эргэжээ. Тус захад гурил, мах, цагаан будаа, гоймон, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өнөөдөр хамгийн өндөр тогтсон нь харагдаж байлаа. Сүүлийн 14 хоногийн хугацаанд гол нэрийн хүнсний ногооны үнэ тодорхой хэмжээгээр өсжээ.

Тухайлбал, байцаа 300 төгрөгөөр нэмэгдэж 3500 төгрөг, манжин болон монгол сонгино тус бүр 300 төгрөгөөр өсөж 4500 төгрөг, монгол төмс 2800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн байв. Мөн лууван 200 төгрөгөөр нэмэгдэн 3500 төгрөгт хүрчээ.

Үндэсний статистикийн хорооны сүүлийн таван жилийн тоо баримтаас үзэхэд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц өсжээ. Тухайлбал, монгол төмс 124.1 хувь, гурил 111.5 хувь, ургамлын тос 80.3 хувь, өндөг 50.5  хувиар тус тус өссөн бол цагаан будааны үнэ 12.3 хувиар нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр, улсын хэмжээнд инфляц 6.5 хувь болж саарсан боловч хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өндөр хэвээр байгаа нь асуудал дагуулсан хэвээр байгаа юм.

Угтаа бараа бүтээгдэхүүний үнэ нэгэнт өссөн бол эргээд буурах тохиолдол ховор байдаг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Хаа нэг нэгжийн үнэ буурлаа гэдэг ч хөрсөн дээрээ буурсан зүйл байдаггүй. Үндсэндээ үнийн зохиомол хөөрөгдлийг хянаж, зохицуулах ёстой газар нь Монополын эсрэг газар юм. Гэвч тэд ажлаа хангалттай хийж чадахгүй байгаагийн горойгоор иргэд наймаачдын дур зоргоороо тогтоосон өндөр үнээр хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг худалдахад хүрсэн нь энэ.

"Барс" захийн гаднах талбайд хүнсээ цуглуулж яваа иргэн О.Хажидсүрэн "Өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь иргэдийн амьдралд маш их дарамт болж байна. Гэнэт л нэг сэрэхэд 100-250 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг.

Заримдааа бүүр 1000-2000 төгрөгөөр нэмэгддэг. Миний хувьд боломжтой үедээ хүнсээ хямдаар нь бөөндөж авахыг хичээдэг ч мөнгөндөө захирагдаж бага багаар авахаас өөр аргагүй болдог.

Манай гэр Баянзүрх захын ойролцоо амьдардаг ч "Барс" зах руу зорьж ирж үйлчлүүлдэг. Учир нь энд хүнс шинэхэн байхаас гадна үнийн хувьд хамаагүй хямд, төсөвт хэмнэлттэй байдаг юм. Жишээ нь, гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс нэг кг төмсийг 3100 төгрөгөөр авснаас энд ирээд 2800 төгрөгөөр хэдэн кг-аар нь авсан нь хамаагүй дээр.

Нөгөөтэйгүүр, худалдаа эрхлэгчид шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэнгүүт л дагаад хүнсний үнээ хөөрөгддөгөө болих хэрэгтэй байна.

Өмнө нь 4800 төгрөгөөр авдаг байсан цагаан будаа л гэхэд 4950 төгрөг болчихож. Нэгж үнэ дээрээ бага мэт боловч олон кг-аар авахад зөрүү нь маш их гардаг. Өнөөдөр цалингийн доод хэмжээ ямар байгаа билээ, гэтэл гурил, мах, ногооны үнэ иргэдийн худалдан авах чадвараас хэтэрчихлээ. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад аль аль талдаа анхаарах шаардлагатай байна" гэлээ.

Үндсэндээ төвийн зургаан дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд 33 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурсан, 12 нэрийн барааны үнэ өсчээ. Үнэ нэмэгдсэн бараа бүтээгдэхүүн гэвэл,

Үхрийн цул мах нэг кг нь 30409 төгрөг, ястай нь 26276 төгрөгийн үнэтэй байна. Хонины махны хувьд цул нь 21942 төгрөг, ястай нь 21576 төгрөг байгаа бол адууны ястай мах 17,050 төгрөгийн ханштай байна. Хүнсний ногоо буюу монгол төмс нэг кг нь 3050 төгрөг, манжин 4192 төгрөг, байцаа 3797 төгрөгийн үнэтэй байна.

Барс захын гадна талд өрхийнхөө хүнсийг цулуулж яваа нэгэн ахмад настан дээр очиход тэрбээр энэ худалдааны төвд ачигт хийдэг аж. Түүний нэрийг Б.Төмөрбаатар гэдэг бөгөөд тэтгэвэртээ гараад удаагүй байгаа талаараа бидэнд хэлсэн юм. Б.Төмөрбаатар "Би тэтгэвэртээ гараад удаагүй байгаа ч, зүгээр суух аргагүй болоод энд жижиглэнгийн худалдаа хийж буй хүмүүст тусалж, өдрийн хэдэн төгрөг олдог юм. Олсон хэд маань хүнсний дэлгүүр ороод л дуусчихдаг боллоо. Өнөөдөр үхрийн цул мах 30409 төгрөг болсон байна гэхээр бидэн шиг хүмүүст бүтэн кг-аар нь авах тухай бодох ч хэрэггүй болж байна. Мах битгий хэл, 5000 төгрөгөөр нэг литр сүү авна гэдэг чинь тэтгэврийн хэдэн төгрөгөнд маань хүнд тусаж байна шүү дээ. Заримдаа хүмүүс захууд үнэтэй байна гэж гомдоллодог ч, энд байгаа худалдагч нарыг ч бас буруутгахад хэцүү. Түлшний үнэ 2590 төгрөг болохоор тээвэрлэлтийн зардал нь нэмэгдчихдэг юм шиг байна лээ" хэмээн санаа алдан өгүүлэв.

Шатахуун нэмэгдсэн гэх шалтгаанаар үнийг хэт хөөрөгдөх нь нэгнийх нь ашиг боловч нөгөөгийнх нь ширээн дээрх хоолноос хумсалж буй хэрэг юм.

Гэрэл зургийг: О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-01 202.9.47.27

Заваан сэжгийн газраас хүнсээ битгий аваа. Хотын төвөөс зайлуулья

Avatar

Нэргүй 2026-04-01 202.9.46.144

Барс захын хажууд амьдардагч барс захруу ороогүй нэлээн олон жил болсон байх үед…

Avatar

Нараа 2026-04-01 202.9.46.2

барсын зах өмхий үнэтэй түгжрэл үүсгэдэг хотын зах руу гарга

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.120.175

барсын үнэ чанга жимс мимс аймаар үнэтэй

Avatar

И 2026-04-01 103.229.122.39

Сбрвалжлагч маань Барс захын заваан, өмхийг анзаараагүй Болтой. Хүнсгий зах байж ӨМХИЙ2.

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.121.38

Өмхий захуудыг хаагаач ээ! Лангууны худалдагч нар бараг орлого олдоггүй, тэд орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд орон сууцны хороололд ажилладаг юм.

Avatar

Даваабаяр & Ж.Энхбаяр 2026-04-01 202.9.46.90

Хүнсний хувьсгал хийж байгаа нь тэр дээ үхэрнүүд минь!!

Avatar

Сайшаалт Ерөөлт 2026-04-01 202.126.91.129

..ЭНХРИЙ ХАЙРТ МАХН БУЮУ МАН..БУЯН АЧ ГАВЬЯА..

Avatar

Нэргүй 2026-04-01 122.201.31.43

Өмнө нь ч гэсээ Барс хямд байгаагүй л дээ

Avatar

Буян 2026-04-01 202.9.46.90

Нам засгийн чинь л буян шүү дээ энэ.

Avatar

Нэргүй 2026-04-01 202.21.126.106

-ер нь бол юмны үнийг ардууд өөрсдөө өсгөж байгаа гурил будаа мах гээд л монгол хүний шунал эцэстээ өөрийгөө багалзуурдах хэмжээний үнийн өсөлт авчирч байгааг мэдэж байна уу

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.121.38

Оросуудыг муулаад байдаг монголчууд шатахууны илүү төлбөрийг төлөх ёстой! Шатахууны илүү үнийг төлөх сачий чинь хүрэхгүй байна уу? Оросууд Монголчуудыг байнга харж үздэг

Avatar

Nertei 2026-04-01 202.9.40.19

Зассс дэлгүүрийн үнээс л хямд байна шд.

Avatar

Нэргүй 2026-04-01 138.252.29.5

бүсээ чангалахгүй юу даа. эрүүл мэндэд тустай

Avatar

Нэргүй 2026-04-01 175.195.229.95

Барс бол худал зах болсон, юм нь үнэтэй, орчин бохир, үйлчилгээний газар гэхэд хэцүү

Avatar

Нэргүй 2026-04-01 122.201.31.43

Барсын газрыг чөлөөлөх болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж