Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлэхийн тулд намынхаа эв нэгдлийг хангаж, бүлэг фракциудын эрх ашгийг хангахын тулд сайд нар дээрээ эцэслэн тохирч чадахгүй өнөөдөртэй золгов. Угтаа бол Н.Учрал өнөөдөр шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ гэж байсан ч ийн тохиролцож чадаагүй учраас өнөөдөртөө сайд нараа эцэслэхээр ярьж байна. Хамгийн гол нь сайд нараас өмнө УИХ-ын даргаа томилох тохироо олон үйл явцыг гацааж байна.
МАН дотор УИХ-ын дарга хэн байхаас цаашдын Засгийн газрын хувь заяа ч тодорхойлогдож мэдэхээр байгаа юм. Учир нь МАН олонх, цөөнх гэж хуваагдсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн зүгээс УИХ-ын дарга өөрийн хүнээ дэвшүүлнэ хэмээж байв. Гэвч олонх тал нь УИХ-ын даргаа томилж байж цаашид Засгийн газар тогтвортой байх, асуудлуудаа шийдээд явах боломж бүрдэх юм.
Тэгвэл олонх талаас дараагийн УИХ-ын даргад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэгийг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын хувьд бизнесийн салбарт ажиллаж, өөрийн “Нью прогресс” группээ үүсгэж байгуулан ажиллаж байгаад 2008 онд Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон. УИХ-д тав дахь удаагаа сонгогдож буй. Түүний хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд Г.Занданшатарын танхимд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдөж буй. УИХ-д сонгогдох бүртээ нам нь ялсан үед сайдын албанд томилогдож байжээ. Харин энэ удаад тэрбээр ЗГХЭГ-ын даргын ажлаасаа буугаад УИХ-ын даргад нэр дэвшихээр горилж байна. Улс төрийн хүрээнд түүнийг хашиж болох бүхий л албан тушаалд очдог ч хийж, гийгүүлсэн гавьяа тун багатай гэх нь ч бий. Гэвч түүний хувьд УИХ-д тав дах удаагаа сонгогдсон, гурван салбар удирдаж байсан, хамгийн сүүлд Г.Занданшатарын Засгийн газрын гал тогоог барьжбарьж байв. Мэдээж улс төрд олон жил явсан туршлага, хашсан албан тушаалыг нь харвал түүнд УИХ-ын даргаас бусад бүхий л очиж болох албан тушаалыг хашсан учраас ийнхүү УИХ-ын дарга зүтгүүлж буй.
Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд тоо боддог хүн гэж тодорхойлдог. Монголбанк хянан шалгагчаас ажлын гараагаа эхэлж, тус банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Түүнээс хойш гурав дахь удаагаа УИХд сонгогдож буй. 2022 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсны дараа байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эхлэн саяхныг хүртэл Сангийн сайдаар ажилласан. Цар тахалтай жилүүдээ эхлээд Монгол Улсын эдийн засгийн томоохон өөрчлөлт, том тоонууд Б.Жавхлангийн автор. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт, төсөв санхүү, өр зээл гээд Монгол Улсын бүхий л тоо түүнд хамааралтай байж ирсэн. Улстөрчийн хувьд ч тэр Сангийн сайдын хувьд ч тэр сүүлийн хоёр Ерөнхий сайдын ярьдаг эдийн засгийн үзүүлэлтүүд, том тоонууд Сангийн сайдын ажил. Гэхдээ тэр танхимын тэргүүнээсээ түрүүлж дугарч, өөртөө наадаггүй нэгэн. Улс төрчийн хувьд төсөв баздаг, олон УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол, аль нэг нам, бүлэг фракцийн гэхээс илүү парламентын гишүүдийнхээ аашийг олоод сурчихсан, эв нэгдлээ хангаад, Засгийн газрынхаа ажлыг хамгаалаад явах боломжтой гэж үзэж энэ удаад УИХ-ын даргад зүтгүүлж буй.
Ш.ЧИМЭГ
3,595.72





















































Нэргүй 2026-04-01 202.5.202.130
Жавхлан сийрэг толгой шүү
Нэргүй 2026-04-01 66.181.191.83
амарсайханыг ёстой сонгож болохгүй. Монгол төрийн босгоор бүү давуул. Ямар ч чадваргүй, сул үлбэгэр, худлаа хэлбэр хөөсөн, хятад гарлаа нуудаг, байнга монголчуудыг хагалж, талцуулдаг, новшийн нөхөр шүү.
Нэргүй 2026-04-01 59.153.114.246
ха ха топ луйварчид л даам болчих юмаа
Иргэн 2026-04-01 66.181.160.119
жавхлан нь дээр. Улсынхаа мөнгө санхүүг ямарч тохиолдолд удирдаж чаддаг гэдгээ олон удаа харуулсан.
Нэргүй 2026-04-01 103.57.94.242
МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НАМД ТӨРД ШИГДСЭН ЭНЭ 2 АВИЛГАЧ ХӨГШИН ХУВАЛЗНУУДААС ӨӨР ЗАЛУУ ЭРЧ ХҮЧ ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ ШИНЭ ҮЕИЙН БОЛОВСОН ХҮЧИН ХЭРЭГТЭЙ ШҮҮ… ХӨГШИН ҮЛДЭГДЛҮҮДИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААРАЙ
ИРГЭН 2026-04-01 103.57.94.194
Бямбацогт бол ичихгүй харин Жавхлан нь эргцүүлэж бодоод жаахан ч гэсэн ичих байх!!!
Зоч 2026-04-01 103.229.121.165
Адгийн хулгайчууд 2 уулаа
Хахаха 2026-04-01 202.9.46.90
Балин хамарт л биш шүү!!
Нэргүй 2026-04-01 122.201.31.43
Жавхлан ч байх даа яахав дээ. Бямбацогт нь хамаагүй дээр дээ
Судлаач иргэн 2026-04-01 202.9.46.63
дэлхий даяаоаа дайн самуунтөй байгаа энэ цагт – хамгийн гол асуудал валютын ханш, валютын фонд, төсөв санхүүгийн сахилга баттай байх..сүүлийн 6 жил санхүүгээ барьж байгаа Жавхланг Их хурлын дарга болгож 28 он хүртэл ажиллуулах шаардлагатай байна..Бямбацогт олон жил хулгай хийлээ..зөндөө баяжсан..ард түмэн ч залхлааштээ!!!!
Нэргүй 2026-04-01 202.126.89.239
Бямбацогт нь илүү лдээ яалтчгүй.
Хаха 2026-04-01 202.9.46.90
Цул хулгайчид. Их хулгай хийсэн фракц, Бага хулгай хийсэн фракц хоёрын дунд ацан пиаран болжухуй!!
Нэргүй 2026-04-01 202.126.88.184
Энэ 2 бүтэхгүй ээ. Сангийн сайд дэмий. Монголын төрд хациг мэт зууралдсан Бямбацогт бүр зайлуулах хэрэгтэй. Алтайн зам, ньюпрогресс мэтээр улсаас хулгай хийдэг нөхөр. Сая Монголд байгаа бүх байгууллагад өөрийн гар хөлийг шургуулсан даа тэр сүлжээг нь устгах хэрэгтэй
Ikh 2026-04-01 202.21.105.188
Бямбацогт нь арай дээр байхаа
Нэргүй 2026-04-01 202.21.105.188
Бямбацогт нь арай дээр байхаа
Нэргүй 2026-04-01 192.82.66.149
Ene 2, 2uulaa hulgaich nar. Turuus tursun terbumtnuud
И 2026-04-01 103.229.122.39
Хавхлан Хүүкийн хамаатан гэдгээрээ явж өгөх юм. Уг нь ёстой махан толгой !
Нэргүй 2026-04-01 122.201.31.43
Махан толгой цаашаа
Зочин 2026-04-01 66.181.180.180
сандагочир засагт орвол Энхбаярыг аа хариуд нь авч үлдэх хэрэгтэй энхбаярыг жийвэл. шударга ёсны төлөө дахин дуугарах хүнгүй болно доо. Хохирогчийн дүрд орсон Амарбаясгалангийн тал гэж байхгүй 15 давхрын л гэж байгаа. энхбаярыгаа засагт оруулахгүй бол 15ыхан даам гарчээ гэж ойлгохоос өөр замгүй.
Нэргүй 2026-04-01 103.229.123.103
Зөв дөө нөгөө хулгайч нараас сонгож болно гэхдээ сонгууль дараа нь зөвшөөрөхгүй үүнийг МАН тооцож л таараа
Зочин 2026-04-01 66.181.178.169
Мөрөөдсөн хоёр гар вэ
Нэргүй 2026-04-01 202.126.89.80
хэн ч ингэж гуцаж чадна
Иргэн 2026-04-01 202.55.186.137
За яаж ч бодсон Бямбацогт нь дээр шүү! Төрийн хүний зангараг,улс төрийн ажлын туршлага, хүлээн зөвшөөрөгдөх байдал чухал. Жавхлан маш олон асуудалтай, улстөрийн намууд, иргэдийн дунд нэр хүнд муутай, зангараг дутна. Бямбацогт илүү нэр сайтай, асуудалд бодитой хандаж, шийдэл гаргаж, бусад намуудтай хэл амаа ололцоод явж чадна гэж харж байна. Улстөрийн хүрээндээ дундын хувилбар. Лидер хүн бол буурь суурьтай, харизмтай, бас мэдрэмжтэй байх ёстой. Жавхланд тэр нь дутна аа.
Нэргүй 2026-04-01 122.201.31.43
Төрийн болж төрөөгүй, яахав удаандаа багаса сага зүйл сурч яваа гэвэл ононо. Гэхдээ хулчгар
Нэргүй 2026-04-01 202.126.89.80
Жавхлангийн их чадварыг МАН ашиглах цаг болжээ. Цаг алдаж байна шүү
Нэргүй 2026-04-01 43.242.242.59
Эв нэгдэлтэй гэж яригддаг байсан МАН-ыг залуу үеийнхэн хагалан бутаргаж албан тушаал ахих хэрэглүүр болгон ашиглах болсноос хагарал үүслээ. Залуу үеийнхэн бол намын эрх ашгийг тоохгүй. Гагцхүү өөрөө яаж том албан тушаалд очиж мөнгө хийх вэ гэдгээ л боддог болжээ. МАН-ыг Б.Энхбаяр анхнаасаа тарааж дандаа хагарлдуулж ирсэн. энэ хүнээ намаас хөөсөн цагт нам эвтэй болж мэднэ. Дараа нь намыг гутааж байгаа хүн бол Бат-Амгалан байна. Намынхаа эсрэг явдаг хүн бол УИХ-ын гишүүн Энхтүвшин болон Лхагважав
Нэргүй 2026-04-01 43.228.130.186
Бямбацогт нь арай дээр шүү
Нэргүй 2026-04-01 103.212.119.80
МАН ёстой сүйрлийн замдаа орчиж
Сонгогч 2026-04-01 66.181.179.97
Бямбацогт нь арай дээр байхаа.
Нэргүй 2026-04-01 66.181.189.72
Sad
Нэргүй 2026-04-01 66.181.181.41
ямар аймар нэг талыг барьсан мэдээ вэ
Нэргүй 2026-04-01 202.126.88.76
Өөр гарц, аргагүй юм бх даа. Учралыг өрөвдөж бн… залуу хүний эрч хүчийг барах вий.