Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочийг шалгаж байна

Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2018.08.21/ 09:50 цагт явган хүний  гарцаар  хүүхдээ тэврэн гарч явсан эмэгтэйг мөргөсөн хэрэг гарсан. Тодруулбал, Офицеруудын ордноос хойшоо Цайз захын уулзвар руу явах чиглэлийн замд эх, хүүхэд хоёрыг портер машины жолооч мөргөж гэмтээсэн байна. Эх хүүхэд хоёр хэдий зүгээр босоод явсан ч  олон жилийн дараа тэдний биед ямар хор хөнөөл учрахыг хэлж мэдэхгүй.  Уг нь  Замын хөдөлгөөний дүрэмд гэрлэн дохио болон гарц дээр явган зорчигчид давуу эрх өгч, энэ эрхийг хүндлэхийг жолоочид үүрэг болгодог ч  дээрх заалтыг зөрчдөг жолоочид бишгүй олон бий. Одоогоор уг хэрэг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтэст  шалгагдаж байгаа юм байна. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж