Ой, хээрийн түймэр нэг секундэд хоёр метр зайд тархдаг!

Ой, хээрийн түймэр нэг секундэд хоёр метр зайд тархдаг!

Ой, хээрийн түймэр нэг секундэд хоёр метр зайд тархдаг!

Монгол Улсын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаврын улиралд хуурайшилт их үүнийг дагаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Ялангуяа ой хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөв болон тавдугаар сард гардаг. Монгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог байна. Тодруулбал, ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн нэг ба хоёрдугаар ангилалд багтдаг аж.

Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 600 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч үүнд 44.2 сая га талбай өртөж, 160 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирж байжээ.

Ой, хээрийн түймэрт өртсөн талбай хохирлыг оноор нь авч үзвэл,

  • 2020 онд гэхэд ой, хээрийн гал түймэр нийслэл болон 15 аймгийн 74 суманд нийт 147 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнд 9550 орчим га ой, 234,762 га хээр нийт 245,311 га талбай түймэрт өртсөн байна. Ингэснээр гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байгаа юм.
  • Тэгвэл 2021 оны тавдугаар сард долоон аймгийн 15 суманд 65 удаагийн, ой хээрийн түймэр гарч үүнд 81,500 орчим га талбай өртөж 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
  • 2022 онд 16 аймгийн 74 суманд 174, нийслэлийн дөрвөн дүүрэгт тав нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж ойн 16,400 орчим га талбай өртсөн бол хээрийн 116,600 гаруй га талбай тус тус өртжээ. Үүнд 2.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.
  •  2023 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 93 удаагийн ой хээрийн түймэр гарч, 580 гаруй га талбай гал түймэрт өртсөн байна.
  • 2024 онд гэхэд 21 аймгийн 55 суманд 137 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна.
  • 2025 онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Сүүлийн дөрвөн жилд гарсан гал түймрийн тэн хагас нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт бүртгэгдсэн байна.

Ой хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болж гардаг. Цөөхөн хувь нь шатамхай материал бүхий  байгальд хаягдсан шил, асаагуур зэрэг нь наран халснаас үүдэж гардаг байна. Ойн түймэр нь ганцхан оч, дөл, дутуу унтраасан шүдэнз, түүдэг, үнс нурмаас болж гардаг. Ингэснээр нэг секундэд хоёр метр зайд түймэр тархдаг аж. Түймэрт өртсөн ой мод, хөрс, экосистем дахиж хэзээ ч өмнөх шигээ нөхөн сэргэдэггүй юм байна. Тэнд өөр экосистем бүрэлддэг гэхдээ ингэж өөр эко систем бий болоход хагас жаран шаардлагатай гэж үздэг байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн  80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Ойн түймэр гарсаар байвал дулаарал, халалт, уурь амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр байх болно.

Түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя. Ингэхийн тулд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж