Ерөнхий сайд Н.Учрал ХҮН намыг Засгийн газарт хамтарч ажиллах урилгыг өнөөдөр /2026.03.31/ хүргүүлжээ. Энэ талаар ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН-ын дарга Н.Учралаас ирүүллээ. ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно” гэж мэдэгдэв.
Албан бус мэдээллээр ХҮН намд Шадар сайд болон Эрчим хүчний сайдын суудал өгөхөөр тохиролцсон тухай сонсогдож буй.
УИХ таван нам, эвслээс бүрдэж байгаа бөгөөд Засгийн газрыг хамтран байгуулахгүйгээр урт наслах боломжгүй гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Гэхдээ энэхүү хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орохгүй гэдгээ тус намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдэгдсэн. Харин бусад намуудын хувьд санал ирвэл ярилцаж шийднэ гэх хүлээлттэй сууж байгаагаа мэдэгдээд буй.
3,569.17





















































Зочин 2026-03-31 122.201.31.198
Хүн монголыг хөгжихгүй гэсэншүүдээ баахан луйварчин авилгачид засгийн газарт орох байлгүй?
Энэ албан тушаалд дуртай залуу бөөн баяр 2026-03-31 202.126.89.117
Энэ нэг ХҮН гээч дүр үзүүлэгч, эрх мэдэлд дуртай залуу бөөн баяр болж байгаа даа. Ха ха ха
Тогоо 2026-03-31 59.153.114.65
нохойгоо дуудаж баасаа идүүлэх гэнэ
Яг үнэн 2026-03-31 202.126.89.117
Яг үнэн, нөгөө албан тушаалд ХҮН гээчид нь дуртайяа зооглоно доо.
Нэргүй 2026-03-31 43.242.242.59
ХҮН -ынхан ухаантай л байна. Намынх нь жирийн иргэд албан ажилтай цалин мөнгөтэй байна гэдэг нь сайхан юмаа. Харин АН-ынхан болохоор хамтарсан засгийн газарт байсан тэр олон сайдаа огцруулаад дууссан. Одоо тухайн яамдад шургалсан АН-ын гишүүд төрийн албыг унагааж байж магадгүй учир бүгдийг нь ажлаас нь чөлөөлөх нь зөв. Хоёр сэтгэлтэй хүн аюултай. АН-ынхан яахав лаазаа өшиглөөд л явж байг. Хэзээ нэгэн цагт олонх болохоороо ажилтай цалинтай болно биз.
монгол 2026-03-31 103.26.195.159
за ингээд ХҮН гэдэг самраачин нам засагт оржээ нас богинотой л засаг боллоо до хөөрхийс
Зочин 2026-03-31 162.229.191.188
УИХ ын гишүүд нь эдийн засгийн бодлого боловсруулах, улс орны эрх ашигтай холбоотой асуудал шийдэх хуралд ирдэггүй таслаад алга болчихдог. Харин шинэ бүтэц,дарга сайд томилох хуралд бүгдээрээ 100% морилдог гэж байгаа.
Зочин 2026-03-31 162.229.191.188
Энэ байдлаараа ч явахгүй шүү. Eрөнхийлөгчийн засаглалтай ч юм уу босоо удирдлагатай боломоор байна. Энэ олон дур зоргоороо авирласан нөхдүүд эрх мэдлийн хэт хуваагдалд орчихсон шийдэж бүтээж байгаа зүйлгүй л байх юм. Яг үнэндээ засагт албан тушаал хашсан хүмүүсийн амьдрал дээшлээд үнэнч шударга явж байгаа хүмүүс нь хохирдог сонин тогтолцоо бий болоод байна.
Хахахаха 2026-03-31 202.9.46.90
Засгаа самрах бүтэлгүй холбоотонтой болоод авчээ !!
Нэргүй 2026-03-31 202.9.47.87
Доржханд сайд эхэлсэн ажлаа амжилттай сайн гүйцээгээрэй. Амжилт ерөөе.
Жаргалсайхан 2026-03-31 202.126.88.66
манай банглор эр давхиад очино доо
Зочин 2026-03-31 103.57.95.121
У.Хүрэлсүхийн хүргэн МАН-д их эрх мэдэлтэй хүн бололтой. Амар хялбар амьдрах сонирхолтой залуус эрх мэдэлтэнд эсвэл баян айлд хүргэн ордог. Энэ хүн тэдгээр залуусын нэг. Мөн У.Хүрэлсүх МАН-ын толгойд байгааг харуулж байна…
Нэргүй 2026-03-31 202.126.91.158
албан тушаал булаалддаг долдойнуудын орон
Нэргүй 2026-03-31 202.9.47.87
Албан тушаал гол биш ээ. Маш том зорилт өмнө нь байгаа. Тэрийгээ гүйцээх ёстой.