ОХУ-д тавьсан хоригийг чангатгахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

ОХУ-д тавьсан хоригийг чангатгахыг уриалав

ОХУ-д тавьсан хоригийг чангатгахыг уриалав

“Спутник” агентлаг  Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант Вашингтон дахь АНУ-ын Энхтайвны хүрээлэнд илтгэл тавих  үеэрээ Европын холбоонд хандан Солсбери хотод болсон хэрэгтэй холбогдуулан  ОХУ-ын эсрэг авсан хоригийг чангатгахыг уриалахаар төлөвлөж буй тухай сайдын хийсэн мэдэгдлээс иш татан мэдээллээ.

Энэхүү мэдэгдэлд “Их Британи холбоот­нуудаасаа нэг алхам урагшлахыг хүсч байна.  Мөн Европын холбооноос гаргасан хоригоо багц арга хэмжээ болгож батлахаас гадна АНУ-тай нэгдэхийг уриалж байна.  Түүнчлэн ОХУ-тай хэлэлцээр хийх шаардлагатайг онцлоод, ерөнхийлөгч Владимир Путиний хэрэгжүүлж байгаа гадаад бодлого  дэлхийн дахинд аюул учруулж байна” гэж шүүмжилжээ. АНУ  энэ сарын эхээр  Солсбери хотод химийн хорт бодис хэрэглэсэнтэй холбоотой ОХУ-д тавьсан шинэ хориг нь өнөөдрөөс эхлэн хэрэгжих аж. Гэвч   НҮБ дахь ОХУ-ын төлөөлөгчид Москва энэ хэргийг хийгээгүй. Гадаадын ямар ч оронд халдлага хийхээр төлөвлөж, хэрэгжүүлээгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна Жереми Хант ОХУ-ын үйл ажиллагааг хязгаарлахаар төлөвлөсөн нь олон улсын санааг түгшээж байгаа асуудлын нэг болоод байгаа юм. Мөн илтгэлд дурдсан өөр нэг асуудал нь Баруун болон Зүүний  орнуудын эдийн засгийн тэнцэлд өөрчлөлт хийх  асуудал аж. Тэрээр “Урьдчилан тооцоолсноор БНХАУ нь 2030  он гэхэд АНУ-ыг даван гарч дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх орон болно. Гэхдээ БНХАУ нь  одоогийн системийн зарим хэсгийг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн ч  үүнтэй хамт улс төрийн хариуцлагыг үүрнэ” гэж онцлов. Гадаад хэргийн сайд Жереми Хантын айлчлалын хөтөлбөрт  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон өөр бусад өндөр албан тушаалтнуудтай уулзах уулзалт оржээ.Мөн Иран, Хойд Солонгос, Йемен болон Ойрхи Дорнод гэсэн олон улсыг хамарсан асуудал багтаж байгаа аж.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж