Иран зуны наадмаас дөрөв дэх алтаа авлаа | News.MN

Иран зуны наадмаас дөрөв дэх алтаа авлаа

Иран зуны наадмаас дөрөв дэх алтаа авлаа

Иран зуны наадмаас дөрөв дэх алтаа авлаа

Индонезийн нийслэл Жакартад болж байгаа зуны наадмаас Ираны тамирчин Сайд Раяби алтан медаль хүртлээ. Тэрээр эрэгтэйчүүдийн таеквондогийн 80 кг-ын жингийн алтан медалийн төлөө тоглолтод өрсөлдөгч Узбекийн тамирчин Дмитрий Шокинийг 3:2 –ын харьцаагаар ялсан байна. Ингэснээр Иран энэ наадмаас авсан медалийнхаа тоог нэгээр нэмж нийт дөрвөн алтан медальтай боллоо. Сайд Раяби эхний хоёр тоглолтдоо БНХАУ,Өмнөд Солонгосын техникийн илт давуу байдлаар ялсан байна. Харин хагас шигшээ тоглолтод Казахстаны тамирчин Руслан Запаровыг 11:7-ын харьцаагаар буулгаж авчээ. Мөн Ираны чөлөөт бөхийн тамирчин Парвиз Хади гурав дахь алтан медалийн эзэн болсон байна. Тэрээр өмнө 2014 онд болсон зуны наадмаас алтан медаль хүртэж байжээ.  Жакарта хотод болж байгаа зуны энэ наадам энэ сарын 18-наас ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж